| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04891/И |
| Дугаар | 191/ШШ2025/08686 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/08686
2025 10 14 191/ШШ2025/08686
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* би,
нэхэмжлэгч- *******, *******, ******* тоотод оршин суух, Х******* овогт М*******-н Б*******-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******,*******,, давхарт байрлах, М ХХК-д холбогдох,
59,997,124 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-ний , тоотод 61.74 м.кв талбайтай 3 өрөө орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээний дугаар 1, тус гэрээний дагуу 2022 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар байсан боловч ашиглалтанд ороогүй. 2021 оны 6-р сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6-р сарын 28-ны өдөр 10,191,800 төгрөг, мөн 2021 оны 7-р сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 35,191,800 төгрөгийн урьдчилгаа төлбөр М-ны Төрийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Уг гэрээний хавсралт 1 график төлөлтийн дагуу тухай бүрт сар бүр 855,356 төгрөг төлсөн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн тул 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал харилцан тохиролцон гэрээний төлбөр 59,997,124 төгрөгийг 180 хоногийн дотор Х банкны тоот дансанд шилжүүлэхээр гүйцэтгэх захирал Н.Б гэрээ цуцалсан акт үйлдсэн. Өнөөдрийн байдлаар дээрх мөнгөн дүнгээс орж ирээгүй болно. Тэгээд байгууллагатай холбогдож мөнгөө авья гэхээр мөнгө байхгүй байна, шүүхээрээ яваад шийдүүлээрэй гээд байгаа. Үүнээс үүдэн бага насны 2, өсвөр насны 2 хүүхэдтэй амьдралын санхүүгийн хүндрэл үүсч, мөн түрээсийн байранд хүндхэн нөхцөл байдалтай байна. Иймд хариуцагчаар байрны урьдчилгд өгсөн 59,997,124 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.Нарантуяа миний бие тус иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул М ХХК-д холбогдох М.Б*******ийн нэхэмжлэлтэй, 59,997,124 төгрөгийг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэлийн гэрээг байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 59,997,124 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 5-нд 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 19,997,124 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож зөвшөөрч байна гэжээ /хх-35/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б******* нь М ХХК-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 112-с-01/22-56 дугаартай орон сууц захиалгын гэрээний үүрэгт шилжүүлсэн 59,997,124 төгрөгийг буц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
2. Хариуцагч М ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч С.Н хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-24-25/.
3. Хариуцагч М ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гардан авч /хх-20/, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн /хх-35/.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зохицуулсан.
5. Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 59,997,124 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид уг шаардлагыг гүйцэтгэх хугацы талаар эвлэрсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
6. Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ цуцалсан акт бүхий нотариатаар хуулбарын үнэн зөв гэрчлэгдсэн баримтад хариуцагч М ХХК нь гүйцэтгэх тал, нэхэмжлэгч М.Б******* нь захиалагч гэж дурдсан байна /хх-4/.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
8. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,936 төгрөгийн тал хувь болох 228,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 228,968 төгрөгийг, хариуцагчаас 228,968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* овогт М*******-н Б******* /РД-/-н шаардсан 59,997,124 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 5-нд 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 19,997,124 төгрөгөөр тус тус төлөхөө бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,936 төгрөгийн тал хувь болох 228,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 228,968 төгрөгийг, хариуцагч М ХХК-с 228,968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч М ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ