2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/01023

 

2025 10 14

  193/ШШ2025/01023

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 625,286.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Б. нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувийн нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож АП/21/1-18 тоот зээлийн гэрээ байгуулж 3,280,000 төгрөгийг зээлж айфон 12 промах загварын гар утсыг Ант онлайн молл ХХК-аас авсан. Одоо зээлийн үлдэгдэл 625,286.83 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 625,286.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,409 төгрөгийн 50 хувь буюу 9,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,704 төгрөгийг улсын орлогоос, 9,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжилсэн 625,286.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,409 төгрөгийн 50 хувь буюу 9,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,704 төгрөгийг улсын орлогоос, 9,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА