Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 70

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгч Д.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.П-д холбогдох эрүүгийн 1726000980070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 250000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт Д.Пү

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт засмал замын хажууд хохирогч Ч.Б зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа ойлгож байна. Хохирогчийг машинд суулгаад аваад явъя гэсэн чинь суугаагүй. Хохиролд 800000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтанд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би ганцаараа мотоцикльтойгоо хөдөө гэр рүүгээ явж байх замд баруун гуанз өнгрөөд явж байхад араас их хурц гэрэлтэй машин тулж ирээд араас дагаад яваад байхаар нь би замын хажуу тал руу ороод зогссон чинь миний хажуу талаар орж ирээд пизда минь хол байгаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу хүмүүс байгаа юм байна гэж бодоод зам руу оролгүй замын хажуу талын шороогоор явж байтал өмнө нэг жалга гарч ирээд би мотоцикльтойгоо унасан. Тэгтэл машин дотроос нэг хүн гарч ирээд миний нүүрэнд нэг удаа өшиглөсөн ба би хойшоо хэвтсэн. Тэгтэл миний дээрээ нуруу болон толгой руу өшиглөөд байсан. Тэгээд би босоод иртэл намайг заамдаж аваад толгой руу 2-3 удаа цохисон. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон бүх зүйлийг ярьсан ба надад нэмж ярих зүйл байхгүй. ...Д.П нь согтуу байсан. ...Миний толгой дагз хэсэгт 2 удаа, толгой хэсэгт 2 удаа, нуруу руу 2 удаа, цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн миний хоёр талын шанаа руу 3 удаа гараараа цохисон. ...Надад шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Яагаад зодсон талаар мэдэхгүй байна. ...Би тухайн хүнийг танихгүй байсан ба урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. ...Тухайн машинд өөр хүмүүс байсан талаар бол мэдээгүй. ...Машинаас Д.П ганцаараа бууж ирсэн. Ганцаараа зодож миний биед гэмтэл учруулсан. Би мотоциклиос унахдаа бол хайрган дээр унаад баруун шанаагаа шалбалсан ба бусад гэмтэл нь Д.П зодуулснаас болж үүссэн гэмтэл байгаа. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.П эмчилгээний зардал болон хохирлоо бүрэн барагдуулж авсан ба Д.П сайн дураараа эвлэрсэн, одоо надад гомдол саналгүй учир түүнд холбогдох эрүүгийн хэргийг түргэн шуурхай хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201-202 хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр аймгийн төв рүү хүүхэд авч ирнэ гээд өөрийн улаан өнгийн, “Мустанг-5” маркийн мотоциклио унаад явсан. Тэр үед харанхуй болчихсон байсан. Удалгүй 40 орчим минутын дараа өөрийнхөө гар утсаар залгаад машинтай баахан хүмүүс араас хөөгөөд дайрах гэж байна. Би замын хажуу руу буусан чинь жалганд уначихлаа босох гэтэл нэг хүн ирээд намайг нүдчихээд зугтаагаад явчихлаа. 90-15 улсын дугаартай, том жип шиг машин байна, цагдаад хэлээд өг гэсэн юм. Би тэгээд зам дээр гараа өргөж зогсож байгаад мотоцикльтой үл таних хүнээр хүргүүлж очсон. Манай нөхөр баруун гуанзны баруун талд замын урд мотоциклио түшээд зогсож байсан. Баруун талын шанаа хэсэг нь цус болсон байсан. Цээж өвдөөд хөдөлж чадахгүй байна гээд байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. ...Машинаас нэг согтуу хүн бууж ирээд хөлөөрөө өшигчиж зодоод мөнгө нэхэж хэтэвчинд байсан 5000 төгрөгийг аваад явсан гэж байсан. Тэр өдөр архи уугаагүй, хонь хариулж ирээд аймаг явсан юм. Архи уудаггүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Манай нөхөр урьд өмнө нь хүнд зодуулаагүй, ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Гэрээс гарахдаа ил харагдах болон ямар нэгэн шарх сорви байгаагүй. Бие өвдлөө гэж яриагүй зүгээр байсан. Хүнд зодуулаад нурууны 8 дугаар үеийн сэртэн гэмтсэн. Зөөлөн эдийн гэмтэл авсан. Толгойдоо 2 хэсэг газарт 4 оёдол тавиулсан зэрэг гэмтэлтэй болсон. ...Манай нөхөр анх утсаар ярихдаа машинтай хүмүүс хөөгөөд би замын хажуу руу буугаад унасан чинь машинаас нэг хүн бууж ирээд намайг босох зуургүй зодчихлоо, би босч чадахгүй цээжээр хатгаж өвдөөд байна гэж ярьсан юм. Би аймгийн төвд гэртээ байсан ба мотоциклиор очсон. Намайг очиход манай нөхөр засмал замаас гараад шороон зам дээр мотоциклио түшээд зогсож байсан ба баруун талын шанаа, дух зэрэг нь цус болсон байсан. ...Нэг хүн машинаас бууж ирээд зодлоо гэж ярьсан, өөр хүн бууж ирээгүй гэсэн. Тэгээд эмнэлэг ирээд аваад явсан. ...Хэдэн хүнд зодуулсан талаар би мэдэхгүй, манай нөхөр нэг хүн л зодсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.Б нь миний төрсөн дунд хүү байгаа юм. Би Ч.Б хөдөө мал дээр хамт байдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цаг өнгөрч байхад аймгийн төв орно гээд мотоцикльтой явсан. 20 цаг өнгөрч байхад манай бэр О утсаар яриад Б машинтай хүн хөөгөөд зам дээр зодсон байна гэнээ, би цагдаа хэлчихээд очих гэж байна гэж хэлсэн. Манай хүү 4 хоногийн дараа хөдөө гэртээ ирсэн юм. Гэртээ ирэхдээ баруун талын нүд нь хавдартай, баруун шанаа нь зулгарсан, баруун нүдний дээд хэсэгт 2 хэсэг газарт оёо тавиулсан шархтай байсан. Тонгойж чадахгүй, нуруу нь өвдөөд байна гэж байсан. Толгой өвдөөд даралт ихэсээд байна гэж байсан. ...Манай хүү аймаг явахдаа шарх сорвигүй, бие нь зүгээр байсан. Өдөржин хонь хариулж байгаад явсан. ...Миний хүү архи уудаггүй, эрүүл байсан. Манай хүүхэд худлаа ярьдаггүй, томоотой хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/,

Гэрч Г.М мөрдөн бацаалтанд өгсөн: “...Манай эмнэлэгт 22 цагийн үед дуудлага ирсэн байх. Эмч Чулуундолгорын хамт Өвөрхангай аймгийн төвөөс баруун зүгт баруун гуанзнаас баруун талд очсон. Эмч бид хоёрыг очиход нэг эрэгтэй хүн мотоциклиос унасан гээд зогсож байсан. Хажууд нь эхнэр нь гэсэн нэг эмэгтэй түүний хажууд бас нэг залуу байсан. Мотоциклиос унасан гэх хүн нүүр нь бага зэргийн зулгаралттай байсан ба цус их гараагүй байсан. Эмч бид хоёр эмнэлэгт авч ирэхэд замд ярихдаа аймгийн төв орж хүүхэд авах ажлаар явж байтал хажуугаар машин зэрэгцэж орж ирээд жолооч нь чамайг ална гээд араас хөөхөөр нь замаас гарч урд зүг рүү зугтаж яваад замын ховил руу унасан гэж ярьж байсан. Тэр машиндаа хүн би их мөнгөтэй хүн, чамайг зодоход яадаг юм гээд байсан гэж ярьж байсан. Тэр хүн зодчихоод явсан байсан байх. Их айсан байдалтай байсан. Архи үнэртээгүй эрүүл байсан. Нуруу их өвдөөд байна гэж байсан. Өөрөө машинд сууж чадах уу гэж асуухад өөрөө машинд суусан. Машины жолооч байх нэг хүн л бууж ирсэн гэж ярьсан. Биднийг очиход цагдаа ирээгүй байсан. Цагдаа ирнэ гэж эхнэр нь ярьж байсан...” гэсэн /хх-ийн 32-33 хуудас/,

Гэрч О.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед баруун гуанзны хажууд мотоциклиос хүн унасан байна гэх дуудлагаар очиход хохирогч гэх хүн мотоциклийн хажууд газарт хажуугаараа хэвтэж байсан ба үзлэг хийхэд нүүр нь нилдээ цус болсон байсан. Нүүрээ бээлийгээр дараад байсан. Цус нь тогтохгүй байсан. Нуруу, цээж өвдөөд байна гэж ярьж байсан. Даралт болон амин үзүүлэлтүүд хэвийн байсан ба тэр хүнийг өөрөөр нь машинд суулгаад БОЭТөвд авч ирсэн. Эмнэлэгт ирээд нүүрэнд цэвэрлэгээ хийж гэмтлийн эмч Оюунбилэгт үзүүл гэж хэлээд дараагийн дуудлаганд явсан. Нүүрийг цэвэрлэж байхад баруун шанаа алга дарам газар зулгаралт, баруун нүдний дээд хэсэгт гүн зүсэгдсэн шархтай байсан. Цээж, нурууны гэмтлийг бол би мэдэхгүй, мэргэжлийн эмч ирж үзсэн байх. ...Би хонь малаа хотлуулчихаад аймаг орж хүүхэд авах гэж явсан чинь араас машинтай хүн хөөгөөд байхаар нь замаас гарсан чинь араас бууж ирээд зодоод байсан, нүүр нуруу руу өшиглөсөн гэж ярьж байсан. Машинаас нэг согтуу хүн бууж ирээд зодсон, мөнгө өг гээд зодоод байсан гэж ярьж байсан. ...Архи уугаагүй байсан байх, архи үнэртээгүй. ...Тэр хүн өөрөө босоод алхаад явж чадаж байсан. Гэмтлүүдийг шинжилгээ хийлгэж нарийн тогтоодог учир хаана ямар гэмтэл байгааг тухайн үед тогтоох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.П нь манай ах байгаа юм. Гэр нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг ба манай хашаанд машинаа тавих гэж өөрийн “Бикхорн” маркийн 90-15 ӨВА улсын дугаартай машинтай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн юм. Би тэр өдрийн өглөө 09 цагийн үед ажилдаа явсан, ах унтаад үлдсэн. Манай хүүхдүүд бас хичээлдээ явсан тул ахаас өөр хүн үлдээгүй. Орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ах ирээгүй байсан. Хөдөө явна гэж ярьж байсан. Намайг ажилдаа явахад архи уугаагүй эрүүл байсан. Би тэр өдөр хөдөө явсан талаар мэдээгүй. ...Манай ах архи хааяа бага зэрэг хэрэглэдэг ба архи уухаараа зан ааш хэвийн байдаг. Ажилсаг, хүүхдүүдэд сайн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч А.Гмөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэрчээс мэдүүлэг авсан. Тухайн нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахдаа цагдаагийн дэслэгч Г.Э мэдүүлгийг кофидож мэдүүлэг авсан ба гэрчийн бланкийн удиртгал хэсгийг солилгүй цагаагийн дэслэгч Г.Энхбаярын нэрээр гаргаж төгсгөл хэсгийн гарын үсэг зурах хэсэгт өөрийн нэрээр гаргаж гарын үсэг зурсан байна. Би гэрчийн мэдүүлэг гаргасан хойноо өөрөө уншиж хянаагүйгээс болж ийм алдаа гаргасан байна. Би тухайн хэрэгт Ч.Б гэх хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тухайн хэрэгт хохирогчоор тогтоох бланкийг мөн дутуу бөглөж хохирогчийг тогтоож нэр зааж бичих хэсгийг хоосон хэвээр орхигдуулсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 203 хуудас/

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хохирогч Ч.Б-н биед үүссэн 8 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх бөгөөд гэмтээгч хүчин зүйлийг нарийвчлан тогтоох боломжгүй ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Шүүгдэгч Д.П-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Би тэр өдөр ганцаараа явсан. Өмнөх өгсөн мэдүүлэгтээ энэ талаар мэдүүлсэн, машинд хүн байгаагүй. Тэр мотоцикльтой хүн бас ганцаараа явсан. Тэр өдөр би Арвайхээр сумын 2 дугаар хорооноос төрсөн эх Дүүмаагийн хашаанаас өдөр 12 цагийн үед гарч явсан. Тэр үед ээж гэрт байсан ба манай ээж харвалт өгчихсөн бие нь муу ярьж чаддаггүй хүн байдаг юм. Өөр мэдэх хүн байхгүй. Тэр үед бид хоёулаа л байсан. Ойр хавьд өөр хүн байгаагүй, замаар явсан машинтай хүмүүс зогсоогүй. Би тэр залууг машинд сууж аймгийн эмнэлэг ор гэхэд суухгүй байхаар нь зам дээр гар өргөж зогссон боловч машин зогсохгүй байхаар нь гайгүй юу гэж асуухад толгой дохиод байхаар нь би явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

Шүүгдэгч Д.П-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: “...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогч Ч.Б надаас 800000 төгрөг нэхэмжилсэн ба би тухайн мөнгийг нь бэлэн төлж барагдуулсан, хохирогчтой бүрэн эвлэрсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай хугацаанд шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197-198 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн: “...1. Ч.Б биед нурууны 8 дугаар нугалмын шагагдсан хугарал, нүүрний баруун хэсэгт зулгаралт, зүүн доод талын хэсэгт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь учирсан тухайн үедээ амь насанд аюул учруулахгүй.

6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/,

Шүүгдэгч Д.П-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

Хохирогч Ч.Б шүүхэд ирүүлсэн “Ч.Б миний бие Д.П-с хохиролд 800000 төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт засмал замын хажууд хохирогч Ч.Б-г зодож, түүний биед нурууны 8 дугаар нугалмын шахагдсан хугарал, нүүрний баруун хэсэгт зулгаралт, зүүн доод талын хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Б-н “шүүгдэгч Д.П-д зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учирсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.Отгонсүрэн /хх-19-20/, гэрч Н.Энхтайван /хх-23-25/, гэрч Г.Мөнхсайхан /хх-32-33/, гэрч О.Чулуундолгор /хх-34-35/ нарын мэдүүлэг, хохирогч Ч.Батбаярын эрүүл мэндэд “нурууны 8 дугаар нугалмын шахагдсан хугарал, нүүрний баруун хэсэгт зулгаралт, зүүн доод талын хэсэгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, шүүгдэгч Д.Пүрэвжавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Д.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Д.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.П нь хохирогчид 800000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.П-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Пүрэвжавд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б-т 800000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.П-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д.П 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.П-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвжавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ