2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07551

 

  

 

 

 

 

 

 

 

 

2025 09 12

191/ШШ2025/07551

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С хаягт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух Т-н ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 21 329 933.29 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******ын ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.21-нд 6000215369 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 24 260 000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000215369 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 58 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000215369 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026.12.20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 226 дугаар зүйлийн 226.1. дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000215369 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20 428 958.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 863 195.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14 779.26 төгрөг, нотариатын зардалд 23 000 төгрөг, нийт 21 329 933.29 төгрөгийг зээлдэгч *******ын *******өөс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нийт нэхэмжлэлийн шаардлагаас 5 665 706 төгрөг төлсөн болно. Нийт шаардлага болох 21 329 933.29 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 665 706 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 15 664 227.29 төгрөгийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 21 329 933.29 төгрөгөөс хариуцагч Т.******* миний бие нь 5 665 706 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 15 664 227.29 төгрөгийг төлөх талаар талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нөгөө талаас хариуцагч Т.******* нар харилцан тохиролцон дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Т.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага болох 21 329 933.29 төгрөгөөс 5 665 706.00 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл: 15 664 227.29 төгрөгийг 2025.09.30-наас 2026.07.30-ны өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1 566 422.73 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. Талууд хуульд заасан үр дагавар эрх үүргийг ойлгож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т.*******ийн Зээлийн үйлчилгээ авах хүсэлтийн хуулбар, талуудын хооронд байгуулагдсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ,Цахим зээлийн гэрээний хуулбар зээл зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 21 329 933.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21 329 933.29 төгрөгөөс 5 665 706 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 665 706 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 664 227.29 төгрөгийг 2025.09.30-наас 2026.07.30-ны өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1 566 422.73 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 599.67 төгрөгийн 132 299.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 132 299.8 төгрөгийг, хариуцагч Т.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 132 299.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 21 329 933.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаас 5 665 706.00 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 15 664 227.29 төгрөгийг хариуцагч Т.******* нь 2025.09.30-наас 2026.07.30-ны өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1 566 422.73 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 599.67 төгрөгийн 132 299.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 132 299.8 төгрөгийг, хариуцагч Т.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 132 299.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛ*******АА