| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00361/И |
| Дугаар | 144/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 144/ШШ2025/00364
2025 10 07 144/ШШ2025/00364
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: ************** тоот хаягт байрлах, “****************” ХХК /РД:*************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** оршин суух А************О************* /РД:**************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 446,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "*************" ХХК нь А.О************** 2023-10-17-ны өдөр **************тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 8 сарын 1-ний өдөр 305,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй **************** тоот зээлийг ХААН банк дахь************** тоот дансанд,
2. 2024 оны 10 сарын 1-ний өдөр 87,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй************ тоот зээлийг Хас банк дахь ************** тоот дансанд,
3. 2024 оны 12 сарын 10-ны өдөр 64,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ************ тоот зээлийг Хас банк дахь *************тоот дансанд дээрх хээлүүдийг зээлдэгч А.О************* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч А.О************нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-06-09-ний өдрийн байдлаар:
1. *********** тоот зээл 2024 оны 12 сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 104,889 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,111 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 312 хоногийн хүү 129,313 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 62,912 төгрөгийг хасаж нийт хүү 66,401, нийт дүн 266,512 төгрөг,
2. *********** тоот зээл 2024 оны 12 сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээлээс 16,530 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 70,470 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 251 хоногийн хүү 34,360 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 10,718 төгрөгийг хасаж нийт хүү 23,642, нийт дүн 94,112 төгрөг,
3. ************* тоот зээл 2025 оны 1 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 64,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 181 хоногийн хүү 21,236 төгрөг, шимтгэл 640 төгрөг нийт хүү 21,876, нийт дүн 85,876 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 334,518 төгрөг, нийт хүү 111,342 төгрөг, шимтгэл 640 төгрөг нийт 446,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А**********нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...********** ХХК нь хариуцагч А.О********** /РД:**********/-с 446,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 446,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А********* нь “... ************** ХХК нь хариуцагч А.О************* /РД:**************/-с 446,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 446,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,045 төгрөгийн тал хувь болох 7,022.5 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “***************” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 7,022.5 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн *************тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ