Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 144/ШШ2025/00365

 

 

      2025            10               07                                                144/ШШ2025/00365

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: *************** тоот хаягт байрлах, "*************" ХХК /РД:***********/,

Хариуцагч: **************** оршин суух, Н************* овогт Э************* Х************* /РД:**************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,164,204.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч "**************” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.Х************нь цахим зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,164,204.26 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, “**************” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц************* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “....Манай *************-ийн нэхэмжлэлтэй Э.Х************ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,164,204.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч Э.Х*************** нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч "************” ХХК нь хариуцагч Э.Х************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,164,204.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч "*************” ХХК-ийн нэхэмжилсэн 1,164,204.26 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц************* хүсэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч Э.Х************ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Э.Хишигбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.Х*********** нь "****************” ХХК-ийн нэхэмжилсэн 1,164,204.26 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Э.Х*********** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "***********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,491 төгрөгийн тал хувь болох 16,245.5 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамж ************** тоот дансанд хэвээр үлдээж, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамж************* тоот данснаас 16,245.5 төгрөгийг, хариуцагч Э.Х*********** 16,245.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "************” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Г.БАТМӨНХ