Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0573

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.П*******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Г.У*******,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, С.Цэрэнс /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ...Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамж, 8 тоот хаягт байрлах иргэн Ж.П******* миний эзэмшиж буй, бусдын эзэмшилтэй давхцаагүй 73.1 м.кв газрыг өмчлөн авах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг иргэн Ж.П******* надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2025/0094 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй 73.1 м.кв газрыг өмчлөн авах талаар гаргасан өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүлээн авахгүй, улмаар газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг иргэн Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж өөрчилсөн.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: ...Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 73.1 м.кв газрыг өмчлөн авах талаарх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, түүний харьяа Газрын алба нь хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, мөн уг газрыг өмчлүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг иргэн Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж тодруулсан.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах-аар маргасан.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

2.1. Г.У*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П*******гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/6923 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2026/1767 дугаар захирамжаар хэргийг нэгтгэсэн.

2.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлагаа ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П*******гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Ж.П*******д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн Ж.П*******д холбогдох хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах гэж нэмэгдүүлэн тодруулсныг шүүх хуралдааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Ж.П*******д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн Ж.П*******д холбогдох хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах хэсгийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гурав. Маргааны үйл баримтын талаар:

3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар иргэн В.Сд 150 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 001/3948 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

3.2. Иргэн В.Сгаас Ж.П*******д дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаар захирамжаар 150 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 5374 дүгээр гэрчилгээг олгосон.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Ж.П*******д зээлийн 4 дүгээр гудамжны 137б тоотод байрлах нэгж талбарын дугаар бүхий 210 м.кв газрыг өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт анх бүртгэгдэж, дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөх бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн хороо сансрын 6 дугаар гудамжны 28 тоот болж өөрчлөгдөж дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөж *******тын 6 дугаар гудамжны 8 тоот болж өөрчлөгдсөнд өмчлөх эрхийн дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01-08/6178 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/1374 дүгээр албан бичгүүдээр зөвшөөрөлгүйгээр өмчилсөн газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлж, илүү талбайд үл хөдлөх хөрөнгө барьсан тул зөрчлөө арилгаж, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

3.5. Нэхэмжлэгч Ж.П*******гээс Нийслэлийн Газрын албанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ...2008 онд Нийслэлийн Засаг даргын 59 дүгээр захирамжаар 210 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Би өөрийн өмчилж авсан газраа 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин кадастрын зураг хийлгэхэд 283 м.кв буюу 73 м.кв-аар илүү байсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ...миний өмчилж авсан газар 210 м.кв гэж кадастрын зургаар байна. Бодит байдлаар 283 м.кв газар байгаа тул кадастрын зургийг бодит байдлаар гаргаж өгөн үү гэх хүсэлтийг өгөхөөр очиход Газар зохион байгуулагч болон дарга нь хүлээж аваагүй. Иймд одоо миний өмчилж авсан газрын хэмжээ бодит байдлаар 283 м.кв байх тул кадастрын зургийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/7418 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Иймд таны ирүүлсэн өмчилсөн газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүргүүлсэн байна.

3.6. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01-08/7231 дүгээр албан бичгээр иргэн Ж.П*******д ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн.

3.7. Иргэн Г.Ут Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, тоотод байрлах 1050 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 001/4390 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.8. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх эрх бүхий комисс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, иргэн К.Гээс гаргасан өргөдлийг хянан хэлэлцэж, ...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д.Г*******т 2003 онд олгосон амины хэрэгцээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хашааг буулгаж, бусдын орц гарцыг чөлөөлөх шийдвэр гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

3.9. Иргэн Г.У, К.Г нараас 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо зээлийн 4-137 тоот хашааны эзэмшигч Д.Г******* нь зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан зөрчлөө арилгахгүй, улмаар нэмж хашаа сунгаж байна гэх гомдлыг гаргасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь үзлэг хийж, 205 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн байна.

3.10. Мөн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дүгээр албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичигтээ ...иргэн К.Гийн орц, гарцыг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авч 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.

3.11. Г.Уээс эзэмших эрх бүхий Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, тоотод байрлах 1050 м.кв газраасаа 510 м.кв газрыг Г.У*******т 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/4390 дугаартай бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн байна.

3.12. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 245 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2001 оны Б/11 дүгээр захирамжаар эзэмших эрх олгосон 1050 м.кв газар олгосныг 700 м.кв газар болгож өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

3.13. Гуравдагч этгээд Г.У*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 4-138А тоотод байрлах 510 м.кв газрыг дээрх бэлэглэлийг гэрээний дагуу шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Г.Ут тус дүүргийн Зээлийн 4 дүгээр гудамжны 138 тоотод байрлах газарт 540 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.14. Иргэн Г.Дгээс 2009 онд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаар тогтоолуудаар тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.15. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаар захирамжийн Г.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжаар иргэн Г.У*******т Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 62 тоот хаяг бүхий, нэгж талбарын дугаартай 511 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.16. Мөн гуравдагч этгээд Г.У*******аас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд орц, гарц хааж иргэн Ж.П*******д өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

3.17. Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5-02/5465 дугаар албан бичгээр тус гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын маргаан таслах хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч З.Мөнхжинд шилжүүлсэн байх бөгөөд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 07/135 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШЗ2025/0094 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна гэх хариуг хүргүүлсэн байна.

Дөрөв. Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Ж.П******* нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаяг /одоогийн/-т 2001 оноос эхлэн өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт оршин сууж ирсэн, өөрийн хашаандаа 2001-2002 онд байшин барьж, уг хашааны газрыг анх барьсан тэр хэмжээгээр өнөөдрийг хүртэл хэмжээ, заагийг нь өөрчлөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/45 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн одоогийн эзэмшиж буй хашааны нийт хэмжээ нь 408 м.кв байна гэж дүгнэсэн байгаа бөгөөд уг газрын хэмжээний 41 м.кв газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар дээрх тоот газрыг нэхэмжлэгчид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхдээ газрын хэмжээг 210 м.кв гэж олгосон боловч тухайн үеийн хашааны хэмжээнээс үлдэх 157 м.кв газар /шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 408-41-210-157 гарч байна/-ыг өмчлүүлээгүй, үлдээсэн байдаг.

Иймд өмнө нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 73.1 м.кв газрыг өмчлөн авах газрын хэмжээг 157 м.кв болгон өөрчилж байна. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын харьяа Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/1374 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01-08/6178 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон тус албаны 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 01-08/7418 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдээр нэхэмжлэгч Ж.П*******д газар чөлөөлөх, түүний эзэмшил бүхий газраа өмчлөн авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандана уу гэсэн хариуг тус тус өгсөн.

Дээрх албан бичгүүдээр хариуцагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа Газрын албадаас нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа уг газрыг өмчлөн авахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг цаашид шийдвэрлэхгүй буюу үлдсэн газрыг өмчлүүлэхгүй хариуг өгсөн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.-т Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна гэж заасан, 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, ... гэж заасныг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах; гэж заасан, 2/-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах; гэж заасныг тус тус зөрчсөн, иргэний газар өмчлөх талаар гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр хүлээн авахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

Мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын иргэн Ж.П*******гийн газраа өмчлөх талаарх гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хууль бус үйлдэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна: 1. Нийслэлд 0,07 хүртэл га гэж заасан, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах гэж заасан, 19.1.2.-т энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах гэж заасан, мөн 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах гэж заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, чирэгдүүлж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.4.-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Тав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар иргэн Ж.П*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан зориулалтаар 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд эзэмшиж буй газрыг өмчлүүлж байна.

Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ж.П*******гийн газар өмчлөх тухай хүсэлтийг үндэслэн 210 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн бөгөөд тухайн үед баригдсан байсан болно.

Иргэн Ж.П*******д 73.1 м.кв газрыг нэмж өмчлүүлэх боломжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.2.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ж.П******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан "Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нь тус дүүргийн хороо, Ногоочулуутын 6 дугаар гудамж 8 тоот хаягт байрлах, иргэн Ж.П******* миний эзэмшиж буй, бусдын эзэмшилтэй давхцаагүй 73.1 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг иргэн Ж.П******* надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ж.П*******д маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар 210 м2 газрын Нийслэлийн Засаг дарга 2008 оны 59 дүгээр захирамжаар олгосон байна.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зүйлд Газар өмчлөгч иргэнд хориглох зүйлийг заасан 28.1.3 дахь заалтад өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах гэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүй хашаа сунгаж, байшин барьсан.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж заасныг зөрчиж зөвшөөрсөн хэмжээнээс илүү газар ашигласан эргэлтийн цэг тэмдэглэлийн дагуу хашаа бариагүй, зөрчил гаргасан тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 19/1374 дүгээр албан тоотоор газар албадан чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайд хашаа барьж, байсан барьсан үйлдэл болохоос нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Долоо. Гуравдагч этгээд Г.У*******ын бие даасан шаардлага:

7.1. Гуравдагч этгээд Г.У******* шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагатаа: ...Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо зээлийн 4-138 тоот /хуучин хаяг АОС 87 тоот/, одоогийн Сонгинохайрхан дүүргийн хороо, ногоон чулуутын 6 дугаар гудамжны 62 тоот газар нь тухайн үеийн нэршлээр Ула******* хотын Ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 235 тоот тогтоолоор Барилгын яамны сургалтын кобинатын 9 багш нарт олгогдсон газрын нэг болох К.Гэд олгогдсон газар юм. Энэ газар дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны Б/11 тоот захирамжаар Гийн Ут хашааны 30х35 хэмжээгээр 1050 м.кв газрын зөвшөөрөл олгогдсон. Үүний дараагаар Г.У нь газрынхаа зарим хэсгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 11 тоот захирамжаар Г.У******* надад эрх шилжүүлэн өгсөн. Гэтэл манай хөрш 137 тоот хашааг эзэмшигч Д. Г******* нь 2001 оны 07 дугаар сард манай хашааны орц гарцыг хааж эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан. Энэ сунгасан зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар байгуулагдсан газрын маргаан шийдвэрлэх эрх бүхий комисс мөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 386 дугаар захирамжаар байгуулагдсан газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх эрх бүхий комиссын шийдвэрээр Д.Г*******ын зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгаж, манай 138 тоот хашааны орц гарц гаргах шийдвэр гардаг боловч шийдвэр өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан газрын маргаан шийдвэрлэх эрх бүхий комиссын шийдвэрүүдийн талаар дэлгэрүүлбэл:

Манай хөрш Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо зээлийн 4-137 тоот хашааг эзэмшигч иргэн Д.Г******* 2001 оны 07 дугаар сард манай хашааны 1999 онд эрх бүхий байгууллагаар баталгаажсан гарц хааж 137 тоот хашааны газраа сунгасан. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар томилогдсон газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх эрх бүхий комисс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д.Г*******т 2003 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хашааг буулгаж бусдын орц, гарцыг чөлөөлөх шийдвэр гаргаж 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 тоот шийдвэрээ Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн.

Жич: Д.Г*******т 11 дүгээр хороонд байхгүй хаягаар 2003 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өөрийнх нь 137 тоот хашаанд олгосон В.Сгийн гэрчилгээтэй давхардуулж олгосон гэрчилгээ байсныг комисс К.Гийн гомдлоор шалгаж тогтоосон юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 386 дугаар захирамжаар байгуулагдсан газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан, зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэх эрх бүхий комиссоос Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн К.Г, Д.Г******* нарын хооронд үүссэн маргааныг газар дээр нь шалгаж үзэхэд дээрх маргаантай асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар байгуулагдсан эрх бүхий комисс шийдвэрлэсэн байгаа тул өмнөх комиссын дүгнэлтийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ гэсэн.

Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт, 57.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад заасны дагуу иргэн К.Гийн орц, гарцыг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авч 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэх нь зүйтэй гээд комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/240 тоот Албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Хувийг К.Г, Д.Г*******, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Нд хүргэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/240 дугаартай албан бичигт дурдсан комиссын шийдвэрийг хэрэгжүүлж дүүргийн газрын маргаан таслах комисс 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж *... В.С /Д.Г*******ын дүү дур мэдэн хашаагаа тэлж Г.Уийн хашааны хаалгыг хааж чирэгдэл учруулсан гэж үзэж В.Сгийн газраас 4м 60 см татаж Г.Уийн хашаа руу машин шууд чөлөөтэй ордог орц, гарц гаргахаар шийдвэрлэсэн. Энэ хуралд Газрын албанаас маргалдагч талуудыг хуралд биечлэн оролцохыг мэдэгдсэн тул Г.Уийг төлөөлж К.Г, В.Сг төлөөлж Ж. И /Д. Г*******ын хадам ах/ нар оролцсон.

Нийслэлийн Газрын албаны дарга Б.Тт хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/405 дугаартай албан хэрэгжүүлдэггүй, хүнд суртал гаргасаар байгаа буруутай албан тушаалтнуудтай эрх бүхий байгууллага, албан тушаалтан үүрэг өгсөөр байтал хариуцлага тооцож, манай байгууллагад 2007 оны 09 дүгээр сарын 20-ны дотор хариу ирүүлнэ үү гэсэн.

Үүний дагуу Нийслэлийн газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Н нарт сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Б.Нг шийдвэр хэрэгжүүлж албан бичгийн хариу явуулаагүй, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Л.У нь хууль бусаар гэрчилгээ бичиж олгосон, Д.О******* нь иргэн К.Гийн өргөдөл, гомдлыг алга болгосон, олон жилээр дарагдуулсан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05- 61/2296 дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг захиргааны байгууллага биелүүлэхгүй байсан тухайд:

Д.Г******* нь маргаан бүхий газрын зөрчлийг арилгах нь бүү хэл газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан. Тухайн үед зөрчилтэй газар дээрээ байшин барьж эхлэхэд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2005 оны 07 дугаар сарын 04- ний өдөр болон 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Д.Г*******ыг барилгын ажлаа зогсоож, хашаагаа хэлсэн хэмжээнд татахыг шаардаж шаардах хуудас хүргүүлж байсан байна. Түүнчлэн Д.Г******* нь уг зөрчилтэй газрын зөрчлийг арилгахгүйгээр өөрийн эхнэрийн төрсөн ах Ж.П*******д 2008 онд зөрчилтэй газраа худалдсан. Энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зүгээс зөрчил арилгах мэдэгдэл удаа дараа өгсөн ч газрын зөрчил арилгаагүй. Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болоод тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд орц, гарц гаргаж өгөх талаар удаа дараа очиж уулзахад зөрчлийг арилгах талаар мэдэгдэл өгсөн гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газрын зөрчил арилгуулах талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргахад ...Ж.П*******д өмчлөлийн газраас хэтрүүлэн хашаа хатгаж, байшин барьсан зөрчил гаргасан байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдье гэж Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/1393 албан бичгээр ...Ж.П*******д зөрчил арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19/1374 дүгээр албан бичгээр Ж.П*******д зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч Ж.П******* нь зөрчлөө арилгаагүй тул миний бие дахин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч ... Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 93.1. Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05-02/6076 дугаар албан бичгээр ... шүүхээр асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг өгсөн. Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ж.П*******гийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Шүүх хурал дээр Д. Г******* худал тайлбар өгсөн. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Найм. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:

8.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд иргэн Г.У*******аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар шаардлага, 2005 оны 10 дугаар сраын 04-ний өдрийн дугаар шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/240 дугаар шийдвэрийг хангуулах талаар бичсэн байна. Дээрх үндэслэлүүд гэх бичиг баримт бүгд үндэслэлгүй болно. Маргаан байгаа газартай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно гэжээ.

8.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зөрчил бүхий газрыг чөлөөлөх талаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/1374 тоот албан бичгээр иргэн Ж.П*******д зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн болно.

Иргэн Ж.П******* нь холбогдох шаардлагыг биелүүлэхгүй байсан тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтад заасан журмын дагуу газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн хэдий ч иргэн Ж.П******* нь тус газрын эзэмшлийн талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, өнөөгийн байдлаар тус маргаан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ж.П*******гийн газар дээр Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газраас шинжээч томилохоор түдгэлзсэн байна. Энэхүү шалтгааны улмаас маргаан бүхий газрын эзэмшлийн талаарх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тус газрыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй тул холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага болох ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П*******гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Гуравдагч этгээд Г.У*******аас гаргасан бие даасан шаардлага ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П*******гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, тоотод

1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Г.Ут Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, хаягт 1050 м.кв газрыг эзэмшүүлсэн.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх эрх бүхий комисс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, иргэн К.Гээс гаргасан өргөдлийг хянан хэлэлцэж, ...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д.Г*******т 2003 онд олгосон амины хэрэгцээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хашааг буулгаж, бусдын орц гарцыг чөлөөлөх шийдвэр гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

1.3. Иргэн Г.У, К.Гээс 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо зээлийн 4-137 тоот хашааны эзэмшигч Д.Г******* нь зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан зөрчлөө арилгахгүй, улмаар нэмж хашаа сунгаж байна гэх гомдлыг гаргасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь үзлэг хийж, 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн.

1.4. Мөн Нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар албан бичгээр иргэн К.Г, Д.Г******* нарын хооронд үүссэн маргааныг газар дээр нь шалгаж үзэхэд дээрх маргаантай асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар байгуулагдсан газрын харилцааны асуудалтай холбогдсон маргаан зөрчил, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэх эрх бүхий комисс шийдвэрлэсэн байгаа тул өмнөх комиссын дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Иймд иргэн К.Гийн орц, гарцыг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авч, 2006 оны 05 дугаар сарын 15-ны дотор хариу ирүүлэх нь зүйтэй гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

1.5. Улмаар Г.Уээс 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот захирамжийн В.С /нэхэмжлэгч Ж.П*******д шилжсэн газар/-д холбогдох заалтыг хүчингүй болгож, газар чөлөөлж, иргэн надад орц, гарц гаргах тухай захирамж гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс К.Гээс 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газрын маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэлээсээ татгалзлаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг уншиж, танилцаж ойлгосон болно гэх хүсэлтийг гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Г.Уээс орц, гарцын маргаанаар дахин шүүхэд хандах эрхгүй болсон байна.

1.6. Дээрх захиргааны хэрэгт 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газрын үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд ...Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 11 дүгээр хорооны Зээлийн 4 дүгээр гудамжны 138 тоот хашаанд үзлэг хийв. 138 тоот хашаа нь 1239 м.кв талбайтай. Хашаан дундуур нь 2 хуваасан байв. 2 хашаа нь тус тусдаа автомашины хаалгатай байна. К.Гийн гэх урд талын хашааны хаалга В.Сгийн хашаатай тулсан /нийлсэн/ байв. Хашааны хаалга чөлөөтэй гээд газрын зургийг хавсаргасан байна. Уг фото зургаас харахад В.Сгийн хашаан дотор байшин баригдсан, Г.Уийн орц, гарц чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байна.

1.7. Мөн Б.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох ... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 163 дугаар магадлалаар хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.8. Уг шүүхийн шийдвэрээр ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гэр бүлийн хэрэгцээнд, иргэдийн амины хашааны зориулалтаар газар ашиглах эрх олгосон шийдвэр гарсан өдөр буюу 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г.У нь 18 насанд хүрээгүй, 17 нас 3 сар 3 хоногтой байсан болох нь ... тогтоогдсон. .... Иргэн Г.Уийн ашиглах газрын хэмжээ нь 1050 м.кв байгаа нь Газрын тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 1-д Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-аас илүүгүй байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн тус шүүхийн шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 549 дүгээр захирамжаар шинжээчээр томилогдсон ажлын хэсгийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр агаараас авсан зураглалаар болон дүгнэлтээр Б.Төмөрбаатарын эзэмшилд байгаа 4-133 тоот хашааны газрын хэмжээ 886 м.кв, Г.Уийн эзэмшилд байгаа 4-138 тоот хашааны газрын хэмжээ нь 1239 м.кв байгаа нь Б.Төмөрбаатар Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-59 дүгээр захирамжаар олгогдсон 0.07 га, Г.У нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны А/11 дүгээр захирамжаар олгогдсон 1050 м.кв газруудаас илүү хэмжээгээр хашаа барьж эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Алдаатай акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Дүүргийн Засаг даргын захирамжаар Г.Ут олгосон хашааны газрын эрхийг хүчингүй болголгүйгээр зохицуулалт хийхдээ Г.Уийн газрыг 700 м.кв болгон өөрчлөн, Б.Төмөрбаатарын орц, гарц болгон зохион байгуулж болно... гэсэн мэдүүлэг .... Б.Төмөрбаатар, Г.У нарын хооронд үүссэн орц, гарцын газрын маргаан болон тэдгээрийн газрын хэмжээний нөхцөл байдлыг дахин шалган тогтоож, шинээр акт гаргах боломжтой гэж дүгнэсэн байна.

1.9. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 245 дугаар захирамжаар Г.Уийн газар эзэмших эрхийг 700 м.кв болгож багасгаж, Б.Төмөрбаатар, Г.У нарын хоорондын орц, гарцын маргааныг шийдвэрлэсэн байна.

1.10. Гэтэл иргэн Г.У нь 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өмнө эзэмшиж байсан 1050 м.кв газар эзэмших эрхийг хэвээр байгаа мэтээр баримт бүрдүүлэн уг газрын 511 м.кв хэсгийн эзэмших эрхийг Бэлэглэлийн гэрээгээр төрсөн дүү Г.У*******т шилжүүлэх, үлдсэн газрыг өөрийн нэрээр өмчлөн авах хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Г.У*******т уг газрын эзэмших эрхийн 510 м.кв шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар 540 м.кв газрыг Г.Ут өмчлүүлснээр дахин шүүхийн маргаан үүссэн.

1.11. Иргэн Г.Дгээс 2009 онд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаар тогтоолуудаар тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.12. Уг шүүхийн шийдвэрээр ...Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар нь Г.Уийн эзэмших эрхтэй газрын хэмжээ болон иргэдийн орц, гарцын маргааныг шийдвэрлэсэн байдал зэргийг хянаж нягтлахгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Г.У*******т уг газрын эзэмших эрхийг 510 м.кв шилжүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаар захирамжаараа Г.Уээс Г.У*******т газар эзэмших эрх шилжүүлсэн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.13. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамжны 138 дугаарт байрлах 540 метр квадрат газрыг Г.Ут өмчлүүлж, уг газрын байршлыг тогтоон кадастрын санд бүртгэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасныг зөрчсөн байх тул шүүх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн иргэн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ.

1.14. Өөрөөр хэлбэл, Г.Уээс Г.У*******т газар эзэмших эрх шилжүүлсэн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр захирамжийн холбогдох заалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаар захирамжаар хүчингүй болгосон, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Г.Ут өмчлүүлсэн хэсгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон байна.

1.15. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамжийн Гийн Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/462 дугаар захирамжаар иргэн Г.У*******т тус дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 62 тоот хаяг бүхий, нэгж талбарын дугаартай 511 м.кв газрыг өмчлүүлсэн байна.

1.16. Дээрх баримтаас дүгнэхэд, Г.У*******ын газар эзэмшиж, өмчлөх эрх 2012 онд сэргэсэн гэж үзэхээр байх бөгөөд 2001 онд үйлдэгдсэн ЭДЭЛБЭР ГАЗАР, БАРИЛГЫН ХЭМЖЭЭ[1] гэх баримтын 86б-д заасны дагуу орц, гарцыг нэхэмжлэгч Ж.П*******гийн өмчлөх эрх бүхий газрын урд хэсгээр гаргах ёстой байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.17. Учир нь, уг газрын байршлын зураг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар 1050 м.кв газрыг Г.Ут олгосон захирамж хүчин төгөлдөр байх үед Б.Э*******гийн 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэж, ноогдох эдэлбэр газрын хэмжээг заагласан зураг байх ба энэхүү зургийг үндэслэн орц, гарцыг шийдвэрлэх боломжгүй.

1.18. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тус тусдаа орц, гарцтай болох нь маргаан бүхий газрын үзлэг, дроноор хийсэн бичлэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаар сансрын зураг зэргээс тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ж.П*******гийн маргаан бүхий газарт баригдсан байшин нь 2005 оноос өмнө баригдсан болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар захирамжтай захиргааны хэрэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

1.19. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.П******* нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 210 м.кв газрын хэмжээнээс илүү хашаалж, байшин барьсан хэсэг нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрүүд гарсан боловч Ж.П*******гийн илүү хашаалж, байшин барьсан хэсэг нь гуравдагч этгээд Г.У*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

1.20. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.4-т ...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээд Г.У*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан ... нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Комптрейд ХХК-иар газрын хэмжилт хийлгэж нийт 283.1 м.кв гэх хэмжээ гарсан тул шүүхэд анх 73 м.кв газрыг нэмж өмчлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр ...Ж.П*******гийн одоо байгаа хашааны талбайн хэмжээ 408 м.кв талбайтай, хашаан дотор 175 м.кв талбайтай байшин, 4 м.кв талбайтай 2 байшин, 33 м.кв, 17 м.кв талбайтай 2 контейнер тус тус байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Газрын кадастрын мэдээллийн системд нэгж талбарын дугаартай 210 м.кв талбайтайгаар иргэн Ж.П*******гийн нэр дээр бүртгэгдсэн газартай давхцуулахад 209 м.кв талбайгаар давхцаж, харин 198 м.кв талбай газрыг захирамжаар олгосон талбайн хэмжээнээс илүү хашаалж, үүнээс 41 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 1801005868 дугаартай 699 м.кв талбайгаар иргэн З.У*******ын нэр дээр бүртгэлтэй газартай давхцалтай байна гэх дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

2.2. Үүний дагуу нэхэмжлэгчээс бусдын газартай давхцалтай 41 м.кв газрыг хасаж, үлдэх 157 м.кв газрыг өмчилж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар иргэн В.Сд 150 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 001/3948 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

2.4. Иргэн В.Сгаас иргэн Ж.П*******д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаар захирамжаар 150 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 5374 дүгээр гэрчилгээг олгосон.

2.5. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Ж.П*******д зээлийн 4 дүгээр гудамжны 137б тоот нэгж талбарын дугаар бүхий 210 м.кв газрыг өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөх бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн хороо сансрын 6 дугаар гудамжны 28 тоот болж, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******тын 6 дугаар гудамжны 8 тоот болж өөрчлөгдсөн байна.

2.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01-08/6178 дугаар албан бичгээр, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/1374 дүгээр албан бичгүүдээр зохих зөвшөөрөлгүйгээр өмчилсөн газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбайд үл хөдлөх хөрөнгө барьсан тул зөрчлөө арилгаж, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөх мэдэгдсэн.

2.7. Нэхэмжлэгч Ж.П*******гээс Нийслэлийн Газрын албанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2008 онд Нийслэлийн Засаг даргын 59 дүгээр захирамжаар 210 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Би өөрийн өмчилж авсан газраа 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин кадастрын зураг хийлгэхэд 283 м.кв буюу 73 м.кв-аар илүү байсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ...миний өмчилж авсан газар 210 м.кв гэж кадастрын зургаар байна. Бодит байдлаар 283 м.кв газар байгаа тул кадастрын зургийг бодит байдлаар гаргаж өгнө үү гэх хүсэлтийг өгөхөөр очиход Газар зохион байгуулагч болон дарга нь хүлээж аваагүй. Иймд одоо миний өмчилж авсан газрын хэмжээ бодит байдлаар 283 м.кв байх тул кадастрын зургийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/7418 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Иймд таны ирүүлсэн өмчилсөн газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүргүүлжээ.

2.8. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01-08/7231 дүгээр албан бичгээр иргэн Ж.П*******д ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн.

2.9. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/218 дугаар албан бичгээр ...нэгж талбарын дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын дугаартай 210 м.кв талбайтайгаар бүртгэгдэн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар өөрчлөлт ороогүй. Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр Нэгж талбар дугаарлах журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор уг газрын нэгж талбарын дугаар болж өөрчлөгдсөн байна. Маргаан бүхий газрыг 2011-2015, 2017-2019, 2021 оны сансрын зурагтай давхцуулан ирүүлсэн байна.

2.10. Дээрх баримтаас дүгнэхэд 2005 онд Г.Уийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, уг захиргааны хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Ж.П*******д 210 м.кв газрыг өмчлүүлэх үед хашаан дотор байшин баригдчихсан байсан, Г.У болон одоо амьдарч буй Г.У*******, нэхэмжлэгч Ж.П******* нарын хашаа зэргэлдээ оршиж, хэн алиныхаа орц, гарцыг хаагаагүй тусдаа хаалгаар орж гардаг болох нь тус тус тогтоогдож байна.

2.11. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ...Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1-т ...гэр бүлийн хэрэгцээний, 7.1-т ...Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна. Нийслэлд 0.07 хүртэл га 19 дүгээр зүйлийн 19.1-т ...Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй, 19.1.1-т ...энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, 19.1.2-т ...энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах, 19.1.3-т ...энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах; 19.1.4-т ...Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах, 19.2-т ...Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй, 19.2.1-т ...Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх, 19.2.2-т ...өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх, 19.2.3-т ...өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх, 20.1-т ...Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана, 20.1.3-т ...өмчилж авах газрын зориулалт, хэмжээ, 20.3-т ...Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: 20.3.4-т ...хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, 20.4-т ...Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, 20.6-т ...Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т ...Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж тус тус заажээ.

2.12. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, иргэд газар өмчлөх хүсэлтээ дүүргийн Засаг даргаар уламжлуулан Нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа иргэдээс ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг судалж, газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, кадастрын зураг, газар эзэмших шийдвэр, өмчлөлийн газрынхаа хил заагийг газар дээр тэмдэгжүүлсэн байдал, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлсэн эсэхийг тулгаж, нягталж үзсэний үндсэн дээр газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахаар тусгасан байна.

2.13. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь хээрийн судалгаа хийж, хил заагийг тогтоож, өмчилж авахыг хүссэн газарт үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх, кадастрын зурагт тухайн үл хөдлөх хөрөнгө орсон эсэхийг нягталж шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байтал энэхүү үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс байшин баригдсан хэсгийг орхигдуулан өмчлүүлсэн байна.

2.14. Нэхэмжлэгч Ж.П*******гээс дахин газрынхаа хил заагийг 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр кадастрын зураг хийлгэж, бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр өмчүүлэх шийдвэр гарсан талаар болон газрын хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/7418 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Иймд таны ирүүлсэн өмчилсөн газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй.

2.15. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна. Нийслэлд 0.07 хүртэл га, 19 дүгээр зүйлийн 19.1-т ...Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй, 19.1.2-т ...энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах, 19.1.3-т ...энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах; 19.1.4-т ...Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн өмчлөх хүсэлт гаргасан 157 м.кв газар нь бусдын эзэмшиж ашиглах эрх үүссэн газартай давхцалгүй болох нь тогтоогдсон, өмчлүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргаснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, газрын хэмжээ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан хэмжээнд нийцсэн, 157 м.кв газрыг дүүргийн Засаг даргаас эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй ч иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байхад Нийслэлийн Засаг дарга нь өмчлүүлэх шийдвэрийг гаргаж болохоор байхад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хянаж үзэлгүйгээр буцаасан нь хууль бус байна.

2.16. Мөн нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ... 2009 онд кадастрын зураг хийлгүүлж, миний өмчилж авсан газар 210 м.кв гэж кадастрын зургаар байна. Бодит байдлаар 283 м.кв газар байгаа тул кадастрын зургийг бодит байдлаар гаргаж өгнө үү гэх хүсэлтийг өгөхөөр очиход Газар зохион байгуулагч болон дарга нь хүлээж аваагүй. К.Г хэл амтай хүн, маргаан үүсгэсэн авч болохгүй гээд миний өргөдлийг аваагүй. Үүнээс хойш жил болгон очиж гуйсан боловч өргөдлийг минь хүлээн авах нь битгий хэл үзэх ч үгүй байсан гэж тайлбарлан маргаж байна.

2.17. Иргэн К.Г, Г.У, гуравдагч этгээд Г.У******* нараас иргэн Д.Г*******, В.С, Ж.П******* нартай орц, гарцын маргаан үүсгэж, холбогдох байгууллагад хандаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, Газрын маргаан таслах комиссын хурлын 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06/2245 дугаар албан бичиг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/93 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02-10/37, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02-01/75 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/522 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/15 дугаар албан бичиг болон гуравдагч этгээд Г.У*******аас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан өргөдөл, гомдол, иргэн К.Гээс гаргасан өргөдөл, гомдлуудаар тус тус тогтоогдож байна.

2.18. Мөн тус шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд үзлэг хийхэд нэхэмжлэгч Ж.П*******гээс ...кадастрын зурагт өөрчлөлт оруулах болон талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт бүртгэгдсэн талаарх баримт хадгалагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ...К.Г хэл амтай хүн, маргаан үүсгэсэн авч болохгүй гээд миний өргөдлийг аваагүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.19. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т ...аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 20 дугаар зүйлийн 20.4-т ...Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах, 2-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, 3-т ..өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж тус тус заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь иргэдийг хүсэлтийг хүлээн авч, бүртгэлжүүлэн, Нийслэлийн Засаг даргад уламжлан, хүсэлт гаргасан дарааллаар шийдвэрлүүлэх ёстой атал маргаан үүссэн гэх шалтгаанаар иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, бүртгэлгүй буцаасан нь хууль бус байна.

2.20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Нотлох баримт дүгнэсэн талаар:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагчийн бие даасан шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.4, 20.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасныг тус тус баримтлан Ж.П*******гийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хороо, *******тын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П*******д нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

гуравдагч этгээд Г.У*******аас гаргасан бие даасан шаардлага болох ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П*******гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.П*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Г.У*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР