2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 193/ШШ2025/01005

 

2025 10 09

  193/ШШ2025/01005

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг,*******,*******од оршин суух, *******ын ******* /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 596,389.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* нь манай компанитай 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2306548 тоот кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж одоо А.*******эс 596,389.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 250,000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 346,389.48 төгрөг болгож багасгасан.

Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 346,389.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18,452 төгрөгийн 50 хувь буюу 9,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,226 төгрөгийг улсын орлогоос, 9,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч А.******* нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 346,389.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18,452 төгрөгийн 50 хувь буюу 9,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,226 төгрөгийг улсын орлогоос, 9,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА