| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04732/И |
| Дугаар | 191/ШШ2025/08861 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08861
| 2025 10 20 | 191/ШШ2025/08861 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч:******** хаягт оршин суух******* овогт ******* ******* (РД:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 22,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;
Ц.******* нь 2025.01.21-ний өдөр 1,500 боодол өвсийг 1 боодлыг 10,000 төгрөгөөр тооцож зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Өвсний үнийг төлөх хугацаа болох 2025.02.05-ны өдөр холбогдоход ...1, 2 хоногийн дараа хойшиллоо, удахгүй өгнө. гэсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээний үүрэг болох 22,575,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжилсэн 22,575,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 2025.12.31-ний өдрийн дотор, үлдэгдэл 7,575,000 төгрөгийг 2026.03.01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй. Дээрх төлбөрийг богино хугацаанд төлөх боломжгүй тул харгалзан үзнэ үү. гэх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Э.******* Хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 22,575,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 2025.12.31-ний өдрийн дотор, үлдэгдэл 7,575,000 төгрөгийг 2026.03.01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцон эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.*******ын урьдчилан төлсөн 270,825 төгрөгөөс 135,412 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 135,412 төгрөг болон хариуцагч Ц.*******гоос 135,412 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******од олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.*******ын нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 22,575,000 (хорин хоёр сая таван зуун далан долоон мянга таван зуун) төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 2026.03.01-ний өдрийн дотор, үлдэгдэл 7,575,000 төгрөгийг 2026.03.01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож зохигч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,825 төгрөгийн тавин хувь болох 135,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 135,412 төгрөг болон хариуцагч Ц.*******гоос 135,412 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА