| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00422/И |
| Дугаар | 144/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 144/ШШ2025/00361
| 144/ШШ2025/00361 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: ************** тоот хаягт оршин суух, Б*********** овогт Д********** Н********** /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** тоотод оршин суух, Т********** овогт Э********** О*********** /РД:*******/-д холбогдох,
2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.О********** нь 2011 оны SX-F250 загварын мотоцикл 6 сарын 19-нд 8,500,000-аар авах аман гэрээ хийж авсан. Нийт төлбөрийн 6,200,000 төгрөгийн цувуулсан өгсөн бөгөөд үлдэгдэл 2,300,000 төгрөгийг 55 хоногийн дараагаар өгөөгүй. Элдэв шалтаг тоочин, утсаа авалгүй зугтаад байна. Иймд О.О********** үлдэгдэл төлбөр болох 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.О*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Э.О********** би Н*********** гэх хүний гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. SX-F250 загварын мотоциклыг 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 6,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,300,000 төгрөгийг тун удахгүй зээл аваад өгнө” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н********** нь хариуцагч Э.О*********** холбогдуулан 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.О************ бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 2,300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Э.О************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н************* нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.О************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 төгрөгийн 50 хувь буюу 25,875 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 25,875 төгрөгийг, хариуцагч Э.О************* улсын тэмдэгтийн хураамжид 25,875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*********** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ