Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Өсвөр насны шүүгдэгч Н.Ууганбаяр нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5 500 000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ууганбаярын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЗУУ

  ШҮҮГЧИД                                                          С.ГАНЧИМЭГ

                                                                           Г.УРТНАСАН