2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/01028

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/01028

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,864,074.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь хариуцагч Л.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,133,741.64 төгрөгийг төлсөн. Банк нь 2024 оны 12 дугаар сард Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Л.ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийдвэрээр Л. нь Налайх дүүргийн *******, 26 тоот хаягт оршин суудаг болох нь уг хаягаар хүргүүлсэн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авсан, Хур системээс ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдсон тул Л.ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,138,510.42 төгрөг, зээлийн хүү 1,659,285.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,278.96 төгрөг нийт 10,864,074.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч Л.тай цахимаар зээлийн гэрээ байгуулж, 2024.06.07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-14-16/

 

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 9,138,510.42 төгрөг, хүү 1,659,285.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,278.96 төгрөг, нийт 10,864,074.58 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь хуульд нийцнэ. /хх-18/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

 

Дээрх мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг, эрх үүргийг тайлбарласан баримтын хамт 2025.08.05, 2025.09.17-ны өдөр хариуцагчийн *******, *******, ******* хаяг, үндэсний цахим шуудангийн и-мэйл хаягаар илгээснийг гардуулсан гэж үзнэ. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, ийнхүү ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

5. Иймд хэрэгт авагдсан баримт дээрх хуулийн хүрээнд хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,138,510.42 төгрөг, зээлийн хүү 1,659,285.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,278.96 төгрөг, нийт 10,864,074.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 10,864,074.58 төгрөг гаргуулан

нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 188,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 188,775 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА