| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/05003/И |
| Дугаар | 191/ШШ2025/05576 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/05576
| 2025 06 23 | 191/ШШ2025/05576
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул 1 тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Чинсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь тус байгууллагаас 2023 оны 05-р сарын 26-ны өдөр 1029130105000248 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,529,900 /дөрвөн сая таван зуун хорин есөн мянга есөн зуун / төгрөгийн зээлийг 18 /арван найман/ сарын хугацаатай, сарын 3.5% /гурван арваны таван/ хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөгдөхгүй хугацаа хэтэрч зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхийн байгууллагад хандаж байна. М.*******ээс нийт 5,507,367.06 /таван сая таван зуун долоон мянга гурван зуун жаран долоон бүхэл зургаан бутархай/ төгрөгийг гаргуулахаар манай компанитай гэрээ байгуулах үед оршин сууж байсан у тоот оршин суух хаягын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШЗ2023/22251 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Мөнхням овогтой ******* /РД: XE85081219/-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2023/22251 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
М.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд М.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2023/22251 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвчулуун /Утас:88112189, 98016699/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС