| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/09503/И |
| Дугаар | 191/ШШ2025/08711 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08711
| 2025 10 15 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч: ****** хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
О.******* нь 2025.09.15-ны өдөр 18:00 цагийн орчимд миний автомашиныг шүргэж гэмтэл учруулсан. Бид 2025.09.17-ны өдөр тохиролцож ХААН банк ХК дахь миний эзэмшлийн дансанд 80,000 төгрөг шилжүүлэхээр баримт үйлдсэн боловч уг мөнгийг өгөөгүй. Түүний гэрийн хаяг, регистрийн дугаарыг мэдэхгүй учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
О.******* нь 80,000 төгрөгийг миний эзэмшлийн дансанд шилжүүлсэн учир эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.
Дээрх хүсэлт нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.*******гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА