Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/13309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 2 хороо ******* *******

Хариуцагч: ******* дүүрэг ******* 1029-13 тоотод оршин суух *******гийн *******

Зээлийн гэрээний үүрэгт 1,239,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,239,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 04-ний өдөр Б.******* зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг зээлдэн авсан боловч зээлээс 3,760,400 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 1,239.600 төгрөгийг гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч хуулийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

5. Зохигчийн хооронд 2022 оны 07 сарын 04-ний өдөр Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдаж зээлдэгч Б.******* 2 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийг зээлдэн авч гэрээний хугацаанд зээлээс 3,760,400 төгрөгийг төлж, үлдэх 1,239,600 төгрөгийг төлөөлгүй болох нь гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгохыг хүссэн хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар хариуцагч Б.******* нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Б.*******д шүүх хуралдааны товийг түүний гар утсаар болон шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

7. Иймд хариуцагч Б.*******гээс гэрээний үүргийн биелэлтэд 1,239,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.*******гээс 1,239,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Б.*******гээс 34,300 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА