Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 144/ШШ2025/00375

 

2025           10             20

                                   144/ШШ2025/00375

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ************** байрлах, “*************” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****************оршин суух, Г*********** овогт Р************ Б********** /РД:КБ79072910/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 708,063.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн шүүхийн ажилтан Б.Б********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Р.Б********** нь “*************” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

   2024-04-08-ны өдөр ******** тоот ********** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 435,764.92 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

   *********** тоот ******** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 435,764.92 төгрөг, үндсэн хүүнд 235,265.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,533.11 төгрөг, шимтгэлд 4,500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 708,063.44 төгрөгийг хариуцагч Р.Б********** гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Р.Б*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Р********** овогтой Б********* миний бие “************-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 708,063.44 төгрөгийг  төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч Р.Б************ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 708,063.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Р.Б********** бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 708,063.44 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Р.Б************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 708,063.44 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “***********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 708,063.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Б************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,544 төгрөгийн 50 хувь буюу 10,772 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ********* тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************тоот данснаас 10,772 төгрөгийг, хариуцагч Р.Б********* улсын тэмдэгтийн хураамжид 10,772 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ