2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/05571

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 23

191/ШШ2025/05571

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.******* би хариуцагч Д.*******тай 1998 оны 08 сард Чингэлтэй дүүргийн 9-р хороо Цагаан байр нийтийн байранд байрлалтай 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 850.000 төгрөгөө худалдаж авсан юм. Тухайн үед хариуцагч нь гэр бүлээрээ манай хажууд хөрш болон амьдарч байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө тэгж байгаад завтай зайтай болохоороо шилжүүлж өгнө гэдэг байсан. Гэвч хариуцагч нь 2002 оны хавьд өөр тийшээ нүүснээс болж бид дахин холбогдох боломжгүй болсон юм. Улмаар хариуцагчийг өөрийн зүгээс эрж хайсан боловч одоог хүртэл олдоогүй сургийг нь гаргаж чадаагүй байсаар байна. Тус иргэн ******* овогтой ******* /РД:*******/-г хаягийг нь утсыг нь олчихвол өөрийн өмчлөх эрхийг баталгаатай эдлэх, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргахаар байна. Мөн Д.*******гийн талаар өөрийн оршин суугаа хороо болох Чингэлтэй дүүргийн 9-р хорооноос тодорхойлолтыг хүсэхэд 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 246 дугаар тодорхойлолтоор Д.******* нь  үндсэн бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлж өгсөн юм. Иймд дээр дурьдсан үндэслэлээр ******* овогтой ******* /РД:XB62102202/-г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, түүний хаягийг олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, Иргэний үнэмлэхний лавлагаа, орон сууц эзэмшигчийн гэрээний дэвтрийн хуулбар, 2025.05.27-ны өдрийн гар өргөдөл, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Д.******* нь Н.*******т орон сууц худалдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон орон сууц эзэмшигчийн гэрээний дэвтрээр тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай нэхэмжлэлд Д.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь Ч  тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тодорхойлолт болон шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогтой ******* /РД:*******/-хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Н.******* /Утас:88071033/-т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС