| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01517/И |
| Дугаар | 193/ШШ2025/01021 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/01021
| 2025 10 14 | 193/ШШ2025/01021 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,166,019 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1401239147 ЗБ1401239147 тоот барьцааны гэрээ байгуулан 4,249,000 төгрөгийг 25 сарын хугацаатай жилийн 35,88 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 850,000 төгрөг, зээлийн хүүнд 688,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,080 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 3,399,900 төгрөг, зээлийн хүү 1,620,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,211 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 5,166,019 төгрөгийг М.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,166,019 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сар бүрийн 26-ны өдөр 1,722,006.33 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартай: Хариуцагчийн зээлийн төлбөрийг тэнцүү төлөлттэй 3 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК, хариуцагч М.д холбогдуулан 5,166,019 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлага болох 5,166,019 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сар бүрийн 26-ны өдөр 1,722,006.33 төгрөгөөр 3 хувааж төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч******* ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97,610 төгрөгийн 50 хувь буюу 48,805 төгрөгийг улсын орлогод хэвээр 48,805 төгрөгийг улсын орлогоос, 48,805 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М. нь нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 5,166,019 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1,722,006.33 төгрөгөөр нэхэмжлэгч******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97,610 төгрөгийн 50 хувь буюу 48,805 төгрөгийг улсын орлогод хэвээр 48,805 төгрөгийг улсын орлогоос, 48,805 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА