| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0334/З |
| Дугаар | 128/ШШ2026/0582 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0582
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ш.Н*******ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 83.09 кв.м талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр М ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны тоот /М******* хотхоны ******* байрны 708/ 83.09 м.кв 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцож, №******* дугаартай гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийн үнийн дүнг төлж барагдуулсан болно. М ХХК-иас 2016 оны 08 дугаар сард гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн боловч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газраас Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэсэн шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг өгсөн.
2022 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус оны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02148 дугаартай шийдвэрээр иргэн Ш******* Н*******ын өмч мөн тул улсын бүртгэлд бүртгэж авах тухай шүүгчийн захирамж гарчхаад байхад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газар бүртгэхээс татгалзаж Т*******ас барьцаанаас чөлөөлөв гэсэн албан бичиг авч ирэхийг шаардсан.
Мөн Т******* ТӨҮГ-аас Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот албан бичигт Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгөх тухай гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэр албан бичигт миний өөрийн өмчлөл болох М******* хотхоны ******* байрны 708 тоотыг барьцаанаас чөлөөлсөн, мөн тэдгээр байр захиалсан оршин суугчдын байрыг чөлөөлсөн, дээр дурдсан айлууд бүгд байрны гэрчилгээнүүдээ авсан. Гэтэл Т******* нь дур мэдэн гэрээний гүйцэтгэгч тал болох М ХХК-тай холбоотой хууль хяналтын байгууллагаар явж байгаа асуудлаа иргэн надад нялзааж үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар захиалга авч, гэрээ байгуулан, гэрээний үүргийг хугацаанд нь төлж барагдуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар авсан миний асуудлыг 13 жилийн турш шийдэж өгөхгүй хоёр тал надаар наадаж байгаад гомдолтой байна.
Миний бие Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй ярихад байрнууд Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа нь үнэн гэхдээ танай өмч хөрөнгө болох орон сууц нь Т******* -ийн барьцаанд орсон байгаа байх гэж хэлсэн. Хэрвээ барьцаанд байгаа юм бол тэнд амьдарч байгаа ******* байрны оршин суугчид бүгд байрны гэрчилгээгээ яаж авсан болох вэ. Т******* нь дур мэдэн хүний өөрийн өмч хөрөнгийг тухайн иргэнд мэдэгдэхгүй барьцаанд авах ямар эрхтэй юм уу?, тэгж болдог юм уу,? би үнэхээр гомдолтой байна. Миний бие 2022 онд Т*******-д өргөдөл гарган шийдвэрлүүлэхээр өгсөн боловч М ХХК нь манай Т*******-д 7,8 байрны өртэй тэр байрыг авсны дараа танай асуудлыг шийдвэрлэх болно гэсэн хариуг надад утсаар өгч байсан. 2024 онд дахиад өргөдөл өгөхөд огт хамааралгүй зүйл ярьж М ХХК болон Т******* хоёрын асуудалд иргэн намайг 13 жилийн турш хохироож өөрийн хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхгүй болгон хохироож байгаад гомдолтой байна. Т******* ТӨҮГ чинь улсын байгууллага мөн биз дээ би андуураад байна уу? иргэний байрыг дур мэдэн барьцаанд авч болдог юм уу.
Иймд Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам, М******* хотхоны ******* байрны 83.09 м.кв талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам, М******* хотхоны ******* байрны 83.09 м.кв талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Нэхэмжлэгч Ш.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ш.Н*******ын нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг маргаанд хариуцагч Хан-Уул дүүгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам, М******* хотхоны ******* байрны 83.09 м.кв талбай бүхий ******* тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хан- Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам, М******* хотхоны ******* байрны 83.09.мкв талбай бүхий ******* тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 мкв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь.... "Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлд ирүүлсэн албан бичигт шүүхийн шийдвэрийн дагуу тавигдсан хоригуудыг дурдуулж, буцаан хориг сэргээх талаар албан бичигт дурдуулсан"... тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх талаар шүүх хурлуудад удаа дараа илэрхийлж байсан тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж, албан бичиг гаргуулж, улсын бүртгэлд хүргүүлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авсан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч" маргаан бүхий үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Гуравдагч этгээд “Т*******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюут шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ш.Н******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.
Гуравдагч этгээд "Т" ТӨХХК-ийн зүгээс уг хүсэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна.
Нэг. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулдаг. "Т" ТӨХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн барьцаалагчийн хувьд энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд өмчлөх эрх бүртгэгдсэн ажиллагаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байна.
Хоёр. Маргаантай нөхцөл байдал бүрэн арилаагүй байна.
Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэх нөхцөл байдал нь өөрөө маргаан бүрэн арилсныг нотлох үндэслэл болохгүй байна.
Учир нь уг бүртгэл хийгдэхэд үндэслэл болсон барьцааны эрхийг дуусгавар болгосон ажиллагаа; шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан албан бичиг; улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн ажиллагааны хууль ёсны байдал нь өнөөдрийг хүртэл маргаантай бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлсөн хэвээр байна. Иймд зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэх үндэслэлээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Гурав. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоох шаардлагатай.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн үндэслэл, шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг гарсан нөхцөл байдал, улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэлийн ажиллагааны хууль зүйн үндэслэл нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал юм. Эдгээр асуудал бүрэн тогтоогдоогүй, холбогдох нотлох баримтуудыг шүүхээр хэлэлцээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрсдэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийг удирдлага болгон нэхэмжлэгч Ш.Н*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч Ш.Н*******аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 83.09 кв.м талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2025 оны ******* сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0105 дугаар магадлалаар нэмэлт нотлох баримт цуглуулах, гуравдагч этгээд татан оролцуулах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн авч, холбогдох ажиллагааг хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Хэрэгт авагдсан үйл баримтын тухайд.
1.1. Ш.Н******* нь “М” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсангийн ам хаягт орших орон сууцны хотхонд 83.09 кв.м талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 кв.м талбайтай автомашины зогсоолыг захиалж, 2016 онд гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул,
нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 708 тоот, 83.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон уг орон сууцны тоотын 15.5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг “М” ХХК-д холбогдуулж гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02148 дугаар шүүгчийн захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. Нэхэмжлэгч Ш.Н*******ын худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө байрладаг ******* байр нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 30 хувийн гүйцэтгэлтэйгээр “М” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн ба “Т*******” ТӨХХК /хуучнаар Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК/-тай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2012/7-07 дугаартай барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 дугаартай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж дээрх Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж,
Дээрх барьцааны гэрээтэй холбоотойгоор гуравдагч этгээд “М” ХХК болон “Т*******” ТӨХХК-иудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2016/1-39 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20/02 2020/4-04 дугаартай “Эвлэрлийн гэрээ” тус тус байгуулагдсан ба барьцааны болон эвлэрлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлд маргаан бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 708 тоот, 83.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон уг орон сууцны тоотын 15.5 м.кв талбайтай авто зогсоол хамаараагүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн байна.
Хоёр. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухайд.
2.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-227/ дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай”, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-261/ дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан /*******/, ар зайсан гудамж ******* байр, 708 тоот хаягт байрлах 83.09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаар, мөн байрны 1в давхар 13 тоот хаягт байрлах 15.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт тус тус бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс тус шүүхэд ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсжээ.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
2.2.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг ирүүлээгүй боловч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Л.Оюунчимэгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2, Ү- дугаарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бүртгэсэн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосноос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэж үзэхээр байна.
2.2.2. Маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд “М” ХХК болон “Т*******” ТӨХХК-иудын хооронд байгуулсан барьцааны болон эвлэрлийн гэрээгээр барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн, гуравдагч этгээд “М” ХХК “Т*******” ТӨХХК—тай байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн барьцаа хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь өмнө нь барьцаанаас чөлөөлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гуравдагч этгээд “Т*******” ТӨХХК-ийн эрх ашиг хууль бусаар хөндөгдөхөөргүй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Н*******аас гаргасан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 83.09 кв.м талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, энэ шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н*******аас гаргасан “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан /*******/ Ар зайсангийн гудамж байрны 83.09 кв.м талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА