| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00355/И |
| Дугаар | 157/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00326
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ...аймаг “....” ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х аймгийн багт оршин суух, ...нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,356,315,07 (долоон сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун арван таван төгрөг долоон мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “......” ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч Э.Г нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/1502800823 тоот зээлийн гэрээ байгуулан “Сэндли ББСБ”-аас малчны зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй 5,000,000 төгрөг авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба “Сэндли ББСБ”-ын зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан боловч 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 7,356,315,07 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Э.Г Э.Э нар нь сар бүрийн 15-нд төлөх төлбөр 500,000 төгрөгийг 1 удаа тасалдуулах болон хоцрооход дараагийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан төлүүлэх байдал руу орох болно. Иймд төлөх төлбөрөөс 500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлүүлэхээр зөвшөөрч байна.” гэжээ.
3.Хариуцагч Э.Г, Э.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сар бүрийн 15-нд төлөх боломжтой тул сар бүрийн 15-ны өдөр 500,000 төгрөгөөр төлөх боломжтой тул хүлээн авна уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Сэндли” ББСБ ХК нь хариуцагч Э.Гансайхан, Э.Эрдэнэтуяа нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 7,356,315,07 (долоон сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун арван таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “....” ББСБ ХК, хариуцагч Э.Г, Э.Эа нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г, Э.Э нь нар нэхэмжлэлийн шаардлага болох 7,356,315,07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,356,315,07 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хариуцагч Э.Г, Э.Э нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,356,315,07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,651 төгрөгийн тавин хувь болох 66,325 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,325 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Г, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 66,325 төгрөг 50 мөнгийг, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 442 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ ББСБ” ХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,356,315,07 (долоон сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун арван таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Г, Э.Э нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сэндли ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,651 төгрөгийн тавин хувь болох 66,325 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,325 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Г, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 66,325 төгрөг 50 мөнгийг, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 442 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Г, Э.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ