Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 25

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох 1823000160014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ********* хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах, мөн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хорих, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батын Мөнхдалай РД:/ИЭ88031071/ Шүүгдэгч Б.М- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Б.М-д холбогдох хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын шатанд иргэн Ч.С- хохирогчоор мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө нөхөр бид хоёр 10 цагаас гэрээсээ гараад ажилдаа яваад өдөр 16 цагт гэртээ ирж гал түлчхээд ажилдаа яваад шөнө 00 цагийн үед гэртээ гал түлэх гээд иртэл Ч.С-ын нөхөр Л.Б-г гэрчээр байцаахад хохирогчийн мэдүүлгийг баталж ижил агуулгатай мэдүүлэг өгсөн байна. Мөн хэргийн газарт үзлэг хийх явцад хохирогчийн сууцны цонхыг чулуугаар хагалсан ул мөр болон уг чулуу нь хагарсан цонхны дор шалан дээр байсан нь илэрсэн байна. Дээрх нотлох баримтууд нь Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн **-** тоот хашаанд оршин суух хохирогч/Л.Б-, Ч.С- нар/- ийн гэрт хулгайч орон эд зүйлийг нь хулгайлсан үйл баримтыг нотолж байна. Шүүгдэгч Б.М- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцаагдахдаа "...2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Баяраа болон Солонгийн гэрт очоод хаалга цонхыг нь цохиод эзэнгүй байхаар нь чулуу аваад цонхыг нь хагалж цонхоор нь ороод гэрээс нь нэг годон гутал, 2 ширхэг үнэгэн малгай аваад гарсан юм. Тэгээд маргааш нь зах дээр ногоо зардаг хүнд годон гутлыг нь 50.000 төгрөгөөр зарсан юм. 2 малгайг өөртөө авч явж байгаад цагдаад баригдаж дараа нь малгайны эзэн Солонгоод хүлээлгэж өгсөн юм" гэж хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шинжлэн судлахад “...надаас нуугдаад байгаа юм болов уу гэж бодоод цонх руу чулуу шидсэн чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт нь ороод гутлыг нь авсан юм. Өглөө архи гарчихсан явж байгаад гутлыг нь зарсан юм. Би өөрөө Түвшин байцаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа хэлсэн. Байцаалтад үнэн, зөв мэдүүлсэн байгаа. …иймэрхүү чулуугаар цонхыг нь хагалж орсон.” гэж мэдүүлэн өмнөх мэдүүлгээ баталж байна. Б.М-гаас хар өнгийн үнэгэн малгай, саарал өнгийн үнэгэн малгайг хураан авсан болон иргэний нэхэмжлэгч Д.Ц- “2 дугаар сарын 06-ны өдөр зах дээр ногоо зараад сууж байхад нэг танихгүй залуу орж ирээд цаа бугын годон гутал, үстэй малгай 2-ыг барьчихсан ...та аваадхаач гээд байхаар нь годон гутлыг нь 50000 төгрөгөөр худалдаж авсан юм.” гэж мэдүүлсний дагуу уг гутлыг түүнээс хураан авсан тэмдэглэлүүд, дээрх эд зүйлийг хохирогч Ч.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагджээ. Дээрх нотлох баримтууд буюу шүүгдэгчээс хураан авсан үнэгний арьсан 2 ширхэг малгай болон түүний бусдад худалдсан цаа бугын годон гутал нь хохирогчийн хулгайд алдсан эд зүйлс мөн бөгөөд Ч.С-д буцаан олгосон хэргийн нөхцөл байдлыг нотолсон баримтууд нь шүүгдэгч Б.М-н хэргээ хүлээсэн мэдүүлгийг давхар нотолж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү шүүгдэгч Б.М- нь хохирогчийн сууцны цонхыг хагалан орж эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн хулгайлан авсан 2 ширхэг малгай, цаа бугын годны арьсан гутлын үнийг 530000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй, уг эд зүйлсийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ч.С-д буцаан олгосон, хохирогч өөр хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул хохирогчид нөхөн төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. Харин шүүгдэгч цаа бугын годны арьсан гутлыг Д.Ц-т худалдсаны улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан 50000/тавин мянган/ төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.М-г 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-д оногдуулсан 02/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-н тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 10/арав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хурц ирмэгтэй 9х11х9.7см хэмжээтэй байгалийн чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгасугай.

7. Б.М-гаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-гаас 50000/тавин мянган/ төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Д.Ц-т олгосугай.

9. Шүүгдэгчийн эзэмшлийн Elko маркийн 43 инчийн зурагтыг битүүмжилсэн битүүмжлэлийг тогтоолын 8-р заалтыг биелж дуустал үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ