| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00307/И |
| Дугаар | 157/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2025/00332
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Э холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,108,574,40 (хоёр сая нэг зуун найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг дөчин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХЭ-БЗГ/2022-30556 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,239,910 /гурван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун арван/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.Э нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 859 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Б.Э байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: Үндсэн зээл: 1,074,637.74 /нэг сая далан дөрвөн мянга зургаан зуун гучин долоон төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүү 890,661.67 /найман зуун ерэн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,274.99 /нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг, нийт: 2,108,574.40 /хоёр сая нэг зуун найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Боржигин овогтой ************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Э миний бие нь 2,108,574,40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* зээл” ХХК нь хариуцагч Б.Э холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,108,574,40 (хоёр сая нэг зуун найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг дөчин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* зээл” ХХК, хариуцагч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,108,574,40 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,108,574,40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,108,574,40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,687 төгрөгийн тал хувь болох 24,343 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,343 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 24,343 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,108,574,40 (хоёр сая нэг зуун найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг дөчин мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Э нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,687 төгрөгийн тал хувь болох 24,343 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,343 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 24,343 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ