2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2026/04646

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 01

191/ШШ2026/04646

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У****************** байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогтой ******* ******* /*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогт ******* ******* нь тус *******тай 2018 оны 12-р сарын 06- ны өдөр Дугаар 622445******2885 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн гүйлгээний 3,5%, эрх хэтрүүлсний 2%, хугацаа хэтрүүлсний 1% хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авч зээл, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 1154 хоногоор хугацаа хэтрүүлэн 16,579,655 /Арван зургаан сая таван далан есөн мянга зургаан зуун тавин таван төгрөг тэг мөнгө/- төгрөгийн зээлийн үлдэгдэл өр төлбөртэй байна. Зээлдэгч Б.*******ыг идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч зээл авах үеийн УБ хотын ******* ******* 13-р , 11-129 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь ******* ******* 13-р ны Засаг даргын тодорхойлолт, мөн ******* ******* ИХАШ-н 2023 оны 07-р сарын 25- ны өдрийн Дугаар 184/ШЗ2023/12664 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байгаа тул овогтой *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.гэжээ.

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Кт картын зээлийн гэрээ, Зээлийн хүү тооцооллын хүснэгт, Иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар, Чингэлтэй ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/00922 дугаар шийдвэр, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2023/12664 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

******* ******* ХК нь Б.*******той 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Кт картын зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Б.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Б.******* нь Улаанбаатар хот, ******* ******* 13-р , 11-129 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянгол, Хан-уул, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2023/12664 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогтой ******* ******* /*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг ******* ******* Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогтой ******* ******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогтой ******* ******* /*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ******* ******* Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогтой ******* ******* /*******/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Утас:/-д мэдэгдэхийг ******* ******* Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС