Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

Ц.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Батзаяа /томилолтоор/, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч М.Ч-ын өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, шүүгдэгч Ч.Б, Д.Ж нарын өмгөөлөгч Б.Лхагважав /цахимаар/ шүүх хуралдааны бичгийн нарийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргасныг тус тус үндэслэн, шүүгдэгч М.Б, Ч.Б, Ц.П, Б.Б, Д.Ж, М.Ч нарт холбогдох, 2235002060015 дугаартай, 8 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй,. аймгийн Г газарт Д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  аймгийн сумын  дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х ургийн овогт М-ын Б, (РД:);

  2. Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын  дугаар багийн тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, У ургийн овогт Ц П (РД:);

  3. Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын  дугаар багийн тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт Д-н Ж (РД);

  4. Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр  аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын дугаар багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт М-н Ч, (РД:);

  5. Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн Г газарт ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын  дугаар багийн байрны  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т ургийн овогт Ч-н Б, (РД:);

  6. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн Г газарт ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн байрны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц ургийн овогт Б-н Б, (РД:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П нь нийтийн албан тушаалтан буюу  аймгийн сумын з д-ар, шүүгдэгч М.Ч нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г г-ын д-р, шүүгдэгч Д.Ж нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г г-ын д-ар, шүүгдэгч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г г-ын д, шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г г-ын д-аар тус тус ажиллахдаа 2019-2021 оны хооронд сумын 1, 2, 5 дугаар багийн нутагт байрлах, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас иргэн Б.Б, Д.Д, Б.А, С.Н, Б.Б нарт нийт 30.807м.кв газрыг жимс жимсгэнэ, усалгаатай тариалангийн зориулалтаар 13-15 жилийн хугацаагаар хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г г-ын хэлтэст м, хэлтсийн д-аар тус тус ажиллахдаа албан тушаалын байдал, албаны эрх, нөлөөгөө ашиглаж, 2019, 2021 онуудад сумын    дугаар баг, Х дээд талд байрлалтай, сумын 2019, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас 2 удаагийн үйлдлээр нийт 3868 м2 газрыг хууль бусаар эзэмшиж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын г-ын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос шүүгдэгч М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолоор:

- Увс аймгийн Прокурорын г-ын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235002060015 дугаартай хэргээс Б ургийн овогт М-н Ч-ад холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

- шүүгдэгч Х ургийн овогт М-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- шүүгдэгч Т ургийн овогт Ч-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- шүүгдэгч У ургийн овогт Ц-ий П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- шүүгдэгч Б ургийн овогт Д-н Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд,

- шүүгдэгч Ц ургийн овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-өд нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б, Ч.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.П, Д.Ж, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.П-ын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 5 (таван) жил, 11 (арван нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 24 хоногийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 4 (дөрөв) жил, 11 (арван нэг) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

- шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, М.Б, Ц.П, Д.Ж, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Б-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгө 5,000,000 (таван сая) төгрөгийг тус шүүхийн тусгай данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Ч.Б-д олгохыг шүүхийн тамгын газарт даалгаж,

- цагаатгагдсан этгээд М.Ч нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар намайг гэмт хэрэг үйлдсэн гэх баримт, нотолгоо, нотолсон зүйл байдаггүй. Зөвхөн шүүгдэгч Ч.Б, М.Б нарын мэдүүлгийг үндэслэж ялласан.

Уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй. Нотлох баримтгүй байхад намайг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

5. Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, түүний бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн шүүгдэгч Ч.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж, хэргийг шийдвэрлэжээ.

М.Ч нь аймгийн Г г-ын удирдлагын хэлтсийн д-ар ажиллаж байхдаа сум хариуцсан г-ын д-аар ажилладаг Ч.Б-д буюу өөрийн шууд удирдлагадаа байдаг хүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад олгуулахаар С.Н-ид боломжтой арга хэмжээ ав, Б.Б-од 1000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар газар олгох асуудал яасан бэ гэж гэдэг байдлаар байн байн асууж тодруулж хэлж ярьж байгаа үйлдэл нь Ч.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хатгагч нь гол төлөв бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэх ба ямагт гэм буруугийн санаатай хэлбэрийг удирдлага болгон үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг онцлогтой билээ.

Учир нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй үйлдэж гэмт хэргийг эцэст нь хүргэх явцад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэл оролцоогүйгээр уг гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан бол үйлдэл оролцоог нэгтэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Яллагдагч М.Ч нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн шүүгдэгч Ч.Б-ийн мэдүүлгийг үндэслэн М.Ч-ыг гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэхдээ прокурорын яллаж буй бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс М.Ч-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 1.3 дахь заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

6. Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ аймгийн Г газарт д-аар ажиллаж байсан. Иргэдээс г-ын асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг өөрийн биеэр цохолт хийж Ч.Б-д өгдөг албан тушаал хашиж байсан.

  2019 оны аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт ороогүй газруудыг өөрийн таньж мэдэх хүмүүсээс буюу аймгийн Г д-аар ажиллаж байсан Б.Б, иргэн С.Н нараас гаргасан хүсэлтүүдийг цохож Ч.Б-д өгсөн байдаг.

  Энэ хүсэлтүүдийг шийдвэрлүүлэх талаар удаа дараа Ч.Б-нийг шахаж шаардаж, тухайн асуудлыг аль болох боломжтой байдлаар шийд гэх байдлаар үүрэг чиглэл өгч байсан болохыг Ч.Б мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Иргэн Б.Б, С.Н нарт олгож байгаа газрууд нь иргэнд өмчлүүлэх болон эзэмшүүлэхээр 2019 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Ч.Б-ийн хувьд уг газруудыг Засаг даргын захирамжид оруулж, гаргаж бусдад давуу байдал бий болгосноороо энэ гэмт хэрэг бүрэн үйлдэгдэж төгссөн. 2019 оны болон 2018 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосноороо бусдад давуу байдал бий болгож, давуу эрх олгож байгаа бөгөөд албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэгдсэн гэмт хэрэг. Учир нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч М.Ч аймгийн Г газарт д-аар, Ч.Б аймгийн Г газарт м, Б.Б барилга хот байгуулалтын хэлтсийн д-аар ажиллаж байсан буюу нийтийн албан тушаалтнууд байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхээс Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэж М.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, прокурорын яллаж буй бусад нотлох баримтыг няцааж, үгүйсгэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

  Энэ гэмт хэргийн цаана бусад шударгаар газар эзэмших, өмчлөх хүсэлтэй аймгийн сумын иргэдийн нийтийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул эсэргүүцлээ дэмжиж байна.

  Анхан шатын шүүхээс Б.Б-ын үйлдлийг хууль зүйн хүрээнд авч үзэж шийдвэрлэсэн. Б.Б гэмт хэрэг үйлдэх үедээ аймгийн Г газарт м-ээр ажиллаж байсан бөгөөд М.Ч даргын шууд удирдлагад ажилладаг байсан болох нь харагддаг. Хэдийгээр Ч.Б нь М.Ч-ын шууд удирдлагад байдаггүй боловч хэлтсийн даргын хувьд тухайн мэргэжилтнүүдийг шууд удирдаад явах эрх мэдэл албан тушаалтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тийм учраас анхан шатны шүүхийн Б.Б-ын талаар гаргасан шийдвэрийн хувьд хууль зүйн үндэслэлтэй.

  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч М.Ч-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

7. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018-2020 онуудад тус г-ын барилгын хэлтэст инженерийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Учир нь би гэмт хэрэг үйлдээгүй, аливаа албан тушаалтныг шахаж шаардаж, дарамтлаагүй. Иргэний хувьд ёс журмынх нь дагуу өргөдөл гаргасан. Би энэ байгууллагад 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анх томилогдож түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.

Ч.Б нь надад “энэ газар төлөвлөгөөнд тусгагдаагүй тул олгох боломжгүй” гэх хариуг огт хэлж байгаагүй. Энэ талаар 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дүгээр талд тусгагдсан байдаг. Шүүх хуралдаан даргалагч нь Ч.Б-эс “Б.Б-од олгосон 1000 метр газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх тухай танилцуулсан уу” гэж асуухад гэхэд танилцуулаагүй гэх хариулт өгсөн байдаг. Анх надад “төлөвлөгөөнд тусгах боломжгүй газар тул таны өргөдлийг буцаалаа” гэх хариу өгсөн бол би энэ хэрэгт холбогдохгүй байсан.

Учир нь төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг би авах боломжгүй гэдгээ ойлгоод дараагийн шатны алхмуудыг хийх байсан байх. Ч.Б мэдүүлэгтээ “Б.Б намайг дарамтлаагүй, шахаж шаардаагүй” гэж хэлсэн. 2019 онд надад хуулийн хүрээнд нийцсэн шийдвэр гаргаж өгсөн гэж ойлгосон. Миний тухайн үеийн ажлын байрны тодорхойлолт болон өнөөдрийн ажлын байрны тодорхойлолтод г-ын удирдлагын мэргэжилтнүүдтэй холбоотой, г-ын удирдлагатай, газартай холбоотой хэрэгжүүлэх чиг үүрэг нэг ч байдаггүй. Би өөрийгөө иргэн хүний хувьд газар эзэмших өргөдөл гаргасан гэж үзэж байгаа. Г-ын удирдлага нь тусдаа хэлтсийн даргатай, барилгын хэлтэс нь тусдаа даргатай, би барилга дэд бүтэцтэй холбоотой, эрчим хүчтэй холбоотой асуудалд хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Г-ын тухай хууль болон тухайн хэлтэстэй холбоотой нэг ч хуулийг би өдөр тутамдаа баримталж ажилладаггүй. Тийм учраас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан гэх мэдээллийг надад өгөөгүй, тухайн хавтаст хэрэгт эдгээр материалуудыг бүрдүүлээгүй байгаа тул би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

8. Шүүгдэгч М.Ч-ын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Яллагдагч Ч.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Б-ын газар юу болж байгаа талаар надаас Ч асуусан гэдэг мэдүүлэг өгсөн болохоос “захирамжийн төсөл оруулаад гэрчилгээ гарга” гэж хэлсэн гэх мэдүүлэг өгөөгүй. Мөн шахаж шаардсан, үүрэг даалгавар өгсөн, албан шаардлага тавьсан гэдэг байдлаар прокуророос эсэргүүцлийнхээ үндэслэлийг тайлбарлаад байна. Гэтэл яллах дүгнэлтэд ийм үйлдэл гаргасан талаар нэг ч үг, үсэг байхгүй. Ч.Б-ийн мэдүүлгээс бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй гэх зүйлийг удаа дараа тайлбарлаж  байна.

 Б.Ч нь Ч.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж яллаж байгаа нотлох баримт гэрч Ч.Б-ийн мэдүүлгээс өөр байхгүй. Прокурор яллах дүгнэлтэд тусгагдсан гэх бусад газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, нэгж талбарын хувийн хэрэг зэрэг баримтуудыг  үнэлсэнгүй гэж яриад байна. Тухайн мэдүүлэг, баримтууд нь хэргийн оролцогч буюу тухайн өргөдөл гаргагч, газар эзэмшигч хэзээ өргөдөл гаргасан, хэнд цохолт хийсэн, юуг үндэслэж захирамж гаргасан, кадастрын зураг нь хийгдсэн байна уу, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байгуулагдсан эсэхийг нотолсон нотолсон байна.

Тухайн газрууд 2019, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг нотолж байгаа, мөн нэгж талбарын хувийн хэрэгт юуг бүрдүүлсэн, хэн, хэн ямар бичиг баримтыг бүрдүүлж байсан гэдэг нөхцөлүүд харагдаж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдолтой бүх нөхцөл байдлыг шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасны дагуу шийдвэрлэгдсэн.

Гэтэл энэ хэрэгт албан шаардлага өгсөн, шахаж шаардсан үйл баримт тогтоогдоогүй. Улсын яллагчийн эсэргүүцэл тодорхойгүй байна.

Улсын яллагчийн зүгээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийн аль үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулъя гэж яриад байгааг ойлгохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллахын тулд идэвхтэй үйлдэл хийгдсэн байх ёстой. Албаны даргын хувьд Б.Б-ын газар юу болж байна гэж асуусан нь үг үү, үйлдэл үү гэдэгт ялгамжтай хандах ёстой.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож, тогтоогдоогүй байгаа учраас шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний үйлчлүүлэгчийг г-ын албанд ирүүлсэн С.Н, Б.Б нарын г-ын өргөдлийг өөрөө цохолт хийж өгсөн гэдэг асуудлыг улсын яллагчийн зүгээс чухалчилж яриад байна. Энэ нь тухайн г-ын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэгт хамаардаг асуудал байгаа.

Улсын яллагчийн зүгээс яллаж ирээгүй үйлдлийг нэмж давж заалдах шатны шүүх дээр яриад байгааг ойлгохгүй байна. Улсын яллагчийн зүгээс “зориуд хүргэсэн” гэж яллаад байгаа. Зөвлөгөө өгөх байдлаар гэж прокурор тайлбарлаад байна. Зөвлөгөө өгсөн гэдэг үйл баримт тогтоогдсон зүйл байхгүй, энэ талаар нотолсон баримт байхгүй гэв.

9. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны гарсан гэж үздэг. Учир нь шүүх аливаа маргааныг хэлэлцүүлж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн хүрээнд, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд өгсөн материалд дүн шинжилгээ хийж, нотлох баримтыг харьцуулан судалсны үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой гэж үзэж байгаа гэв.

10. Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь: 

Мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл нотлогдоогүй, энэ хуулийн заалт  зөрчигдөж явсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг мөн л зөрчигдсөн. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалга гэж хэргийг прокурорт буцаасан захирамжийн дагуу мөрдөгч, прокурор ажиллагаа хийсэн. Ажиллагаа хийхдээ Б.Б-оос ганцхан удаа мэдүүлэг авсан, өөр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Хувийн байдалтай холбоотой ажиллагаанууд огт хийгдээгүй. Б.Б ямар хүн болох талаар гэрчээс мэдүүлэг аваагүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Гэрч Ч.Б-ийн: “М.Ч дарга Б.Б нар нэг өрөөнд суудаг байсан, намайг ороход М.Ч дарга Б.Б-ын г-ын асуудал юу болж байна гэж асуусан” гэх мэдүүлгээр ялладаг. Гэтэл Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай, эргэлзээгүй байдлаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

  Шүүгдэгч Ч.Б, М.Б нарын мэдүүлгээс өөр ямар нотлох баримтаар яллаад байгаа нь тодорхойгүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т: хамтран ажиллаж байгаа этгээдийн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: гэж заасан байхад анхан шатны шүүх Ч.Б, М.Б нарын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Анхан шатны шүүх хуралдаанд Ч.Б, М.Б нар “бид нарт ямар нэгэн байдлаар Б.Б-ын зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, нөлөөлөөгүй” гэдгээ мэдүүлсэн.

Прокуророос Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна гэж тайлбарлаж байна. Энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар тайлбарлаагүй, яллагдагч, шүүгдэгчээр татагдаад явж байгаа хоёр хүний мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

 Шүүгдэгч Б.Б г-ын хэмжээг өөрчилсөн нөхцөл байдлыг өөрөө гардаж гүйцэтгээгүй. Тухайн үед аймгийн Г газарт м-ээр ажиллаж байсан учраас өөртөө давуу байдал бий болгох боломжгүй. Г-ын асуудал шийдвэрлэсэн бүх эрх зүйн актууд нь г-ын асуудал хариуцсан м-ний гарын үсэг зурагдаж, цохогдож даргын гараас гарч байгаа актууд. Б.Б-ын 1000 метр квадрат г-ын хэмжээг өөрчилж томсгосон асуудал дээр М.Ч, Ч.Б, М.Б нарыг яллагдагчаар татсан. Б.Б-ын үйлдэл оролцоо болон анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх анзаарч үзээсэй гэж миний хувьд хүсэж байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.13-т: нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж, хуралд өргөн мэдүүлж, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, захирамж гаргах эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бус Засаг даргад олгосон байна. Иймд энэ асуудал Ц.П д-ын үед хийсэн ажил бөгөөд гардаж агентлагаасаа гаргасан хүн нь М.Ч юм. Энэ талаар Ч.Б “би М.Ч даргын удирдлагад ажилладаг” гэж мэдүүлсэн байдаг.

Маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг Б.Б мэдэх боломжгүй. Тухайн газар дээр хашаа татсан боловч ашиглаагүй нөхцөл байдлууд байдаг. Б.Б-ыг хэрэгт яллагдаж буй 2 яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр буруу гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь заалтын дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгч гэм буруутай эсэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх Б.Б-од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол  хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэж байгаа гэв.

11. Шүүгдэгч Ч.Б, Д.Ж нарын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд тухайн хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа.    

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ын гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.П, М.Б, Д.Ж, Б.Б, М.Ч, Ч.Б нарт холбогдох, 2235002060015 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч М.Ч-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ц.П, М.Б, Д.Ж, Б.Б, Ч.Б нарыг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Шүүгдэгч Ц.П нь аймгийн сумын З д-ар ажиллаж байхдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын .-р багийн нутаг дэвгэрт байрлалтай, 3868 м.кв газрыг Б.Б-од, 10000 м.кв газрыг С.Н-ид, 4989 м.кв газрыг Б.Б-эд, 5350 м.кв газрыг Д.Д-д, 6600 м.кв газрыг Б.А нарт тус тус 13-15 жилийн хугацаатай, жимс жимсгэний хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан,

 - шүүгдэгч М.Б нь аймгийн Г-ын газарт сум хариуцсан г-ын д-аар ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Б.Б, Д.Д, Б.А, Б.Б нарт тус тус эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулан сумын З д Ц.П-д танилцуулан, газар эзэмших захирамж гаргуулсан,

  - шүүгдэгч Ч.Б нь аймгийн Г-ын газарт сум хариуцсан г-ын д-аар ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн С.Н, Б.Б нарт газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулан, сумын З д Ц.П-д танилцуулан газар эзэмших захирамж гаргуулсан,

   - шүүгдэгч Д.Ж нь аймгийн Г-ын газарт г-ын удирдлагын хэлтсийн д-ар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг, сум хариуцсан г-ын д-ар ажиллаж байсан М.Б-өд хандан: “Б.А, Д.Д нарт сумын ..дугаар багт газар эзэмшүүлэх захирамж гаргуулаад гэрчилгээг нь гаргаад өг, би з д-тай ярьчихсан байгаа” гэж хэлж, боловсруулсан захирамжийн төслийг М.Б-өд өгч, уг захирамжийн төслийг М.Б нь З д Ц.П-д танилцуулан газар эзэмших захирамж гаргуулсан,

  - шүүгдэгч Б.Б нь аймгийн Г-ын м-ээр ажиллаж байхдаа тус сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт хашаа татаж, тухайн цаг хугацаанд сумын г-ын д-ар ажиллаж байсан Ч.Б-д хандаж, тухайн хашаалсан газрыг эзэмших гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэний дагуу тус газарт 1000 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргуулан авч, газрыг хууль бусаар эзэмшсэн,

мөн тэрээр 2021 онд тус газарт д-ар ажиллаж байхдаа г-ын Д М.Б-өд хандаж, “би өмнө авсан г-ын хэмжээгээ нэмэгдүүлж эзэмшихээр хүсэлт гаргасан байгаа, нэмэгдсэн газрыг оруулаад гэрчилгээ гаргаад өгөөрэй” гэж хэлж, өмнө нь хууль бусаар олгосон байсан 1000 мкв газрыг 2868 мкв хэмжээгээр нэмэгдүүлж, нийт 3868 м.кв газрыг 13 жилийн хугацаатай, жимс жимсгэний зориулалтаар эзэмших гэрчилгээ гаргуулан, газрыг хууль бусаар эзэмшсэн үйл баримтууд тус тус хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

 - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Төлөвлөгөөнд тусгаагүй газрыг олгох боломжгүй.

 Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. ...Сумын хэмжээнд ИТХ-аас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм. Тухайн газарт г-ын асуудалтай холбоотой Г-ын удирдлагын хэлтэс, г-ын дарга, сум хариуцсан Д нар байдаг. Тэр утгаараа г-ын Д нар тухайн жилийн төлөвлөгөөнд уг газар нь орсон эсэхийг сайн мэдэх ёстой юм. Тус байгууллагын г-ын даргаас эхлээд г-ын Д хүртэл ажилтнууд хуулийг хэрэгжүүлэх ёстой юм. Мөн захирамж гаргаж байгаа сумын Засаг дарга ч хэрэгжүүлэх ёстой.

 сумаас газар эзэмшихээр хүссэн иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх захирамжийн төслийг аймгийн Г-ын газарт г-ын д-ар ажилладаг албан тушаалтнууд боловсруулан, холбогдох албан тушаалтнуудаар хянуулан, сумын Засаг даргаар захирамж гаргуулдаг.

аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлж болохгүй. Уг тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилго нь г-ын кадастрын санд гарсан зөрчлийг арилгах зорилготой юм. Газрын тухай хуулийн дагуу аймаг, сумын ИТХ-аар орж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас бусдад эзэмшүүлэхээр олгоно. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үйл явц нь өмнө гэрчилгээ авагдсан зөрчилтэй г-ын зөрчлийг арилгах зорилготой болохоос шинээр газар эзэмшүүлэхтэй холбоогүй юм...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 112-118 дахь тал);

 - гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр газар нь эзэнгүй, хүн бууна гэхээр нь би буулгадаггүй байсан ба уг газар нь чацарганын талбайн булан хэсгээс залгаа байрлалтай газар юм. Тэгж байгаад 2021 онд уг газрыг надад эзэмшүүлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал);

- гэрч У.Б-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сумын З д Ц.П-ын 2021 оны А/145 дугаар захирамжаар иргэн Б.Б-эд 1 дүгээр багт газар эзэмшүүлсэн байсан ба уг газар нь сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын А/145 дугаар захирамжаас Б.Б-эд холбогдох хэсгийг хүчингүй болгосон ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал);

- гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг газрыг эзэмшсэн гэх Б.Б-ийн хувийн хэрэг болон Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг судалж үзэхэд Б.Б-эд эзэмшүүлсэн газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нь олгох боломжийг аймгийн Г-ын газарт .сум хариуцсан г-ын д-ар ажиллаж байгаа М.Б материалыг бүрдүүлсэн байсан. Тухайн газар нь тус оны төлөвлөгөөнд суугдаагүй байсан тул аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжаар сумын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар “Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/” захирамжийн Б.Б-эд холбогдох 4989м2 газрыг хүчингүй болгосон....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал);

 - гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ тогтоолын тухайд гэвэл 2015 онд “Ленд менежер” гэх программ аймагт нэвтэрсэн. Энэ программ нь г-ын кадастрын программ бөгөөд автоматаар кадастрын зураг гаргадаг. Ингээд 2015 онд тус программ нэвтэрч, программын дагуу өмнө нь газар авсан иргэдийн мэдээллийг нөхөж бүртгэхэд иргэд өмнө нь кадастр хийлгэхгүйгээр талбайн хэмжээг өөрчилж хашаа татсан, барилга барьсан зэрэг асуудал байсан. Энэ программ нь урьд газар эзэмшсэн хүмүүсийн дээрх зөрчлийг арилгаад г-ынх нь кадастрыг байгаа байдлаар нь иргэдэд олгох тухай шийдвэр юм. Тиймээс энэ тогтоол бол 2015 оноос өмнө нь газар авсан иргэдэд хамааралтай. 2015 оноос хойш бол энэ программ нэвтэрчихсэн болохоор талбайн хэмжээг өөрчлөх асуудал байхгүй гэж ойлгож байгаа. ...Мэдээж программ 2015 онд ашиглалтад орсон, тэгэхээр 2019 онд газар эзэмшсэн хүн 2015 оны тогтоолын дагуу талбайн хэмжээ өөрчилсөн нь буруу гэж үзэж байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 121 дэх тал);

- гэрч Б-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед би  сумын дугаар багийн нутагт байх төв хаан банкны хажууд ажилтай явж байтал манай г-ын албаны д-ар ажиллаж байсан /одоо ажиллахгүй байгаа/ Д.Ж надтай утсаар ярьсан. Тэр надтай утсаар ярихдаа хаана байна, очиж уулзах хэрэг байна гэхээр нь би хаан банкин дотор байгаа талаар хэлэхэд тэр удахгүй хүрээд ирсэн. Д.Ж надтай уулзахаар ирэхдээ  “иргэн Д.Б, Д.Д нарт сумын . дугаар багийн нутагт газар эзэмшүүлэх” утга бүхий захирамжийн төслийг авч ирсэн. Д.Ж энэ хоёр хүнд газар эзэмшүүлэх захирамжийг нь гаргуулаад гэрчилгээг нь гаргаад өг гэж хэлсэн. Мөн засаг даргатай чинь / сумын засаг дарга П/ ярьсан байгаа гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ж-гаас энэ ямар учиртай, хаана байдаг газар вэ гэж асуухад би авч байгаа газар, .. дугаар багт байдаг юм. Та надад захирамжийг нь гаргуулаад өг гэж хэлсэн. Тэр үгийг хэлчхээд Д.Ж цааш явсан. Тэгэхээр нь би захирамжийг нь бариад Улаангом сумын засаг даргаар ажиллаж байсан Ц.П-ын өрөөнд ороод “Энэ захирамжийг гаргуулах талаар хэлтсийн дарга Д.Ж тантай ярьсан гэсэн” гэж хэлээд захирамжийг өгсөн. Тэгэхэд сумын засаг Ц.П д ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр уншиж танилцаад гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны дараа нарийн бичиг ажилтай Б.О дээр очиход захирамжийн төслийг файл хэлбэрээр түүн дээр ирүүлсэн байсан. Уг төслийн файлыг хэн явуулсан байсныг санахгүй байна. Засаг даргын захирамж албажиж гарсны дараа тухайн г-ын эзэмшихийг хүссэн иргэдийн нэртэй өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ж авч ирж гэрчилгээг гаргуулан авч байсан. Газар эзэмшихээр захирамж дээр нэр нь гарсан иргэн Д.Б, Д.Д нар надад газар эзэмших талаар материал ирүүлсэн, уулзсан, гэрчилгээгээ гаргуулан авсан удаа байхгүй. Тухайн газрууд нь сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар байсан. Мөн би тухайн газар очиж хэмжилт, кадастр хийж байсан удаа байхгүй. Кадастрын зургийг миний нэрээр хийсэн хэмжилтийг Д.Ж авч ирж байсан. Би ямар нэгэн байдлаар уг газрыг очиж тухайн хоёр иргэнд зааж өгч, хэмжилт хийсэн, кадастрын зураг үйлдсэн удаа байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал);

- гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай г-ын Д нараас надтай утсаар яриад, эсхүл Г-ын дарга орж ирээд энэ хүмүүсийн өргөдөл, тэр г-ын Д дээр судлагдсан байгаа, захирамжийн төслийн бэлдээд өг гэвэл би бэлдээд өгчих боломжтой. Хэлтсийн дарга, албан тушаалтан өөрөө захирамжийн төсөл боловсруулах эрхгүй. Захирамжийн төслийг г-ын Д нар боловсруулах эрхтэй. Таны надад үзүүлж байгаа захирамжийн төслийг харахад 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр з д Ц.П, х д Д.Ж, сум хариуцсан г-ын Д М.Б нар гарын үсэг зурсан байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал);

- гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-ын газарт иргэн өргөдөл гаргадаг бөгөөд бүрдүүлэх баримтаа бүрдүүлээд бичиг хэрэгт өгдөг. Түүнийг нь тухайн сум хариуцсан г-ын Д авч хянаад шаардлага хангасан тохиолдолд авч Г-ын дарга авч хянаад хариуцсан г-ын Д-д цохолт хийдэг. Хариуцсан г-ын Д материалыг хүлээн авч шалгаад төслөө сумын засаг даргад танилцуулж захирамж гаргуулдаг юм.... аймгийн Г-ын ажилтан болон тэдний ойрын хамаарал бүхий хүмүүс нь давуу байдлаар газар эзэмших эрх байхгүй. Бүгд хуулийн дагуу байх ёстой...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал);

- шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “...аймгийн ИТХ-ын хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  сумын  дүгээр багийн нутаг “Х” ХК-ийн ард талд иргэн, хуулийн этгээдэд жимс, жимсгэнийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолд “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан г-ын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах талаар заасан байдаг...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал);

- аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоол, сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө, тэдгээр баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 73-109 дэх тал);

- аймгийн  сумын Засаг даргын 2021 оны А/145 дугаартай иргэн Б.Б-эд газар эзэмшүүлсэн захирамжийн хуулбар, аймгийн Засаг даргын 2022 оны А/148 дугаартай “сумын Засаг даргын 2021 оны А/145 дугаар захирамжаас Б.Б-эд холбогдох хэсгийг хүчингүй болгосон” захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 9, 57 дахь тал);

- аймгийн сумын Засаг даргын А/145 дугаартай захирамжаар иргэн Б.Б-эд эзэмшүүлсэн г-ын нэгж талбарын хувийн хэрэг (1 дэх хавтаст хэргийн 59-72 дахь тал);

- шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/09 дугаартай “...аймгийн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/114 дүгээр захирамжаар иргэн Д.Д-д жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмших эрхээр 5350 м.кв, иргэн Б.А-д жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмших эрхээр 6600 м.кв талбайтай газрууд аймгийн 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 195-200 дахь тал);

- эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /нэгж талбарын 8 дугаартай Д.Д-гийн г-ын хувийн хэрэг бүхий материал, нэгж талбарын 9 дугаартай Б.А-ын г-ын хувийн хэрэг бүхий материал (2 дахь хавтаст хэргийн 209-211 дэх тал);

- иргэн Д.Д-д эзэмшүүлсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 212-220 дахь тал);

- аймгийн сумын з д Ц.П-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 221 дэх тал);

  - аймгийн  сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 248-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-11 дэх тал);

-  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 15-24 дэх тал);

-  аймгийн Г-ын 2021 оны "Өргөдөл гомдлын бүртгэл”-д үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн Д.Д, Б.А нараас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөлд 2021 оны 05 дугаар сарын 06-ны захирамж гарсан (3 дахь хавтаст хэргийн 25-28 дахь тал);

-  аймгийн Г-ын удирдлагын хэлтсийн дарга, г-ын Д нарын албан тушаалын тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 34-40 дэх тал);

- аймгийн сумын З д-ар ажиллаж байсан Ц.П-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “сумын ..-р багийн нутагт газар эзэмших хүсэл гаргасан иргэн С.Н-ид 10.000 м.кв газрыг жимс жимсгэнэ гэсэн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэх захирамж, түүний хавсралтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 127-128 дахь тал);

- иргэн С.Н-ийн аймгийн Г-ын газарт гаргасан өргөдөл, хүсэлт холбоотой материалын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 120-121 дэх тал);

- аймгийн Г-ын газраас албан тоотоор гаргуулан авсан хувийн хэрэг, бусад холбоотой материал (3 дахь хавтаст хэргийн 206-216 дахь тал);

- аймгийн Г-ын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “...сумын ..дугаар багийн иргэн С-гийн Н-ид эзэмшүүлсэн жимс, жимсгэнийн зориулалтын газар нь сумын 2019 оны газар зохион байгууллагын төлөвлөгөө болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 179-181 дэх тал);

- аймгийн сумын ..дугаар багийн нутагт байх С.Н-ийн жимс, жимсгэнийн зориулалтаар эзэмшиж байгаа 10000 м2 газарт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 187-190 дэх тал);

- Ц.П, Ч.Б нарын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэрийн хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 224-230 дахь тал);

- сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн төлөвлөгөөг баталсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 01 дугаартай тэмдэглэл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 236-250 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-08 дахь тал);

- аймгийн сумын З д-ар ажиллаж байсан Ц.П-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж, түүний хавсралтын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал);

 - аймгийн сумын З д-ар ажиллаж байсан Ц.П-ын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А/165 дугаартай “Талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 93-96 дахь тал);

- аймгийн сумын 2019, 2021 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 180-214 дэх тал);

- аймгийн Г-ын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай “...Б.Б-ын эзэмшиж байгаа газар нь аймгийн 2019 болон 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолд “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан г-ын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах талаар заасан байдаг. Тус газрыг урьд нь иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаагүй байна. Засгийн газрын 2018 оны 182 тогтоолын 2 хавсралтад заагдсанаар  тухайн газар нь нуурын хотгорын тойрогт хамаарагдах бөгөөд тариалангийн зориулалттай 1 га г-ын суурь үнэ 2436000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн г-ын Засгийн газраас тогтоосон суурь үнэ 2436000x0,3868га=942,244.8 /есөн зуу- дөчин хоёр мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөг байна” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 143-145 дахь тал);

- М.Б, Ч.Б, М.Ч нарыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 234-250 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 40 дэх тал) 

- шүүгдэгч Ч.Б-ийн  мөрдөн шалгах ажиллааны үед гэрчээр өгсөн: “...Б.Б дарга нь эхлээд уг газарт хашаа татчихсан байсан ба намайг очиж хашааг нь үзэхэд,  3000 м.кв гаруй газарт хашаа татсан байсан. Тэгэхээр нь би “ингэж болохгүй” гээд 1000м.кв газар олгуулах захирамжийн төсөл боловсруулсан. М.Ч дарга Б.Б-од газар олгох хэрэгтэй гэж хэлсэн. Б.Б дарга ч бас уг газрыг эзэмших гэрчилгээ гаргаад өгөөч л гээд хэлээд байсан. Би төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэж хэлж байсан. Дараа нь Б.Б дарга надад: “чи 3000 м.кв газрыг 1000 м.кв болгоод гаргачихлаа” гэж хэлж байсан. Ер нь бол дарамт шахалт үзүүлэхээс илүү олон дахин хэлээд байхаар нь гаргачихсан” гэх мэдүүлэг, (4 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал) 

-  шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Б.Б нь ажил дээр надтай уулзаад “би талбайн хэмжээ өөрчлөхөөр өргөдөл өгсөн байгаа, чи тэр өргөдөлтэй танилцсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би бичиг хэргээс түүний өргөдлийг хүлээн аваад танилцаж үзээд, цахим сангаас талбайн хэмжээг нь үзэхэд 1000 м2 хэмжээтэй газар байсан. Тэгэхээр нь Б.Б-од хандан “энэ газар энэ хэмжээгээрээ байж болохгүй юм уу” гэж хэлсэн. Гэтэл Б.Б дарга надад “би хэмжилтийг нь хийлгэсэн байгаа, тийм учраас энэ газарт нэмэгдсэн газрыг нь оруулаад гэрчилгээ гаргаад өг” гэж хэлсэн. Учир нь тэр манай байгууллагын Барилгын хэлтсийн даргаар ажилладаг тул би материалыг нь бүрдүүлж, газар эзэмших захирамжийг нь гаргуулан өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.П, М.Б, Ч.Б, Д.Ж нарыг бүлэглэн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч Б.Б-ыг шүүгдэгч Ц.П, М.Б, Ч.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

5.1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгасан ба мөн зүйлийн 31.2-т: эзэмших хүсэлт гаргасан г-ын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж,

мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т: энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан тул газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ энэхүү хуульд заасан шаардлагад нийцүүлэн газар эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах нь дээрх хуульд нийцнэ.

Шүүгдэгч Ц.П нь сумын З д-ын хувьд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Г-ын тухай хуульд заасан дээрх шаардлага, журмыг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн С.Н, Б.Б, Д.Д, Б.А, Б.Б нарт жимс, жимсгэний хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан,

шүүгдэгч Б.Б, Ч.Б нар нь аймгийн Г-ын газарт сум хариуцсан г-ын д-ар ажиллаж ажиллахдаа тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэнд эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан атлаа иргэн С.Н, Б.Б, Д.Д, Б.А, Б.Б нарт сумын нутаг дэвсгэрт жимс, жимсгэний хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж, сумын Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулахад хамтран оролцсон,

шүүгдэгч Д.Ж нь аймгийн Г-ын удирдлагын хэлтсийн д-ар ажиллаж байхдаа 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлэхээр тухайн үед г-ын даамлаар ажиллаж байсан М.Б-өд хандаж, “Б.А, Д.Д нарт сумын .. дугаар багт газар эзэмшүүлэх захирамж гаргуулаад гэрчилгээг нь гаргаад өг, би засаг даргатай ярьчихсан байгаа” гэж хэлж, боловсруулсан захирамжийг төслийг түүнд өгснөөр, М.Б нь уг захирамжийн төслийг З д Ц.П-д танилцуулан газар эзэмших захирамж гаргуулахад хамтран оролцсон шүүгдэгч нарын үйлдлүүд нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь аймгийн Г-ын м болон хэлтсийн д-ар тус тус ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй сумын .. дугаар багийн нутагт байрлалтай газарт хашаа татаж, тухайн үед г-ын д-ар ажиллаж байсан Ч.Б, М.Б нарт тус газрыг эзэмших гэрчилгээ гаргуулахаар нөлөөлж, хоёр удаагийн үйлдлээр, нийт 3868 м.кв газрыг 13, 15 жилийн хугацаатай, жимс жимсгэний зориулалтаар өөртөө эзэмшсэн үйлдэл нь албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч нар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэнд эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан атлаа хуулиар олгосон албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу эзэмшүүлэх ёсгүй газрыг олгож, бусдад болон өөртэй давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

5.2. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

5.3. Шүүгдэгч Ц.П, М.Б, Ч.Б, Д.Ж, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн субьект буюу нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамаарч буй талаар анхан шатны шүүх тодорхой,хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

5.4 Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөнгөн ялтай хуулийг хэрэглэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасантай нийцсэн ба шүүгдэгч нарын хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

6. Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...анхан шатны шүүх М.Ч-ад холбогдох үйлдэл холбогдлыг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бодит байдлаар нь гүйцэт үнэлээгүй, түүний бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн шүүгдэгч Ч.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл,

- шүүгдэгч Б.Б-ын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн шүүгдэгч Ч.Б, М.Б нарын мэдүүлгийг үндэслэж намайг яллаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг тус тус дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

6.1. Прокуророос шүүгдэгч Б.Ч-ыг нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г-ын удирдлагын хэлтсийн д-ар ажиллаж байхдаа тухайн оны г-ын төлөвлөгөөнд иргэнд өмчилж, эзэмшүүлэхээр тусгагдаагүй газрыг өөрийн шууд удирдлагад ажилладаг, сум хариуцсан г-ын Д шүүгдэгч Ч.Б-д “иргэн С.Н-ид газар эзэмшүүлэх боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй” хэлсэн, мөн “иргэн Б.Б-од 1000 м.кв газрыг жимс, жимсгэний хэрэгцээний зориулалтаар газар олгох асуудал яасан бэ” гэж удаа дараа асуух байдлаар түүнийг хатгаж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс “....М.Ч нь Ч.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй үйлдлээр өдөөн түлхсэн, Ч.Б-ийн хүсээгүй үйлдлийг түүний хүсэл зоригоос гадуур хүчээр хийлгэсэн, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэргээр Ч.Б-ийг иргэн С.Н, шүүгдэгч Б.Б нарт хууль бусаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэхэд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс өөрөөр М.Ч-ыг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж буруутгах, хангалттай нотлох баримт байхгүй байна” гэх дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаах, үгүйсгэх үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бол гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Б.Ч-ыг ялласан үндэслэлээ, Улаангом сум хариуцсан г-ын Д шүүгдэгч Ч.Б-д “иргэн С.Н-ид боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй” хэлсэн, мөн “иргэн Б.Б-од 1000 м.кв газрыг жимс, жимсгэний хэрэгцээний зориулалтаар газар олгох асуудал яасан бэ” гэж асууж Ч.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан гэж тайлбарлан, ялласан байх боловч  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдэхэд хатгагчийн үүрэг гүйцэтгэж хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ч нь аймгийн Г газарт удирдлагын хэлтсийн д-ар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай санаа зорилгоо нэгтгэж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгохоор урьдчилан тохиролцсон, өөрийн удирдлагад ажиллаж байсан нийтийн албан тушаалтнуудад хууль бус үүрэг чиглэл өгөх, эсхүл шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлэх хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэв.             

6.2. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан байх боловч тэрээр нийтийн албан тушаалтан буюу аймгийн Г-ын хэлтэст м болон уг хэлтсийн д-ар тус тус ажиллахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Б.Б-ын гэм буруугийн талаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба түүнд холбогдох хэргийг гэм буруугүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй, өөрт нь эзэмшүүлэхээр эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад сумын р багийн нутаг, Х дээд талд байрлах газрыг хашаалж авсан, улмаар уг газрыг өөртөө эзэмшихээр г-ын даамлаар ажиллаж байсан Ч.Бд “газар эзэмших гэрчилгээ гаргаад өг” гэж удаа дараа хэлж, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, жимс жимсгэний зориулалтаар эзэмшихээр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамж гаргуулсан,

мөн дахин уг г-ын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Г газарт 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргаж, улмаар г-ын Д М.Б-өд хандаж: “..би тухайн г-ын хэмжилтийг нь хийлгэсэн байгаа, тийм учраас энэ газрыг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь оруулж, гэрчилгээ гаргаад өг” гэж хэлж, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай Засаг даргын захирамж гаргуулан, нийт 3868 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж, өөртөө давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт: “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт: “давуу байдал” гэдгийг “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Түүнчлэн нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно. 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн албан тушаалын байдал буюу аймгийн Г-ын хэлтэст м болон хэлтсийн д-ар ажилладаг байдлаа ашиглан нэг байгууллагад хамт ажилладаг г-ын Д Б.Б, М.Б нарт Г-ын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмыг зөрчиж, газар эзэмших гэрчилгээ гаргуулахаар удаа дараа хандаж, 2 удаагийн үйлдлээр нийт 3868 м.кв газрыг 13, 15 жилийн хугацаатай, жимс жимсгэний хэрэгцээний зориулалтаар өөртөө эзэмшсэн байдал нь албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан.

Тодруулбал, Б.Б нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албаны эрх нөлөөгөө ашиглан газар эзэмших эрх олж авахад бусадтай бүлэглэн оролцож газрыг эзэмших, өмчлөх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                         ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                         ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ  

                                         ШҮҮГЧ                                                    Н.МӨНХЖАРГАЛ