2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/01020

 

2025 10 20

193/ШШ2025/01020

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,671,495.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2024041916043 тоот гэрээний дагуу Samsung A25 5G маркийн гар утас цаг чихэв нийт 1,158,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, хариуцагчаас 1,671,495.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,671,495.15 төгрөгийг 4 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 417,873.75 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зээлийн төлбөрийг тэнцүү төлөлттэй 4 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Х.д холбогдуулан 1,671,495.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ байгуулагдах үед Х. нь Х. гэх нэртэй байсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчилж ын болсон нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар тогтоогдож байх тул зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг ын нэрээр гаргах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага болох 1,671,495.15 төгрөгийг 4 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 417,873.75 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41,694 төгрөгийн 50 хувь буюу 20,847 төгрөгийг улсын орлогод хэвээр 20,847 төгрөгийг улсын орлогоос, 20,847 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Х. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,671,495.15 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 417,873.75 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41,694 төгрөгийн 50 хувь буюу 20,847 төгрөгийг улсын орлогод хэвээр 20,847 төгрөгийг улсын орлогоос, 20,847 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА