Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0543

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, шүүгч О.Батсүх, Л.Хэрлэнчимэг нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Г*******, О.Н,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.А, С.Х, С.Б,

Гуравдагч этгээд: “Е” ХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б,

Гуравдагч этгээд: Ү. /РД:./,

Гуравдагч этгээд: С.Н /РД: /,

Маргааны төрөл: Гуравдагч этгээд нарт газар ашиглуулсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г*******, О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, С.Х, гуравдагч этгээд Ү., гуравдагч этгээд “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Е” ХХК-ийн өмгөөлөгч Ж.У, иргэдийн төлөөлөгч Б.Б (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Е” ХХК-д олгосон дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
    1. Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эцсийн байдлаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 577 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар олгогдсон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.4 га газраас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
  • Нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
  1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тухайд,
    1. Нэхэмжлэгч “Э” ХХК-д анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалын хавсралтын 2-д зааснаар “Хан-Уул дүүргийн богино гэх газар байршилтай, 2.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар “Э” ХХК-д олгож,
    2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж,
    3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар тушаалаар “... “Э” ХХК-д олгосон 2.4 га газрын талбайн хэмжээг Ерөнхий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/2448 тоот дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 тоот саналын дагуу 0.76 га газраар нэмэгдүүлэн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрхтэй” гэж үзэж ашиглах талбайн хэмжээг нэмэлдүүлж, солбицлыг өөрчилсөн байна.
    4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар “Э” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын богины амны хязгаарлалтын бүсэд байрлах 19203.9 кв.м, 12383.2 кв.м газар ашиглах эрхийн хугацааг 2029 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан байна.
  2. Гуравдагч этгээд С.Нгийн тухайд,
    1. Иргэн С.Нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар богины аманд байрлах 900 м.кв газар ашиглах эрх олгож, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар гэрчилгээ олгосон.
    2. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/252 дугаар “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.
    3. Гэвч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан богиноны аманд байрлах 899 м.кв газрыг цуцлах хүсэлт гаргасныг тус захиргааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1002 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргасан байна.
    4. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байна.
  3. Гуравдагч этгээд Ү.гийн тухайд,
    1. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгааллтын захиргаанд хандан газар ашиглах хүсэлт гаргасныг тус захиргааны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1003 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэж, мөн тус захиргааны 1004 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “... солбилцол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна. ...газар ашиглуулах асуудлыг ... шийдвэрлэх саналыг уламжилж байна” гэж дурдан тус тус хүргүүлсэн байна.
    2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын богины аманд байрлах 900 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, мөн өдрийн ******* дугаар гэрчилгээ олгосон байна.
    3.  Ийнхүү 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/253 дугаар газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан байна.
    4. Гуравдагч этгээд Ү.гаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж, өөрт олгосон газрын гуравдагч этгээд “Е” ХХК-ийн нэр дээрх шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд тус захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамын Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилж, ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/587 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
    5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... ашиглаж байсан газраа хуульд заасан хугацаанд чөлөөлж, газрын төлөв байдлыг сайжруулан хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгнө үү” гэж дурдаж хүргүүлсэн байна.
  4. Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн тухайд,
    1. Гуравдагч этгээд Ү. нь https://opendata.burtgel.gov.mn/ сайтаас шалгахад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гуравдагч этгээд “Е” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байх бөгөөд “Е” ХХК-ийн захирал Ү.гаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/59 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрх олгосон ******* дугаар газрыг цуцалж, иргэн Ү.гийн 100 хувийн өөрийн эзэмшлийн компани болох “Е” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлт гаргасан байна.
    2. “Е” ХХК-ийн захирал Ү. нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22-11 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “Е” ХХК-ийн 100% эзэмшигч иргэн Ү. хуулийн дагуу ашиглах эрхтэй байсан ... газар ашиглах эрхээ өөрийн хүсэлтээр цуцлуулсан болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч иргэн Ү. миний өөрийн 100% хөрөнгө оруулалттай “Е” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт солбилцол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна гэх саналыг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1610 дугаар албан бичгээр дахин санал хүргүүлсэн.
    3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт буюу Залаатын баруун богины аманд 900 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох зориулалтаар гуравдагч этгээд “Е” ХХК-д 5 жилийн хугацаагаар олгож, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0232927 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр баталгаажуулан, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.
  5. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон процессын тухайд,
    1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А-03/23 тоот албан бичгээр Төсөл хэрэгжих талбайн баруун талаас автозам хооронд орц, гарцыг хааж, авто замын зурвас газарт хууль зөрчин иргэнд газар олгосон нь бидний төслөө хэрэгжүүлэхэд саад хүндрэлийг үүсгэж байна гэх агуулга бүхий гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасны дагуу тус яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/4746 дугаартай албан бичгээр “... хууль бус газар олголт хийсэн талаарх гомдлоо шүүхийн байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлжээ.
    2. Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1207 дугаартай Арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгээр “Э” ХХК-д олгосон газрын батлагдсан зураг төслийн орц гарц, авто зогсоолын хэсэг “Е” ХХК-д давхцуулан газар олгосон байх тул холбогдох арга хэмжээг авч, хариуг “Э” ХХК хүргүүлэн ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгджээ.
    3. “Э” ХХК-иас ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, авто замын зурваст газарт хууль зөрчиж газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/8392 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
  6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Б хэсгийн талбайгаас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 тоот тушаалаар “Э” ХХК-д Богдхан уулын богины аманд 2,4 га газрыг анх ашиглах эрхийг олгосон бөгөөд үүнээс А талбайн хэмжээ 16176 м.кв, Б талбайн хэмжээ 8666.1 м.кв бүхий нийт 2.4 га газар болно. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Б хэсгийн талбайгаас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А/340 тоот тушаалаар “Э” ХХК-д Богдхан Уулын богины аманд 2,4 га газрыг анх ашиглах эрхийг олгосон бөгөөд үүнээс А талбайн хэмжээ 16176 м.кв, Б талбайн хэмжээ 8666.1 м.кв бүхий нийт 2.4 га газар болно. Дээрх солбицол, газрын хэмжээг “Э” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2015/032 дугаартай “Тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн А хэсэгт “Тухайн газрын байрлал, хил зааг /захын солбицол/-ыг энд бичнэ. Б хэсэг: 8666.1 м.кв” гэж баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 тоот тушаалаар манайд 2014 онд анх А талбайн хэмжээ 16176 м.кв, Б талбайн хэмжээ 8666.1 м.кв бүхий нийт 2.4 га газрыг ашиглах эрх үүссэн болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасны дагуу манай компани газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан ба тус яамны сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Уг сунгалтыг хийхдээ дараахь үндэслэлээр илт хууль бус захиргааны актыг үйлдлээр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

Хариуцагч уг тушаалыг гаргахдаа манай ашиглах эрх бүхий талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар тушаалд огт дурдаагүй ба манай компани талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн байхад уг манай газрын хэмжээ солбицлыг өөрчлөн тогтоож, 323 м.кв газрыг хассан нь илт хууль бус юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл манай компанийн ашиглах эрх бүхий газраас хасах ямар нэгэн бодит шалтгаан үүссэн болох нь тогтоогдоогүй эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад Богдхан уулын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн н.Монголжин, яамны тухайн үеийн хэлтсийн дарга нар нийтийн эзэмшлийн “авто замын зурвас газарт орсон” гэж хэлээд шууд хасч газрын солбилцлыг баталгаажуулсан байгаа нь манай компанийн ашиглах эрх бүхий газрыг хасах хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас тухайн шийдвэр гаргах бодит үндэслэл, нөхцөл байдлыг хангалттай шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, уг газрын ямар хэсэг нь хэрхэн автозамын зурваст орсныг тогтоогоогүй атлаа манай ашиглах эрх бүхий газрыг хассан нь илт хууль бус, газрыг хасах эрх зүйн үндэслэл үүсээгүй байсан. Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/291 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Б хэсгийн талбайгаас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

- “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 600 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухайд:

Манай компанийн ашиглах эрх бүхий Б талбайн газраас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хасч улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар иргэн С.Н болон 2021 оны 09 дүгээр сарын 06-ны едрийн А/ дугаар тушаалаар иргэн Ү. нарт олгосон нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл манай ашиглах эрх бүхий 323 м.кв газрыг хариуцагч нь “авто замын зурвас газарт орсон” гэх, ямар ч шийдвэр тогтоолгүй шалтгаанаар хассан атлаа уг 323 м.кв газрыг бүхэлд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын А/ тоот тушаалаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн Ү.д тус тус олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, 35.2.“Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”, Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргаж, хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилж, төрийн захиргааны төв байгууллага нь уг саналыг үндэслэн хуульд заасан хориглох зүйл байхгүй бол иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад газар ашиглуулах талаарх шийдвэрийг гаргадаг буюу бие биенээсээ хамаарал бүхий цаг хугацаатай, шат шатандаа хэрэгжүүлж байж тухайн газар ашиглах эрхийг олгодог.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь манай компанийн газраас “автозамын зурвас газарт орсон” гэх шалтгаанаар хассан атлаа иргэн С.Н, Ү. нарт уг 323 м.кв газрыг нэмж олгосон нь илт хууль бус, өөрөөр хэлбэл хариуцагч захиргаа ямар учраас манай компаниас хассан, ямар учраас нэхэмжлэгч С.Н, Ү. нарт олгосон үндэслэл нь тодорхойгүй буюу тухайн нөхцөл байдлыг хангалттай шалган тогтоогоогүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан, хариуцагч захиргаа энэ үүргээ биелүүлээгүй, хуулийн уг заалтыг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар тухайн тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл үүсээгүй байсан тул илт хууль бус шийдвэр гэж үзнэ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалын иргэн С.Н болон 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн Ү.д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

- Нэхэмжлэлийн тодруулж буй шаардлага болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, батлагдсан зураг төслийн дагуу нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашигуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах" тухайд:

С.Нгийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон тэр өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн Ү.д дээрх үндэслэлээр газар ашиглуулах эрх нь илт хууль бус байхад олгож, улмаар Ү. нь тус маргаан бүхий 900 м.кв газрыг өөрийн 100 хувийн эзэмшлийн “Е” ХХК-д шилжүүлсэн байдаг. Иймд гуравдагч этгээд “Е” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь анхнаасаа илт хууль бус шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалыг үндэслэсэн ба илт хууль бус шийдвэр нь гарсан цагаасаа үйлчлэлгүй тул энэ үндэслэлээр “Е” ХХК-д ашиглах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.     Нөгөө талаар “Э” ХХК нь маргаан бүхий 900 м.кв газар дээр төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий архитектур зэрэг төрийн эрх бүхий байгууллагаар төслийн загвар зургийг 2022 оны 8 дугаар сард батлуулж, нийтэд үйлчлэх, олон нийт ашиглах боломжтойгоор сайжруулан засварлаж, авто замын орц гарц, авто зогсоолын зориулалтаар ашиглахаар төсөлдөө тусгаж хуульд нийцүүлэн төлөвлөсөн болно.

Дээрх төслийн загвар зургийг батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамд 2022 оны 8 сард хүргүүлж, тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Б******* хянаж, гарын үсгээ зурсан байдаг Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар иргэн Ү.д олгосныг илт хууль бус болохыг тус тус тогтоож, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар “Е” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгож, манай ашиглалтад байсан 323 м.кв бүхий газрын ашиглах эрхийг буцаан сэргээж, батлагдсан зураг төслийн дагуу нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашигуулахгүй байхыг даалгах тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгаж өгнө үү.

... Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр манай ашиглах эрхтэй 2.4 га газрыг 5 жилийн хугацаагаар сунгах тушаалыг гаргахдаа манай ашиглалттын Б хэсгийн талбай 8666.1 м.кв бүхий газраас 323 м.кв бүхий газрыг хассан Захиргааны байгууллагын үйлдэл буюу үйл ажиллагаа байна. Захиргааны байгууллага тухайн хассан үйлдлийг гаргахдаа манай компанийн эрх бүхий талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар тушаалд огт дурдаагүй ба манай компани нь талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн байхад хариуцагч эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж, гэрчилгээний хавсралтаар солбицлоор шууд 323 м.кв газрыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хассан нь илт хууль бус юм.

Тухайн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны акт байх бөгөөд дээрд дурдсанаар тус захиргааны акт нь манай ашиглалтын 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх тул сөрөг нөлөөлөл бүхий илт хууль бус акт байна. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалд 2.4 га газар ашиглуулахаар олгосон атлаа уг тушаалын дагуу газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахдаа 323 м.кв-ийг үндэслэлгүйгээр хасаад Иргэн С.Нд олгосон байдаг ба тухайн захиргааны актыг мэдээлэл нь Газрын харилцаа зураг зүйн ерөнхий газрын албан тоотоор ирүүлсэн байдаг ч хэрэгт авагдаагүй байгаа. Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэнээс “авто замын зурвас газарт орсон” гэж амаар тайлбарлаж байсан боловч манай компанийн ашиглах эрх бүхий газраас хасах ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, бодит шалтгаан үүсээгүй байжээ.

Бид дээрх үндэслэлээр л хасагдаж байна гэж ойлгож байсан боловч хариуцагч нь уг газрыг гуравдагч этгээдүүдэд олгосон байсанг хожим мэдсэн бөгөөд энэ нь манай компанийн ашиглах эрх бүхий газрыг хасах хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад илт хууль бусаар хассан гэж үзэж байна. Хэдийгээр уг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар иргэн Ү. нарт газар ашиглах эрх олгосон тушаалууд нь шинэ тушаал гаргаснаараа дуусгавар болгосон байгаа мэт боловч анхнаасаа энэ газар нь гуравдагч этгээдэд олгох ёсгүй байсан газар бөгөөд эдгээр тушаалууд нь манай компаний хувьд эрх зүйн үр дагаврыг үзүүлсээр байгаа болно. Энэ утгаараа манай компанийн хувьд илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн 2 иргэнд эрх олгосон харилцаа нь манай нэхэмжлэлийн шаардлагын маргааны үндэслэлийн хэсэг болох авто зогсоолын хэсэгт хамаарсан байхын зэрэгцээ манай ашиглалтын газрыг тэдэнд шилжүүлэн олгож, захиргааны акт гаргасан нь тэдний ашиглалтын эрх дуусгавар болсон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаа болно. Мөн түүнчлэн 3 этгээдэд шат дараалан олгосон үйлдлууд нь нэг этгээдэд олгосны үндсэн дээр эсхүл тухайн олгосон, хүчингүй болгосон акттай нь хууль зүйн хувьд хамааралтайн улмаас дараалан олгогдсон, нэг этгээдэд олгогдоогүй бол дараагийн этгээдэд олгохгүй байхаар захирамжууд байгаа нь эрх зүйн үйлчлэл нь одоо ч бодитоор үр дагавар бүхий байна.

Харин нэхэмжлэлийн шаардлага тэдний ашиглалтын эрхийн хүчинтэй, үндэслэлтэй, дуусгавар болгосон эсэх нь шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэхээр байна. ... Гуравдагч этгээдүүдэд олгосон 900 м.кв газрын 323 м.кв газар нь анхнаасаа манай компанид ашиглуулахаар олгосон газар бөгөөд үлдэх 577 м.кв газар нь манай компанийн архитехтор төлөвлөлтийн даалгавар батлуулж, авто зогсоол барих газарт хамаарч байгаа болно. Захирамжийн 5.1-д заасан үндэслэлийн тухайд хариуцагчид хандаж хүсэлт гаргасан баримт хэргийн материалд авагдсан байгаа. Манай компанийн ашиглах эрхтэй байсан 323 м.кв болон авто зогсоолын зориулалтаар архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулсан 577 м.кв газрыг тус тус гуравдагч этгээдүүдэд олгосон нь хууль бус учраас нийт 900 м.кв газрын ашиглах эрхийг сэргээхийг даалгуулахаар шаардаж байгаа болно. ...” гэжээ.

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээр шаардлагын тухайд, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/291 дүгээр тушаалаар олгогдсон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2,4 га газраас 323 мк.в үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дугаартай тушаалаар манай “Э” ХХК-д Богдхан уулын аманд 2,4 га газрыг анх ашиглуулахаар олгосон байдаг. Анх олгогдсон гэрчилгээний ар талд солбицлын ямар нэгэн метр квадратын тэмдэглэгээ тусгагдаагүй байсан. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг шалгасан акт үйлдэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хянан баталгаажуулж тухайн газрыг манайд хүлээлгэн өгсөн. Үүний дагуу 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2015/32 тоот гурвалсан гэрээг манай “Э” ХХК-тай байгуулагдаж, газрын нийт хэмжээ болон солбицлыг уг гэрээгээр баталгаажуулсан. Манай компани энэхүү солбицлоор газраа хүлээн авч ашиглаж, хашаа барьсан бөгөөд уг хашаа өнөөг хүртэл тухайн байршилдаа байгаа. Бид уг газрыг 5 жилийн турш ашигласны дараа 2019 оны 03 дугаар сарын 15-нд 2015/032 тоот гурвалсан гэрээг дүгнүүлэх хүсэлтийг Хотын захиргааны байгууллагад гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уг газар ашиглах гэрээг дүгнэсэн бөгөөд дүгнэлтийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар солбицлын цэгт өөрчлөлт ороогүй, мэдээллийн сан зөрчилгүй, хатуу цэгийн дагуу тэмдэглэгээ зөв хийгдсэн гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ дүгнэсэн актаас харахад тухайн үед 2015 оны 03 дугаар сард манай “Э” ХХК ямар нэгэн байдлаар газрын кадастрын болон мэдээллийн санд зөрчил байхгүй болохыг эрх бүхий захиргааны байгууллага баталгаажуулсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр уг гэрээг дахин дүгнэхэд мөн адил манай компанийн солбицлын алдаатай эсэх талаар огт дурдаагүй бөгөөд харин ч 2.2, 2.3 дахь заалтад мэдээллийн сан зөрчилгүй, газар дээр тогтоосон солбицлын дагуу хашаа баригдсан, эргэлтийн цэгийн тэмдэглэгээ зөв болохыг дахин баталгаажуулсан байдаг. Дээрхээс дүгнэхэд, бид анх захиргааны байгууллагын хяналт, шийдвэрийн дагуу газрыг хүлээн авч ашигласан. Солбицлын дагуу хашаа барьж, гурвалсан гэрээг журмын дагуу байгуулсан бөгөөд захиргааны байгууллага 2015 оны гэрээнд заасан суурь төсөл болон газар нь манай ашиглах эрхтэй газар мөн болохыг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн. Үүний үндсэн дээр бид итгэл хүлээлгэн үйл ажиллагаагаа төлөвлөж ирсэн. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тухайд дур мэдэн байршил болон солилцлыг өөрчлөх эрхгүй байдаг. Гэтэл 5 жилийн хугацаанд дээрх солбицлоор газрыг ашиглуулж ирсэн атлаа, бидний газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийн хүрээнд дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 554 тоот саналыг уламжлахдаа солбицолд өөрчлөлт оруулж хүргүүлсэн байна. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр хугацаа сунгах тушаалаар гэрчилгээний солбицолд шууд өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргэгдэж байгааг аж ахуйн нэгж байгууллага мэдэх ямар ч боломжгүй байдаг байсан. 2020 оны маргаан бүхий А/291 дүгээр тушаал гарах үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс тухайн газар авто замын зурвас газарт орсон байж болзошгүй талаар аман тайлбар өгч байсан. Бид дээрх үндэслэлээр манай “Э” ХХК-д ашиглуулахаас татгалзаж байна гэж ойлгож байсан боловч харин хариуцагч байгууллага өмнөх ашиглаж байсан газрын зарим хэсгийг гуравдагч этгээдэд олгосон байсныг сүүлд мэдсэн. Тиймээс манай “Э” ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг хууль зүйн үндэслэлгүйгээр, хууль бусаар хассан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай ашиглаж байсан газрыг хуульд заасан үндэслэлгүйгээр хассан атлаа ижил нөхцөл бүхий бусад этгээдэд газар олгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан тэгш эрхийн зарчим болон шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч захиргааны байгууллага тухайн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг хангалттай шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Ямар хэсэгт ямар зөрчил гарсан талаар тодорхой мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, авто замын зурвас газарт газар ашиглах боломжгүй талаарх албан ёсны шийдвэр, үндэслэл хангалтгүй байсан. Ийм нөхцөлд манай ашиглаж байсан газраас шууд хассан нь илт хууль бус хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Б хэсгийн талбайгаас 323 м.кв талбай хэмжээтэй газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна. Хоёрдугаар үндэслэлийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар манай ашиглах эрхтэй 323 м.кв талбай хэмжээтэй газар болон авто зогсоолын зориулалтаар төлөвлөсөн 577 м.кв хэмжээтэй газрыг бүхэлд нь иргэн С.Нд шилжүүлж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосон байдаг. Иймд эдгээр тушаал, шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгож, мөн иргэн С.Н болон иргэн Ү.д газар ашиглуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Иргэн С.Нд манай ашиглаж байсан 323 м.кв хэмжээтэй газрыг үндэслэлгүйгээр хасаж, 577 м.кв хэмжээтэй газрыг нэмэгдүүлэн газар ашиглах эрх олгосон байсан. Гэтэл иргэн С.Н болон иргэн Ү. нарт тухайн үед газар ашиглуулах шийдвэр гаргахдаа тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам” үйлчилж байсан. Тус журамд зааснаар газар ашиглах хүсэлт гаргагч иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, төсөл, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хянан үзэж, хэд хэдэн шалгуур тавьж газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэдэг байсан. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам”-ын 2.2 дахь хэсэгт зааснаар “"Хамгаалалтын захиргаа" нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн  бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлнэ” гэж заасан байдаг. Мөн тус журмын 3.2 дахь хэсэгт зааснаар дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэнэ. Тус журмын 3.3 дахь хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн бол хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр заасан байдаг. Мөн журмын 3.4 дэх хэсэгт  “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгодог.” зэрэг үе шаттай ажиллагаа явуулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдаг. Газар эзэмших гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор гурвалсан гэрээг байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлсэн байх ёстой гэж журамд заасан байдаг. Мөн газар ашиглах зөвшөөрлийг хүсэлт гаргасан даруйд олгодоггүй бөгөөд тухайн газарт хэрэгжүүлэх төслийн тайлан, байгаль орчны суурь үзүүлэлт, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлж, холбогдох журмын дагуу шалгуулсан байх шаардлагатай байдаг. Гэтэл хавтаст хэрэгт эдгээр шаардлагатай баримтууд бүрэн байхгүй байгаа нь тухайн газар ашиглуулах шийдвэр анхнаасаа хуульд нийцээгүй байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн С.Н газар ашиглах хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан гэж бүртгэлийн баримтад тусгагдсан байна. Гэтэл хамгаалалтын захиргаанаас яам руу санал уламжлах ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр явуулсан байх бөгөөд энэ нь хүсэлт албан ёсоор хүлээн аваагүй байхдаа, санал уламжлагдсан гэх зөрчилтэй нөхцөл байдлыг илэрхийлж байна. Газар ашиглах эрх олгох захиргааны шийдвэр нь олон шат дараалалтай, хуульд заасан ажиллагааны дагуу явагдах ёстой. Гэтэл тухайн газарт хэрэгжүүлэх төслийн тайлан, ерөнхий болон нарийвчилсан байгаль орчны үнэлгээ, гурвалсан гэрээ зэрэг үндсэн баримтууд бүрэн бүрдээгүй байхад захиргааны байгууллага иргэн С.Нд газар ашиглах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх олгосон ажиллагаанд хуульд заасан шат дараалсан процессын ажиллагаанууд зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иргэн Ү.д холбогдох маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 2021 оны холбогдох зохицуулалтын 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Учир нь иргэн С.Н 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах эрхээсээ татгалзах буюу дуусгавар болгох хүсэлт гаргасан боловч тухайн өдрөөр эрх шууд дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны байгууллага нь эрх дуусгавар болгох тухай тусдаа албан шийдвэр гаргаж байж тухайн газар эрх зүйн хувьд чөлөөлөгдөнө. Газрын тухай хуульд зааснаар газрыг чөлөөлөх гэдэгт газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болж, тухайн газрыг өмчлөгч болон эрх бүхий этгээдэд буцаан хүлээлгэн өгөх ажиллагаа хамаарна гэж тодорхойлсон байдаг. Гэтэл С.Нгийн эрхийг дуусгавар болгосон А/263 дугаар тушаал 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байхад, Ү.д газар ашиглах эрх олгосон шийдвэр мөн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болон түүнтэй холбоотой хугацаанд давхар явагдсан нь эрх зүйн хувьд чөлөөлөгдөөгүй байхад дараагийн этгээдэд газар олгосон нөхцөл байдал үүссэн байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгууллагаас давхцалгүй гэсэн санал болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой татгалзах зүйлгүй гэх тайлбар хүргүүлсэн нь тухайн газарт эрх зүйн эцэслэсэн шийдвэр гараагүй байхад дараагийн олголтын ажиллагаа эхэлсэн болохыг харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй. Гэтэл С.Нгийн газар эзэмших эрх хүчинтэй эсэх, эрх дуусгавар болсон эсэхийг бүрэн тогтоогоогүй байж газар чөлөөлөгдсөн гэж үзэх боломжтой эсэх, Ү.гийн хувьд дамжуулан шилжүүлэх боломжтой эсэх нь тодорхойг байхад шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Иймд маргаан бүхий акт нь зөвхөн процессын алдаа биш бөгөөд эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад гаргасан захиргааны шийдвэр гэж үзэж байна. С.Н, Ү. нарын хоорондын үйл явц нь хувийн тохиролцооны шинжтэйгээр газар ашиглах эрхийг шилжүүлэх нөхцөл байдал үүсгэсэн байж болзошгүй боловч Тусгай хамгаалалтын газар нутгийн газар ашиглах эрхийг нэг иргэн нөгөөдөө шууд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл хувийн тохиролцоогоор хоёр иргэн хоорондоо газар эзэмших эрхээ шилжүүлэх ажиллагааг урьдаас төлөвлөж хийсэн нь нотлох баримтаар харагдаж байна. Захиргааны байгууллага нь хувийн тохиролцоог баталгаажуулах бус, харин газар чөлөөлөгдсөн эсэх, хуульд заасан шаардлага хангагдсан эсэхийг бие даан шалгаж, үүний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байдаг.

            Мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар тушаалаар  С.Нгийн эрхийг дуусгавар болгож, мөн өдөр А/664 дүгээр тушаалаар Ү.д газар ашиглах эрх олгож, гэрчилгээг мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байгаа нь тус тусдаа бие даасан ажиллагаа бус, урьдчилан төлөвлөсөн цогц ажиллагаа байсан гэж үзэхээр байна. Иргэн Ү.д газар ашиглах эрх олгосон захиргааны актыг гардуулсан бөгөөд дараах үндэслэл, зөрчлүүдийг агуулсан гэж үзэж байна. Эдгээрийг дүгнээд үзэхэд, нэгдүгээрт, газрын эрх зүйн хувьд чөлөөлөх үүрэг, нөхцөл бүрэн хангагдаагүй байхад эрх олгосон. Хоёрдугаарт, өмнөх ашиглагчийн эрх дуусгавар болоогүй үед дараагийн этгээдийн хүсэлт, төслийг шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Гуравдугаарт, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Дөрөвдүгээрт, хувийн тохиролцоог төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр баталгаажуулсан шинжтэй. Тавдугаарт, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад шийдвэр гаргасан байхад Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх газар ашиглагчийн эрх дуусгавар болсон эсэхийг шийдвэрлэсэн эрх бүхий захиргааны шийдвэр гараагүй байхад тухайн газарт өөр этгээдийн хүсэлтийг хүлээн авч, давхцалгүй гэх санал гаргасан бөгөөд улмаар өмнөх эрхийг зохицуулсан өдөртөө шинэ этгээдэд эрх олгосон нь газар ашиглах эрх зүйн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад гаргасан акт гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. Хоёрдугаар шаардлагын хувьд, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар манай “Э” ХХК-ийн ашиглаж байсан 323 м.кв хэмжээтэй газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөсөн 577 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаалаар тус газрыг иргэн Ү. нарт шилжүүлэн олгосон захиргааны үйл ажиллагааг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 323 м.кв газар ашиглах эрхийг сэргээж, нийт 577 м.кв газрыг авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжийг хангаж, уг газрыг бусдад ашиглуулахгүй байхыг Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр С.Нгийн газар ашиглах эрх дуусгавар болсон өдөрт буюу мөн өдөр А/ дүгээр тушаалаар Ү.д газар ашиглуулах шийдвэр гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа илт хууль бус байхад иргэн Ү. нь тус маргаан бүхий 900 м.кв хэмжээтэй газрыг өөрийн 100 хувийн эзэмших эрхийг “Е” ХХК-д шилжүүлсэн байдаг. Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн олгосон газар нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаал болон 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаалд үндэслэсэн бөгөөд манай ашиглах эрхтэй 323 м.кв талбайтай давхцалтай байсан нь илт хууль бус шийдвэр нь гарсан цагаасаа эхлэн үндэслэлгүй байх тул “Е” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн маргаан бүхий газар нь авто замын туслах гудамж ангилалд хамаарах бөгөөд Авто замын тухай хуулиар зөвхөн авто замын зурвас газарт барилга байгууламж, авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой тухай тус хуульд заасан байдаг. Энэ зориулалтаар “Э” ХХК нь маргаан бүхий 900 м.кв газар дээр төсөл хэрэгжүүлээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий архитектор зэрэг ашиглах төлөвлөгөөг төрийн эрх бүхий байгууллагуудаар төслийн загвар зураг боловсруулан, олон нийт сайжруулах боломжтойгоор авто замын орц гарц, авто зогсоолын зориулалтаар ашиглахаар тусгасан байдаг. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 323 м.кв хэмжээтэй газар ашиглах эрхийг сэргээж, нийт 577 м.кв хэмжээтэй газрыг авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжийг хангаж, бусдад ашиглуулахгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад даалгаж өгнө үү.” гэжээ.

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа хувь хүний зүгээс, аж ахуйн нэгжийн зүгээс бид нар нэг л зүйлийг мөрдлөг болгодог. Бид нар нийтийн эрх ашгийг харгалзан, захиргааны байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гаргаж байгаа шийдвэрийг хүлээн авч, тухайн хугацаанд газрын төлөвлөлтөөр хууль тогтоомжид заасан бүхий л үйл ажиллагааг явуулж байна гэж үзэж байгаа юм. Гэвч 2023 оны 10 дугаар сараас хойш захиргааны журмаар шүүх дээр маргаан өрнөж ирээд өнөөдөр хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн асуудал үүссэн байна. Өнөөдөр манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, холбогдох байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг захиргааны байгууллагууд хянаж шалган, баталсан эскиз загвар зураг, төлөвлөлтийн дагуу бид үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өнөөдөр энэхүү шүүхийн маргаан үүссэнээс хойш газрын төлбөр болон бусад зардалд 100 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бидний хувьд жилээс жилд барилгын ажиллах хүчний зардал, барилгын материалын зардал өсөж байгаа энэ нөхцөлд гурав дахь жилдээ шүүхийн асуудал шийдвэрлэгдэхийг хүлээж байна. Эцсийн дүндээ бид бол тухайн батлагдсан хэсэг буюу загвар зураг дээр Нийслэлийн иргэдийг амрах, зугаалах нөхцөлийг хангасан спорт, аялал жуулчлалын чиглэлтэй спортын цогцолбор байгуулахаар зураг төслөө гаргаад явж байгаа. Өнөөдрийн батлагдсан зураг төслийг Богдын захиргаа, Байгаль орчны байгууллагын ажилтнууд хянаж, баталсан байдаг. Өнөөдрийн иргэн С.Н, Ү. нартай холбоотой асуудлууд дээр газрын давхцалтай байгаа эсэх талаар огт асуудал яригдаагүй. Бүгдийг нь хянан шалгаж, манай зураг төслийг баталгаажуулж өгсөн. Гэтэл өнөөдөр яг хэрэгжих шатандаа ирэхээр ийм асуудал үүсгэсэн байна. Бид захиргааны байгууллагын гаргаж байгаа шийдвэрүүдэд гомдолтой байна. Цаашид Монгол Улсад хууль тогтоомж нь иргэн, аж ахуйн нэгжид бүгдэд нь ижил тэгш үйлчлэх ёстой гэж бодож байна. Манай байгууллага бүхий л журам, зааврыг түрүүн ярьсанчлан мөрдөж ажиллаж байхад яагаад нэг иргэний хувьд өргөдөл, гомдлыг тухайн өдөр нь хүлээж аваад шийдвэрлэж, нөгөө талаар бидний тусгай хамгаалалттай газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь давхар стандарт үйлчилж байна гэж үзэж байгаа. Бидний гомдоллож байгаа асуудал нь өөрөө Авлигатай тэмцэх газрын харьяаллын чиг үүрэгт хамаарах эсэхийг шалгах шаардлагатай асуудал гэж үзэж байна. Тийм учраас цаашид холбогдох мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгуулж, тусгай хамгаалалттай газрыг нэг иргэнээс нөгөөд шилжүүлсэн асуудлын цаана ямар нэгэн эрх ашиг байсан эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Ийм учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэжээ.
    2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК нь Анх газар ашиглах эрхтэй холбоотой асуудал үүссэн хугацаанаас буюу 2014 оноос эхэлж маргаан бүхий Б талбай бүхий 8666.1 м.кв газрыг хашаалсан байдаг. Хашааны урд талын хэсэг өөрчилсөн буулгасан, хэмжээг нь татсан асуудал байхгүй хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн “Е” ХХК-ийн газар манай компанийн хашаанд багтаж байгаа. Яагаад ингэж хашаалж байгаа вэ гэхээр, анхны эрх зүйн баримт бичиг болох гэрээгээр 2014 онд эргэлтийн цэг тогтоож өгсөн. Тэр хэмжээнд хашаа татсан. Үйл баримтын хувьд 2019 онд сунгалт хийлгэх тухай хүсэлт гаргасан. Уг сунгалтын хүсэлт явж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан. Ингэхдээ 2.4 га газрыг сунгасан боловч бодит байдал дээр 623 м.кв газрыг хассан байсан нь бидний өнөөдөр маргаж байгаа үндсэн асуудал юм. Тэгэхээр энэ үндэслэлээр эхлээд гарсан захиргааны актыг нэхэмжлэгчийн хувьд хууль бус, үндэслэлгүй сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гэж үзэж маргаж байгаа юм. Энэ үндэслэлийн талаар би товч тайлбарлалаа. Гэтэл бодит нөхцөл байдлыг харахад манайхаас газар хасаж байгаа тухай мэдэгдсэн, энэ талаар тодорхой сонсох ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Энэ үйл баримтыг баталгаажуулах баримтууд ч авагдаагүй, тодорхой сонсох ажиллагаа хийгдээгүй байхад тухайн шийдвэр гарсан. Гэтэл энэ хэрэг хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, анхан шат болон давж заалдах болон дээд шатны шүүхээр хэлэлцэгдэж ирсэн. С.Н, Ү. гэх гуравдагч этгээдүүдийн баримтууд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэрэгт авагдсан. Эдгээр баримтыг эргээд үзэхэд манай газар ашиглах эрхийг хассан, чөлөөлсөн тухай ямар ч шийдвэр гараагүй байхад 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Н Богдын захиргаанд манай ашиглалтын газрыг хамруулж 900 м.кв газрыг ашиглуулахаар хүсэлт гаргасан байна. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газрын давхцал байгаа эсэхийг шалгалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дэмжсэн санал өгсөн байна. Энэ нь бүхэлдээ хууль зөрчсөн үйл баримт, үйл ажиллагаа явагдсан болохыг илэрхийлж байна. Энэ нь өөрөө бүхэлдээ хууль зөрчсөн үйл баримт, үйл ажиллагаа явагдаж байгааг илэрхийлж байгаа юм. Тэгээд бодит нөхцөл байдлыг харахад энэ газар өөрөө хэд хэдэн онцлогтой газар байгаа. Нэгдүгээрт, тусгай хамгаалалттай газар нутаг, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 34, 37 дугаар зүйлд газар ашиглуулах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой заасан байдаг. Тэгэхээр зөвхөн гэрээний үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутаг, Дархан цаазтай газрыг ашиглуулна гэж хуульд тодорхой заасан байгаа. Гэтэл С.Нгийн хувьд газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй байна. Хэргийн материал дахь бодит үйл баримтыг үзэхэд гуравласан гэрээ байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, төлбөр хэмжээтэй холбоотой ажиллагааг бүрэн хийлгүйгээр Ү.д шилжүүлсэн процесс явагдсан байна. Тэгэхээр эрх зүйн хувьд зөрчилтэй асуудал гэдгийг төрийн эрх бүхий байгууллагууд хүлээн авч, тухайн үйл ажиллагааг зогсоох ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл эсрэгээрээ шинээр үндэслээд процесс явагдсан мөртөө бодит байдал дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж шилжүүлэх ажиллагаа руу орсон байна. Яагаад гэвэл С.Нгийн газар ашиглах эрхийн хүчинтэй хугацаа дуусаагүй байхад Ү.д шилжүүлэх санал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа санал өгч, яам баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн энэ газар ашиглуулахтай холбоотой гэрээ байгуулагдаагүй, төсөл байхгүй, хуульд заасан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг шаардлагатай ажиллагаанууд хийгдээгүй байна. Тэгэхээр энэ ашиглуулахтай холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус байсан гэдэг үндэслэл хэргийн материалыг үзэхэд тодорхой болж байна.” гэжээ.
  1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.11 дэх заалтуудыг үндэслэн гарсан.

            Тус тушаалын хавсралтаар “Е” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын баруун богинод 900 м.кв газрыг олгосон ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1610 дугаар саналыг тус тус үндэслэсэн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/605 дугаар “Газар ашиглах эрх олгох тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/340 дугаар тушаалаар “Э” ХХК-д газар ашиглуулахаар олгосон кадастрын зургаар газрын мэдээллийн санд оруулаагүй шалтгааны талаарх хариу тайлбарын тухайд “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын мэдээллийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны /хуучин нэршлээр/ харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн хэрэгцээнд ашиглаж байсан Ланд менежер /LM/ програмд бүртгэсэн байна. /Хавсралт 1/, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улсын газрын нэгдсэн систем холбож үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээд 2016 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны /хуучин нэршлээр/ харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь газрын мэдээллийн сан болох /THG- АгсМар/ бүртгэсэн байна. /Хавсралт 2/, 2020 онд кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн талаарх хариу тайлбарын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр тогтоосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/291 дугаар тушаалыг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар /одоогийн/ анх бүртгэгдсэн талаар хариу хүргүүлсэн байна.” гэжээ.

    1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э” ХХК өөрөө тус маргаан бүхий газрыг ашиглаж байсан уу гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд нэхэмжлэгч талаас “маргаан бүхий 321 м.кв газрыг манай ашиглаж байсан газраас хууль бусаар иргэн С.Н, Ү. нарт ашиглуулсан байна” гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэвч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллага тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга газрын байршлыг тогтооно гэж заасан байдаг. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаар 2014 онд Байгаль орчин, Нногоон хөгжлийнил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тус “Э” ХХК-д олгосон гэрчилгээ, түүний ард байгаа хавсралт болох газрын байршлын зурагт нэхэмжлэгч талаас ярьж байгаа 321 м.кв газрыг манайд анх олгосон байсан гэдэг нөхцөл байдал нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 2014 онд үүссэн гэрчилгээний ар талын хавсралтад одоогийн маргаан бүхий 321 м.кв газрыг нэмэгдүүлж олгосон зүйл байхгүй. Харин одоогийн ашиглаж байгаа газрын байршлыг тухайн үед буюу 2014 онд анх олгосон байна. Гэтэл нэхэмжлэгч талаас анх газар олгохдоо уг 321 м.кв газрыг манайд олгочихсон байсан гэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, тус архитектур төлөвлөлтийн даалгавар гэж хэлээд байгаа асуудлын тухайд ер нь бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тухайн газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь өөрт ноогдсон ашиглах ёстой газар нутагтаа тааруулж архитектур төлөвлөлтийн даалгавар буюу тухайн газрын төлөвлөлтийн асуудлаа батлуулах ёстой. Гэтэл тус аж ахуйн нэгж нь өөрөө бусад газрын хэсгийг давуулаад архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулаад, одоо манайх энэ ажлыг хийх ёстой байсан, яам болон хамгаалалтын захиргааны албан тушаалтнууд манай газрыг бусдад олгочихсон байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Үүнийгээ ч түрүүн тайлбартаа дурдаж байх шиг байна. Гэтэл 2014 онд газар ашиглах эрх олгогдсон, 2019 онд газрын гэрчилгээг сунгах асуудал үүссэн байдаг. Энэ үед хамгаалалтын захиргаанаас сунгалтын асуудалтай холбоотойгоор газрын ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж үзэхэд танай байгууллага анх 2014 онд олгосон ашиглалтын талбайгаасаа хэтрүүлэн ашигласан байна, энэ асуудлаа шийдвэрлэсний дараа сунгалтын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн шаардлага тавьсан. Тухайн байгууллага буюу нэхэмжлэгч талаас энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, хашаагаа татна гэсэн албан бичгийг хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байдаг. Үүнийг үндэслэн хамгаалалтын захиргаа 2019 онд сунгалтын асуудлыг шийдвэрлэсэн юм. Тэгэхээр хэрэв нэхэмжлэгч талаас маргаж байгаа бол 2019 онд л манай газар буюу 321 метр квадрат газрыг илүү олгочихсон байна гэж маргах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2020 онд сунгалтын асуудлыг шийдвэрлэх үед өөрсдөө манай буруу байна гэж хүлээн зөвшөөрч хашаагаа татсан атлаа, одоо 2024 онд гуравдагч этгээд С.Н, Ү. нарт газар ашиглуулахтай холбоотойгоор манай газрыг бусдад олгочихсон байна гэж маргаж байгааг бид ойлгохгүй байна. Ийм учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр ашиглуулах бөгөөд тухайн ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтаар газрын байршил, хэмжээ тодорхойлогддог. Яг 2014 онд олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний ар талын хавсралтад нэхэмжлэгч талаас ярьж байгаа 321 метр квадрат газрыг олгосон гэх нөхцөл байдал огт тусгагдаагүй байдаг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар болон бусад тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглуулах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Тэгэхээр дээрх зохицуулалтаас үзэхэд анх олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний ард хавсралтаар заагдсан газар нь өөрөө нэхэмжлэгч талаас ярьж байгаа илүү олгогдсон гэх асуудлыг нэгдүгээрт нотлохгүй байна. Хоёрдугаарт, яг энэ асуудалтай холбоотой маргаан үүсгэх боломж нь аль 2019, 2020 онд гарч ирэх боломжтой байсан гэж үзэж байна.” гэжээ.
    2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ асуудлын тухайд талбайн хэмжээнд 2014 онд анх газар олгосноос хойш өөрчлөлт ороогүй явж ирсэн. 2020 онд хугацаа сунгах хүртэлх хугацаанд газар ашиглалтын талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, өмнөх байдлаараа үргэлжилж байсан гэж үзэж байгаа.” гэжээ.
  1. Гуравдагч этгээд С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С.Н би Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан болно. Уг хүсэлтийг минь хүлээн авч Богдхан уулын дархан цаазат газрын богины амны хязгаарлалтын бүсэд 899 м.кв газрыг аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зэрэг зориулалтаар 2020 оны 06 дугаар сарын 11-ндн ******* тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. Тухайн үед улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн газрын кадастрын мэдээллийн санд солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй гэсэн байна. Гэвч би тус газрын эрхээ эрүүл мэндийн байдлын улмаас арга буюу өөрийн хүсэлтээр 2021 оны 06 дугаар сарын цуцлах хүсэлт гарган дүү Ү.д шилжүүлсэн байдаг. Мөн эрүүл мэндийн шалтгаантай учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэжээ.
  2. Гуравдагч этгээд Ү. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ү. миний бие 2021 онд Богдхан уулын дарханы цаазад газарт газар ашиглах хүсэлт гаргасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, 36 дугаар зүйл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тухай түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.7 дахь заалтын дагуу шийдвэрлэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсан байдаг. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын богинй амны хязгаарлалтын бүс дэх 900 м.кв газар нь Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрийн газрын кадастрын мэдээллийн санд шалгаж үзээд солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй гэсэн байдаг. Ингээд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон. Миний бие нурууны бэртэл авч удаан хугацаанд хэвтрийн дэглэм барьж мөн гадагшаа эмчилгээнд явах болсон учраас дүү П.А*******тай нийлж компани байгуулж өөрийн эзэшмлийн 900 м.кв газар дээрээ зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өдрийг хүрэтл байж боломжгүй асуудал үүсгэн ирсэн бидний газрыг үндэсэлгүйгээр өөрийн болгохоор улайрч байгаа гэж үзэж байна. Яагаад гэхээр “Э” нь 1.Орц гарц хаасан гээд шүүхдээд энэ нь үндэслэлгүй гэж хаагдсан. 2.Газрынх нь 323 м.кв газрыг нь хаассан гэх гомдол нь газар олгосон байгууллагуудыг буруутгаж байна. Мөн “Э” ХХК В.Г******* гэх залуу удаа дараа зарчих гэсэн санал тавьж байсан.” гэжээ.
    1. Гуравдагч этгээд Ү. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тухайн үед холбогдох журам, шаардлагын дагуу бичиг баримтаа бүрдүүлж газар ашиглах эрхээ авсан. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь чимээгүй, ямар нэгэн гомдол гаргалгүй явж байгаад гэнэт дараа нь ийм асуудал гаргаж ирсэн.
    2. 2022 онд н.Г******* гэдэг хүнтэй уулзаж байсан. Тэр хүн манай нөхөр рүү утсаар холбогдож уулзъя гэж хэлээд бид газар дээрээ очиж уулзсан. Тухайн үед “Манайх энд гольфийн талбай хийх гэж байгаа, танай газрыг авто зогсоолын зориулалтаар ашиглах гэж байна, газраа зараач” гэж утсан дээрээ зураг үзүүлэн ярьж байсан. Одоо ийм нөхцөл байдал байсаар байтал газар ашиглах эрхийг хууль бус, үндэслэлгүй гэж ярьж байгаад би гайхаж байна. Тухайн хүн ******* дугаараас удаа дараа холбогдож, ийм санал тавьж байсан. Мөн манай газар руу хашаагаа сунган барьж эхлэх үед бид очиж “Яагаад ингэж байгаа юм бэ?” гэж асуухад тухайн хүмүүс “Бид мэдэхгүй, бид зөвхөн хашаа барих үүрэгтэй хүмүүс” гэж тайлбарлаж байсан. Холбогдох хүний дугаар байна уу гэхэд нэг өөр утасны дугаар өгсөн. Тэр дугаараа манай нөхөр рүү залгаад “газраа мэддэг хүн нь хэн байна вэ, газраа заарчээ” гэж ярьж байсан. Одоо гэтэл хууль бус гээд яриад байх юм. Өмнө нь “Э” ХХК байсан эсэхийг мэдэхгүй байна. н.Э******* гэх хүүхэн С.Н эгчтэй уулзаж, газраа зараач гэж ярьж байсан. Тиймээс илт хүний газар булаах гээд байгаа үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

              Эрүүл мэндийн хувьд ингээд сонсож байгаа бол энэ бичиг баримт, шийдвэр, зөвшөөрөл олгож байгаа яам, Тамгын газар, Байгаль орчны яам зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж байгаа хэрэг болж байна. Энэ гэрчилгээ, зөвшөөрлийг олгож байгаа байгууллагууд чинь мэдээж цаанаа холбогдох бүх судалгаа, шинжилгээг хийж, шаардлагатай байгууллагуудаас санал авч, Богд уулын хамгаалалтын захиргаа зэрэг эрх бүхий байгууллагууд хянаж, шалгаж байж олгодог. С.Н гэдэг хүн зүгээр очоод хүсэлт өгөөд л энэ гэрчилгээ, зөвшөөрлийг шууд аваад гарчихдаг зүйл биш гэж бодож байна. Тодорхой эрх бүхий байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг сайтар судалж, шалгаж байж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл одоо тодорхой үндэслэлгүйгээр тоо, хэмжээ ярьж, хүмүүсийн толгой эргүүлсэн зүйл хэлээд байна. Мэргэжлийн хүмүүс нь ийм зүйл байдаггүй гэж тайлбарлаж байхад үүнийг үл харгалзан өөр агуулга ярьж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудал дээр бүгд шударга, бодит баримтад тулгуурлаж хандаасай гэж хэлмээр байна.” гэжээ.

  1. Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төлеөлүүлэгч байгууллагад олгосон ашиглах эрхтэй газар нь нэхэмжлэгчийн газраа ашиглах орж, гарах орц, гарцыг хаагаагүй, авто замын зурвас газарт хууль зөрчиж олгосон гэдэг үндэслэлгүй гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Хэргийн 1-р хавтас 95 дугаар хуудаст “Төлөвлөлтийн хязгаарын схем зургийн хавсралт баримтад байгаа эргэлтийн цэг, 1-р хавтас 40-р хуудаст “Э” ХХХ-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 1-р хавтас 100 дугаар хуудаст байгаа телевлеж буй байршлын схем зурагт байгаа солбицлын цэгээр хайж үзэхэд нэхэмжлэгч байгууллага эскиз зургаа батлуулахдаа бусдын буюу манай ашиглалтын газарт авто зогсоол, түүнд орж гарах гарцаа төлөвлөсөн харагдаж байгаа нь нэхэмжлэгч өөрөө “Е*******” ХХК-ийн ашиглалтын газраар орж, гарахаар төлөвлөсөн харагдаж байгаа нь хууль бус хом. 2. Хэргийн нэгдүгээр хавтас 86-06 дугаар талд авагдсан Ерөнхий архитекторын ажлын албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дардастай баримтуудаас үзвэл архитектор төлөвлөлтийн даалгаварт манай ашиглалтын газрыг огт тэмдэглээгүй, орц гарцыг төлөвлөсөн нь Ерөнхий архитектор хууль зөрчиж, даалгаврыг баталсан гэж үзэхээр байна.

  Ѳөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн ашиглалтын газрынхаа баруун болон урд хэсэгт авто зогсоол, замын орц, гарцаа төлөвлөх боломжтой. Архитектурын төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлахдаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа ...” гэжээ.

    1. Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг 2023 оноос хойш хянан хэлэлцэгдэж байгаа. Энэ хугацаанд тухайн асуудалтай холбоотой нөхцөл байдлууд хангалттай шалгагдаж, хэлэлцэгдсэн. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчсөн, бусдын эрх ашигт халдсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нийтийн эрх ашиг, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тайлбарлаж байгаа боловч энэ асуудалтай холбоотой нөхцөл байдал өмнө нь хангалттай шалгагдаж, холбогдох баримтууд хэрэгт авагдсан. Харин нэхэмжлэгчийн хувьд өөрийн ашиглаж байгаа газрыг ашиглах явцдаа бусад этгээдийн тухайн газрыг хууль ёсны дагуу ашиглах боломжийг хязгаарласан нөхцөл байдал бий болсон. Үүний улмаас гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
    2. Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон гурван нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр шаардлага нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид ашиглуулах 2.4 га газраас 323 м.кв газрыг хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай байгаа. Гэтэл хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 11 дүгээр хуудсанд авагдсан маргаан бүхий А/291 дүгээр тушаал нь өөрөө “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан, өөрөөр хэлбэл 2.4 га газрыг ашиглах эрхийг таван жилийн хугацаагаар сунгасан агуулгатай тушаал юм. Уг тушаалыг гаргахдаа газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, хассан, салгасан, өөрчилсөн ямар нэгэн захирамжилсан үйлдэл хийгдээгүй бөгөөд зөвхөн газар ашиглах эрхийн хугацааг таван жилээр сунгасан байна. Хариуцагчийн талбайн хэмжээг хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгч “хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа тодорхойлсон атлаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийн алиныг нь баримталж байгаа талаар тодорхой заагаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байна. Шүүх нь нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх учиртай. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг удаа дараа олгож байсан боловч энэхүү шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхой болгоогүй гэж үзэж байна. Хоёрдугаар, гуравдагч этгээд С.Н болон Ү. нарт олгосон 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаал болон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан байна. Гэтэл эдгээр тушаалын дагуу газар ашиглах эрх олгогдсон этгээдүүдийн газар ашиглах эрх дуусгавар болсон. Түүнчлэн тухайн газар нь дараагийн этгээдүүдэд шилжиж, эцсийн байдлаар “Е” ХХК газар ашиглах эрхтэй болсон байна. Иймд өмнө нь газар ашиглах эрх олгосон тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх боломжтой болох нь тодорхойгүй байна. Мөн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг мөн адил тодорхойлоогүй байна. Гуравдугаар шаардлагын тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг шаардсан байна. Гэтэл “Е” ХХК нь 2022 онд газар ашиглах эрхээ авсан бөгөөд өнөөдөр 2026 он болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хоёр удаагийн үзлэг хийсэн бөгөөд маргаан бүхий газарт очиж үзэхэд талууд тус тус өөрсдийн эзэмшиж, ашиглаж байгаа газраа хашаалсан нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хоёр удаагийн үзлэг хийж, маргаан бүхий газарт очиж үзэхэд талууд аль аль нь өөрсдийн ашиглах эрхтэй газрын хэмжээнд газраа хашаалж, өөр өөрийн ашиглалтын дагуу ашиглах үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч тал анхнаасаа “Е” ХХК-д газар ашиглах эрх олгогдсон болохыг 2022 онд мэдэж байсан мөртлөө тухайн үед маргаан гаргаагүй. Харин өөрийн ашиглах эрхтэй газрын хэмжээнээс хэтрүүлэн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсны дараа “энэ даалгаврын дагуу авто зогсоол байгуулах гэсэн боловч уг газрыг өөр компанид олгосон болохыг мэдсэн” гэж маргаж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчид даалгах шаардлагын тухайд, авто зогсоолын зориулалтаар аливаа иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулахгүй байхыг даалгах тухай шаардлага гаргасан байна. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3.1 дэх хэсэгт заасан даалгах нэхэмжлэл нь захиргааны байгууллагын хууль бус татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор гаргах шаардлага байдаг. Гэтэл энэ хэрэгт хариуцагчийн зүгээс хууль бус татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон нөхцөл байдал байхгүй бөгөөд зөвхөн дан ганц даалгах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын хэмжээнээс хэтрүүлэн батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөрөө өмнөх газар ашиглах эрхтэй этгээд болох Ү. болон С.Н нар газар ашиглах эрхээ авсны дараа батлагдсан байдаг. Хэрэв тухайн газрыг хэн нэгэн иргэн, хуулийн этгээд ашиглах эрхгүй байх үед өөрийн ашиглах эрхийн хүрээнд цаашид газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан бол өөр асуудал байх байсан. Гэтэл бусад иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхтэй газартай давхцуулан архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан, өөрийн газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаалсан нөхцөл байдал үүссэн. Ийнхүү хэтрүүлэн хашаалсан асуудлаар “Е” ХХК-иас тухайн Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу нэхэмжлэгч “Э” ХХК хашаагаа хэтрүүлэн барьсан байна, хашаагаа буцаан татах шаардлагатай гэсэн шаардлагыг тавьсан боловч уг шаардлага өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. “Е” ХХК газар ашиглах эрх авахдаа хамгаалалтын захиргаа болон холбогдох бусад байгууллагуудаас тухайн газар нь бусад иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхтэй давхцаж байгаа эсэх талаар лавлагаа болон холбогдох баримт бичгүүдийг шалгуулсан. Тухайн шалгалтын үндсэн дээр газар ашиглах эрх олгогдсон тул энэ асуудал дээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас газар ашиглах талбайг хасч олгосон гэж маргаж байгаа боловч тухайн талбайг хассан захиргааны акт, шийдвэр байхгүй байна. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг тухайн жилийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт сонгон шалгаруулалтын журмаар олгоно. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч тухайн газар нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай эсэх асуудлыг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгчид шууд газар ашиглах эрх сэргээх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

  1. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ерөнхийдөө хоёр талын маргаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг сонсож үзэхэд нэг талын эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тодорхойгүй байна. Мөн нийтийн эзэмшлийн газар нутгийн хувьд онцгой давуу байдал, давхар эрх үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд тухайн газар нутгийг, ялангуяа ус хамгаалах болон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах асуудлыг харгалзан үзэхэд, авто зогсоолын зориулалтаар нийтийн ашиглалтад ашиглах нь илүү зохистой байж болохоор харагдаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
  2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс эцсийн байдлаар тодруулсан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 577 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар олгогдсон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.4 га газраас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
  1. Нэг. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 577 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, ...” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            3.1. Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн С.Нд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 643 дугаар саналаар дэмжсэний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар богины аманд байрлах 900 м.кв газрыг ашиглуулах шийдвэр гарч, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар гэрчилгээ олгож, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/252 дугаар “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.

            3.2. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан богиноны аманд байрлах 899 м.кв газрыг цуцлах хүсэлт гаргасныг тус захиргааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1002 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт санал хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байна.

            3.3. Ийнхүү Ү.гаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах хүсэлт гаргасныг тус захиргааны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1003 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэж, мөн тус захиргааны 1004 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “... солбилцол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна. ...газар ашиглуулах асуудлыг ... шийдвэрлэх саналыг уламжилж байна” гэж дурдан тус тус хүргүүлж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын богины аманд байрлах 900 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, мөн өдрийн ******* дугаар гэрчилгээ олгож, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/253 дугаар газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан байна.

            3.4. Гуравдагч этгээд Ү.гаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газрын ашиглах эрхийг дуусгавар болгож, өөрийн хувьцаа эзэмшдэг “Е” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд тус захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилж, ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/587 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үйл баримтууд байна.

            3.5. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Ү., С.Н нарт газар ашиглуулсан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэх үндэслэлээр “...нэхэмжлэгчийн газрыг хасаж, анх тухайн иргэдэд олгосон, ...газрыг олгохдоо хуульд заасан журмыг дагуу олгоогүй, бусдад дамжуулан шилжүүлсэн нь хууль бус...” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн илт ноцтой алдааг ойлгох юм.

            3.7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж тус тус зааснаар гуравдагч этгээд С.Н, Ү. нарт эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүссэн болон хуульд зааснаар дуусгавар болсон бөгөөд уг актуудад захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, хуульд үндэслээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

            3.8. Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад зааснаар хориглосон бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын богинод байрлах 900 м.кв газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар С.Нд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалаар иргэн Ү.д тус тус олгосон үйл баримт нь газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэх ойлголтод хамаарахгүй байна.

            3.9. Учир нь хуульд газраа дамжуулах ашиглуулахыг газар ашиглагчаас газар ашиглах эрхгүй этгээдэд өөрийн ашиглах эрхтэй газрыг дамжуулан газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж ашиглуулсан, газар ашиглах эрхгүй этгээд тухайн газрыг ашигласан байхыг ойлгохоор заасан байх тул хариуцагчаас гуравдагч этгээдүүдэд газар олгохдоо Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд зааснаар, хуулиар зөвшөөрсөн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            3.10. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн газрын дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 577 м.кв газрыг бүхэлд нь гуравдагч нарт олгосон...” гэх үндэслэл дурдаж байх боловч нэхэмжлэгчид 2022 оны 4 сард архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөв нь батлагдаж эрх үүссэн бөгөөд гуравдагч этгээд нарт газарт олгох тухайн цаг үед авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт батлагдаагүй байсан тул уг үндэслэл нь нэхэмжлэгчийн субьектив буюу шаардах эрхтэй холбоогүй байна.

            3.11. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар ашиглуулахдаа ерөнхий үнэлгээний дүгнэлт батлуулаагүй, төсөл хөтөлбөр батлуулаагүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг хасаж, гуравдагч этгээдүүдэд олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, актыг илт хууль бус гэх үндэслэлд хамаарахгүй, гуравдагч этгээдийн эерэг үйлчлэл бүхий уг актуудын улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг сонирхлыг хөндсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хоёр. “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар олгогдсон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.4 га газраас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ...” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-д анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалын хавсралтын 2-д зааснаар “Хан-Уул дүүргийн богино гэх газар байршилтай, 2.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар “Э” ХХК-д ашиглуулж,

-Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/68 дугаар гэрчилгээ олгож,

-Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2015/032 дугаар гэрээг байгуулсан байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан. 

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар тушаалаар 0.76 га газраар нэмэгдүүлэн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрх олгосон байна.

4.2. Нэхэмжлэгчээс газрын гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 тоот тушаалаар сунгахдаа нэхэмжлэгчид 2.4 га газар ашиглах эрхээс 323 м.кв талбайг нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтгүйгээр, тусдаа шийдвэргүйгээр, гэрчилгээний хавсралт, солбицлыг өөрчлөлтөөр шууд хассан тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хасах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэж тайлбарлан маргаж байна.

4.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаар нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас 323 м.кв газрыг хассан үйл баримт тогтоогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглаж буй нийт газраас хассан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            4.4. Тухайлбал нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалаар буюу нэг тушаал, гэрчилгээгээр нийт 2.4 га хэмжээтэй, хоорондоо ялимгүй зөрүүтэй 2 тусдаа байрлалд байрлах газрыг ашиглах эрхийн гэрчилгээний дагуу ашиглаж байна. 

4.5. Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас газрын давхцал, хэмжээ, байршлыг тогтоосон нотлох баримтуудыг гаргуулж, хянан үзэхэд “Э” ХХК-ийн газрын гэрчилгээ болон гэрээнд заасан газрын хэмжээний хувьд 2.4 га хэмжээтэй талбайтай, аливаа байдлаар хасагдаагүй болох нь тогтоогдож байна. 

4.6. Харин солбицлын хувьд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/68 дугаар гэрчилгээнд заагдсан солбицлоор гуравдагч этгээд “Е” ХХК-ийн газартай давхцалгүй боловч 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2015/032 тоот гэрээнд заагдсан солбицлоор 319 м.кв талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон.

4.7. Нэхэмжлэгчээс манай талбайн хэмжээг хасаж гуравдагч этгээдэд олгосон гэж тайлбарлан маргадаг боловч гэрчилгээ гэрээнд заагдсан буюу төрийн захиргааны байгууллагаас олгосон газрын хэмжээг 319 м.кв талбайгаар багасгаж, хассан нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч гэрчилгээ болон гэрээнд заагдсан аль солбицлоор ашиглах эрхтэй эсэх үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх замаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

4.8. Үүнтэй холбоотойгоор хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа тогтоохоор заасны дагуу хамгаалалтын захиргаанаас илүү хашсан зөрчлийг арилгаж, хашааг татуулж хугацааг сунгах саналыг хүргүүлсний дагуу хугацаа сунгагдсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.

4.9. Учир нь нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27/20 дугаар албан бичгээр гэрчилгээний хугацааг сунгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлт гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 554 дүгээр албан бичгээр “...Хамгаалалтын захиргаанаас тус компанийн газар ашиглалтын байдалд хяналт тавин, газрын кадастрын зураглал үйлдэх эрх бүхий мэргэжлийн байгууллагаар “Нэгж талбарын хил, заагийг тогтоолгох эргэлтийн цэг, тэмдэгтийг газар ашиглагчид хүлээлгэн өгч, хэтрүүлсэн ашигласан газрыг чөлөөлүүлж зөрчил арилгуулсан бөгөөд “Э” ХХК нь гурвал-сан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул ...гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг дэмжиж байгааг үүгээр уламжилж байна.” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт мөн хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/350 дугаар гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

4.10. Тодруулбал нэхэмжлэгчээс газрын хэмжээг сунгуулахаар холбогдох хүсэлт баримтуудыг гаргах ажиллагаа хийгдэх үед буюу нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19/82 албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтийг ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картад мэргэжилтэн н.Монголжинд судалж хариу өгөх үүрэг өгсөн болон уг бичгийн ард талд “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар дээр нь очиж эргэлийн цэг, тэмдэгт тогтоож, хашааг чөлөөлүүлэх мэдэгдэл өгөв. 2019.10.30-1788 тоот албан бичгээр хариу өгөв...” гээд гарын үсгээ зурсан байдаг бөгөөд уг 2019 оны 10 дугаар сарын 30 өдрийн 1788 албан бичигт мөн “... эргэлтийн цэг, тэмдэгтийг газар ашиглагчид хүлээлгэн өгч, хэтрүүлэн ашигласан газрыг чөлөөлүүлсэн..” гэж дурдсан зэрэг баримтуудаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас эргэлтийн цэг тэмдэгтийг шалгаж тогтоож байсан үйл баримтууд нотлогддог.

4.11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйл. Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно. 34.2-т “Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно.” гэж тус тус зааснаар Богдхан Уулын дархан цаазат газрыг хамгаалалтын захиргаанаас газар ашиглах зөвшөөрлийн хугацааг сунгах санал хүргүүлэхдээ газрын зөрчил арилгасан тул сунгах хүсэлтийг дэмжсэн болохоо илэрхийлж, уг саналыг үндэслэн хариуцагчаас гэрчилгээнд заагдсан солбицлын дагуу зөрчил арилгаж, газар ашиглах эрхийг сунгасан нь хуульд нийцсэн байна.

4.12. Гэтэл нэхэмжлэгчээс 2020 онд гэрээний хугацааг сунгуулах үед энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч газрын гэрчилгээг сунгуулсан төдийгүй,  “Э” ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/21 дугаар албан бичгээр газрын хэмжээг нэмэгдүүлэн ашиглах хүсэлт гаргаж, хүсэлтдээ эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн зургуудыг хавсарган өгсний дагуу, Ерөнхий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/2448 тоот дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 тоот санал гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар тушаалаар “... “Э” ХХК-д олгосон 2.4 га газрын талбайн хэмжээг 0.76 га газраар нэмэгдүүлэн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрхтэй болсныг дурдсугай.” гэж ашиглах талбайн хэмжээг нэмэлдүүлж олгох үед мөн энэ асуудлаар маргаагүй.

4.13. Өөрөөр хэлбэл уг тушаал гарах үед мөн солбицол өөрчлөгдсөн, үүнийг хүлээн зөвшөөрч, одоо уг хэмжээ болон солбицлоор газрыг ашиглах гэрээ, гэрчилгээнийхээ дагуу нэхэмжлэгчээс газрыг ашиглаж байгаа тул тушаал шийдвэргүйгээр солбицол өөрчилсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.14. Түүнчлэн нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ үндэслэлийг тодорхойлон маргаагүй боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс субьектив эрх зөрчигдсөн нөхцөл байдлаа авто замын зурвас газар гэх байдлаар хассан атлаа өөр этгээдэд олгосон гэж тайлбарлаж, улмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байх боловч нэхэмжлэгчээс сунгуулах болон нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлт болон захиргааны байгууллагаас гаргасан холбогдох албан бичгүүдээр авто замын зурвастай холбоотойгоор хассан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг аливаа байдлаар гаргаж өгөөгүй болно.

4.15. Нэхэмжлэгчээс зөвхөн “Б” талбайгаас 323 м.кв талбай хасагдаад байна гэж тайлбарлаж маргах боловч нэхэмжлэгчид 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дугаар тушаалаар 2 хэсэг газар нь нийлээд 2.4 га хэмжээтэй, нийт хэмжээ өөрчлөгдөөгүй төдийгүй гэрчилгээнд заасан солбицлоороо гуравдагч этгээдэд олгосон газартай давхцалгүй байна.

4.16. Хэдий хариуцагчаас гэрээ байгуулахдаа гэрчилгээний солбицлоос зөрүүтэй солбицлоор гэрээ байгуулсан боловч гэрчилгээний хугацааг сунгахдаа энэ зөрчлөө арилгаж, хугацааг сунгаж дахин гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор ашиглуулсан газрын хэмжээг тогтоох хуульд заасан эрхийн дагуу авсан арга хэмжээг нэхэмжлэгчээс хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж газрын хэмжээг хасаж гуравдагч этгээдэд олгосон нь илт хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй байна.

4.17. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.” гэж зааснаар анх нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/68 дугаар улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээнд 2.4 га талбай хэмжээтэй байхаар тусган, гэрчилгээний хавсралтад А болон Б талбайн солбицлыг зааж, энэхүү гэрчилгээ нь газар ашиглалтад оруулсан аливаа өөрчлөлт, сунгалтыг тэмдэглэх хавсралтгүйгээр хүчин төгөлдөр бус гэж гэрчилгээнд дурджээ.

            4.18. Шүүхээс уг гэрчилгээний хавсралтад заасан солбицолтой холбогдуулан эрх бүхий байгууллагаас лавлагаа авч хянан үзэхэд гуравдагч этгээдэд ашиглуулсан газартай давхцалгүй, гэрчилгээнд заасан талбайн хэмжээтэй таарч байгаа болон өмнөх гэрээний солбицлыг өөрчилж сунгасан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаал болон нэмэгдүүлэн олгосон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар тушаалаар газрын мэдээллийн санд газар ашиглах эрх бүртгэгдсэн нь гуравдагч этгээдэд ашиглуулсан газартай мөн давхцалгүй байгааг тус тус харгалзан үзээд, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж, газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хассан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.   

  1. Гурав.“... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах...” гэх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын тухайд,         

            5.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “...авто замын зурвас газарт болон шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хууль бусаар газар ашиглах эрх олгосон болон орц, гарц хааж газар ашиглах эрхийг зөрчсөн, ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулж хууль зөрчсөн, 323 м.кв бүхий талбай газрыг хасаж гуравдагч этгээдэд олгосон, авто зогсоол барихаар төлөвлөсөн газарт газар олгосон...” гэх үндэслэлүүдээр маргаж байна.

5.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Е” ХХК-ийн захирал Ү.гаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/59 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрх олгосон ******* дугаар газрыг цуцалж, иргэн Ү.гийн 100 хувийн өөрийн эзэмшлийн компани болох “Е” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлт гаргаж, мөн “Е” ХХК-ийн захирал Ү. нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22-11 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “Е” ХХК-ийн 100% эзэмшигч иргэн Ү. хуулийн дагуу ашиглах эрхтэй байсан ... газар ашиглах эрхээ өөрийн хүсэлтээр цуцлуулсан болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч иргэн Ү. миний өөрийн 100% хөрөнгө оруулалттай “Е” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

5.3. Улмаар тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна гэх саналыг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1610 дугаар албан бичгээр дахин санал хүргүүлж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт буюу богины аманд 900 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох зориулалтаар гуравдагч этгээд “Е” ХХК-д 5 жилийн хугацаагаар олгож, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0232927 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр баталгаажуулан, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.

5.4. Дээр дүгнэснээр гуравдагч этгээдэд газар ашиглуулах эрх олгосон нь газрыг дамжуулан ашиглуулсан гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд хэдий ашиглагч хувьцаа эзэмшдэг компанийн нэр дээр газрыг гэрчилгээг шилжүүлэх зохицуулалтыг хуульд тусгайлан заагаагүй боловч, хариуцагчаас Ү.гийн хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгож, “Е” ХХК-ийн хүсэлт, эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн хуульд заасан журмын дагуу “Е” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг олгосон нь хуульд нийцсэн, хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа байх тул газрыг дамжуулан болон шилжүүлэн ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

5.5. Мөн “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын авто машины ил зогсоолыг гуравдагч этгээд “Е” ХХК-ийн 900 м.кв газар дээр давхцуулан төлөвлөж загвар зургийг батлуулсан бөгөөд нэхэмжлэгээс авто зогсоол төлөвлөсөн газартай давхцуулан олгосон гэж маргасан нь үндэслэлгүй.

5.6. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар ашиглах эрх үүсэх бөгөөд газар ашиглагч нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах зөвшөөрлийн дагуу газрыг ашиглах зохицуулалттай.

5.7. Гэтэл өөрийн ашиглах эрхгүй газарт барилгын зураг батлуулж, төлөвлөсөн нь хуульд нийцэхгүй бөгөөд уг үндэслэлээр бусад этгээдийн газар ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

5.8. Түүнчлэн газрын үзлэг, “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө, харагдах байдлыг төлөвлөсөн зургаар нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар нь орц, гарцтай болох нь тогтоогдсон бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т “ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах;” гэж зааснаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 3.16 га газрын орц, гарцын хэсгийг гуравдагч этгээдэд ашиглуулах эрх олгосон 900 м.кв талбайгаар орц, гарцаа төлөвлөсөн гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

5.9. Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах гэж тодорхойлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан даалгах шаардлага буюу шинэ акт гаргуулах тухай бус, харин маргаан бүхий актуудын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд чиглэгдсэн гэж тайлбарлан маргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШТ2026/0207 дугаар тогтоолоор хүлээн авсан.

5.10. Уг шаардлагын хүрээнд хянан үзэхэд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 323 м.кв газрыг хасаж, гуравдагч этгээдэд олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хассантай холбоотой маргаж буй шаардлагын хүрээнд шүүхээс дүгнэсэн үндэслэлээр 323 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг сэргээх үндэслэлгүй, мөн нийт 900 м.кв талбай бүхий газрыг авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг даалгуулах боломжгүй, уг маргаан бүхий газар нь бусдын ашиглах эрхтэй газарт хамаарч байгаа болон уг ашиглах эрх бүхий шийдвэр хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс ашиглах эрхийн зөвшөөрөлгүйгээр уг талбайд авто зогсоолоор ашиглахаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй, энэ үндэслэлүүдийг дээр дүгнэсэнчлэн уг шаардлагуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, гэж зааснаар гуравдагч этгээд “Е” ХХК-д захиргааны байгууллага авто замын зурвас газар болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй, мөн  хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн субьектив эрхийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд авто замын зурвас газарт болон шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт газар олгосон захиргааны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан объектив эрхийн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

5.12. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг. Иймээс нэхэмжлэгч нь захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас түүний ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ тодорхой ёстой бөгөөд өөрт хаяглагдаагүй буюу гуравдагч этгээдэд хандсан эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд энэхүү шаардлага илүү тавигддаг. Учир нь, нэхэмжлэгч нь “бусдын /гуравдагч этгээдийн/ эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой” гэж шаардаж буй “нийтийн эрх зүйн субьектив эрх”-ээ тодорхой үндэслэх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрх байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас түүний эрх нь зөрчигдсөн эсэх, актыг хүчингүй болгосноор /гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласнаар/ нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах эсэхийг тогтоох ёстой.

5.13. Харин “Э” ХХК-ийн хувьд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ашиглалтын газраас хасаж бусдад олгосон нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хөндсөн аливаа шийдвэрийг хариуцагчаас гаргаагүй, гуравдагч этгээдэд олгосон газартай давхцалгүй бөгөөд орц гарцыг хаагаагүй байгаа нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлүүдээр “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсантай холбогдуулан иргэн С.Нг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд С.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “... эрүүл мэндийн шалтгаантай учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэж дурдсан учир гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
  2. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Бээс “... нэг талын эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тодорхойгүй ... нийтийн эзэмшлийн газар нутгийн хувьд онцгой давуу байдал, давхар эрх үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ... авто зогсоолын зориулалтаар нийтийн ашиглалтад ашиглах нь илүү зохистой байж болохоор харагдаж байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр)-ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар дээрх 323 м.кв газар болон манай компанийн авто зогсоолын зориулалтаар төлөвлөлт хийсэн 577 м.кв газрыг бүхэлд нь иргэн С.Нд, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар тушаалаар уг газрыг бүхэлд нь иргэн Ү.д шилжүүлэн олгосныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар олгогдсон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.4 га газраас 323 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 323 м.кв бүхий газар ашиглах эрхийг сэргээх, нийт 900 м.кв газарт авто зогсоол бариулах боломжоор хангаж бусдад ашиглуулахгүй байхыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сайдад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.МӨНХДЭЛГЭР

                         ШҮҮГЧ                                  О.БАТСҮХ

                         ШҮҮГЧ                                  Л.ХЭРЛЭНЧИМЭГ