Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/11017

 

 

 

 

 

2025 09 08

197/ШШ2025/11017

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, /**/ Д.Сүхбаатарын гудамж, ** дүгээр байрны ** давхар, ** тоот оршин суух хаягтай Н ББСБ ХХК /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, Дунднаран ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, Ж овогтой Ө /РД: **********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгг 417,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Мэргэд овгийн Ж-ын Ө-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчаас 57938 тоот гэрээний 207,708 төгрөг, 58640 тоот гэрээний 207,584 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 417,792 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэн Ж.Ө нь "Н" банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4783 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 57938 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 60,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 58640 дугаар зээлийн гэрээгээр 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 60,000 төгрөгийн цахим зээл тус тус авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх, зээлийн мэдээлэл өгөх зорилгоор бүртгэлтэй дугаарын утасаар дуудлага хийхэд бүртгэлтэй дуудлагынхаа утасны дуудлагыг авдаггүй, зарим дугаарын утасны орох ярианы эрх хаагдсан гэх мэт шалтгааны улмаас олон хоног хугацаа хэтрэлтэд хүрсэн байна. Зээлдэгч Ж.Ө зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлүүдээ төлөлгүй 1194 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтыг зөрчсөн учир "Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Ж.Ө-д холбогдох иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрөө шууданг гардаж авсан байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нэхэмжлэх хаяг тодоруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Ж.Ө нь 417,792 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд Н ББСБ ХХК-ийн гаргасан хариуцагч Ж.Өд холбогдох 417,792 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,183.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,183.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж овогтой Ө /РД:*********/-аас 417,792 төгрөгийг гаргуулж, Н ББСБ ХХКолгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,183.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,183.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ