| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/04558/И |
| Дугаар | 191/ШШ2025/05138 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05138
| 2025 06 06 | 191/ШШ2025/05138
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У байранд оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* нь ******* *******тай 2022 оны 7-р сарын 28-ны өдөр Дугаар R000992285 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 6 сарын 06-ны өдөр Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний хүрээнд 2023 оны 10-р сарын 08-ны өдөр 2015183370 тоот зээлийн данс үүсгэн 400,000 /Дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 21%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Мөн Дижитал зээлийн эрхийн хүрээнд 2023 оны 10 сарын 12-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2023 оны 10 сарын 15-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2023 оны 11 сарын 03-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2023 оны 11 сарын 24-хий өдөр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 11 сарын 30-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 12 сарын 06-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2023 оны 12 сарын 07-ны өдөр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, 2024 оны 02 сарын 23-ны өдөр 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 2024 оны 3 сарын 24-ний өдөр 2,540,000 /Хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөг, 2024 оны 3 сарын 30-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2024 оны 4 сарын 02-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2024 оны 4 сарын 03-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 2024 оны 4 сарын 04-ний өдөр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2024 оны 5 сарын 17-ны өдөр 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 6 сарын 16-ны өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөгийг тус тус зээлж авсан. Мөн Дижитал зээлийн эрхийн хүрээнд Дугаар 373892****9851 тоот зээлийн эрхтэй картын данс үүсгэж 453,527,78 төгрөгийн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин төлбөрөө төлөхгүй байсан тул А.*******-д холбогдуулан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5-р сарын 02-ны өдрийн Дугаар 197/Ш32025/21057 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэн А.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.07.28-ны өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023.06.06-ны өдрийн Дижитал зээлийн эрх нээх гэрээ, хүү тооцооллын хүснэгт, кредит картын тооцооллын хүснэгт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/21057 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
А.******* нь ******* ******* ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дижитал зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд А.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* нь Б тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/21057 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* ******* /РД:*******/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т /Утас:99150109/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС