2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/05236

 

игчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********* хаягт байрлах, ******* банк ХК /Хуулийн этгээдийн *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоот оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,050,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь нэхэмжлэгч ХААН *******" ХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр NoЗГ/59479285 тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг, жилийн 19.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр БГХ/59479285 тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Н.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 21,079.1 төгрөг, зээлийн хүү 228,114.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,616.8 төгрөг, нийт 255,810.5 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Н.******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 354 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (*******, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "*******, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой "хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Н.*******аас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Зээлийн төлбөр: 19,978,920.9 төгрөг; 1. Үндсэн зээлийн төлбөр 3,936,744.6 төгрөг; 2. Зээлийн хүү 3. Нэмэгдүүлсэн хүү 134,993.4 төгрөг; Нийт 24,050,659 төгрөг /Хорин дөрвөн сая тавин мянга зургаан зуун тавин есөн төгрөг/ гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэрэгт зохигчид 24,050,659 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч уг мөнгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 1. 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,004,221 төгрөг, 2. 2026 оны 06 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 3. 2026 оны 07 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 4. 2026 оны 08 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 5. 2026 оны 09 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 6. 2026 оны 10 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 7. 2026 оны 11 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 8. 2026 оны 12 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 9. 2027 оны 01 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 10.2027 оны 02 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 11.2027 оны 03 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 12.2027 оны 04 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,050,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагч Н.******* нар 24,050,659 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг хариуцагч Н.******* 12 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,004,221 төгрөг, 2. 2026 оны 06 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 3. 2026 оны 07 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 4. 2026 оны 08 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 5. 2026 оны 09 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 6. 2026 оны 10 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 7. 2026 оны 11 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 8. 2026 оны 12 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 9. 2027 оны 01 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 10.2027 оны 02 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 11.2027 оны 03 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 12.2027 оны 04 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөгөөр нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагч Н.******* нар 24,050,659 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг хариуцагч Н.******* 12 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,004,221 төгрөг, 2. 2026 оны 06 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 3. 2026 оны 07 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 4. 2026 оны 08 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 5. 2026 оны 09 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 6. 2026 оны 10 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 7. 2026 оны 11 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 8. 2026 оны 12 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 9. 2027 оны 01 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 10.2027 оны 02 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 11.2027 оны 03 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөг 12.2027 оны 04 сарын 15-ны өдөр 2,004,222 төгрөгөөр нэхэмжлэгч ******* банк ХК төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,203 төгрөгийн 50 хувь буюу 139,101.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 139,101.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 139,101.5 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС