| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2024/0538/З |
| Дугаар | 128/ШШ2026/0620 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2026/0620
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзал, гуравдагч этгээд бие даасан
шаардлагаасаа татгалзсан татгалзлыг тус
тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компани нь тус шүүхэд хандан ...Нэхэмжлэгчийн орц, гарц гаргуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргуулахыг хариуцагчид даалгах, Иргэн О.О*******д олгосон 2014/31 газар ашиглах эрхийн гэрчилгээний Г талбарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын Е талбарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 05 сарын 08-ны өдрийн А/318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан.
Иргэн О.О******* болон М******* ХХК нар нь 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Энэхүү хэлцлээр О.О******* нь 468 м.кв газраа нийтийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр болж 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа-нд хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл О.О******* нь 468 м.кв газрын гэрчилгээ, кадастр, гэрээ зэрэг бичиг баримтуудыг М******* ХХК-д хүлээлгэн өгч, газраа нийтийн эзэмшлийн зам талбай болгож өгсөн. Харин М******* ХХК нь хэлцлээр тохиролцсон төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Гуравдагч этгээд О.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...О.О******* миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М******* ХХК-ийн ******* Худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын загвар зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2022 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан ...Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулахгүй тухай албан хариуг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар тушаалаар сунгагдсан нэгж талбарын ******* дугаар 468 м.кв бүхий талбай дээр А даалгавар боловсруулж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага мөн гаргаж 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Эдгээр шаардлага бүхий захиргааны хэргүүд нь М******* ХХК-ийн 128/2024/0538/3 индекстэй захиргааны хэрэгтэй нэгтгэгдэж миний бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан.
М******* ХХК болон иргэн О.О******* миний бие харилцан тохролцож хэлцэл байгуулсан бөгөөд миний зүгээс өөрийн ашиглах эрхтэй 468 м.кв газраа нийтийн эзэмшилд шилжүүлэн өгч М******* ХХК-ийн орц гарцыг чөлөөлж өгөхөөр тохиролцож 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр уг газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтээ төрийн байгууллагад өгсөн. Иймд миний бие О.О******* нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бие даасан шаардлагуудаасаа бүрэн татгалзаж байгаа тул татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нэхэмжлэгчийн орц, гарц гаргуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргуулахыг хариуцагчид даалгах, иргэн О.О*******д олгосон 2014/31 газар ашиглах эрхийн гэрчилгээний Г талбарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 5 сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын Е талбарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч М******* ХХК-иас нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзах хүсэлт,
гуравдагч этгээд О.О*******гээс ...Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М******* ХХК-ийн ******* Худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын загвар зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулахгүй тухай албан хариуг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар тушаалаар сунгагдсан нэгж талбарын ******* дугаар 468 м.кв бүхий талбай дээр А даалгавар боловсруулж өгөхийг хариуцагчид даалгах бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтээ 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.3-т ...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 66 дугаар зүйлийн 66.1-д ...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагаасаа татгалзсан татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч М******* ХХК, гуравдагч этгээд О.О******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нэхэмжлэгчийн орц, гарц гаргуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргуулахыг хариуцагчид даалгах, Иргэн О.О*******д олгосон 2014/31 газар ашиглах эрхийн гэрчилгээний Г талбарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 5 сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын Е талбарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг,
гуравдагч этгээд О.О*******гээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан ...Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М******* ХХК-ийн ******* Худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын загвар зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулахгүй тухай албан хариуг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар тушаалаар сунгагдсан нэгж талбарын ******* дугаар 468 м.кв бүхий талбай дээр А даалгавар боловсруулж өгөхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч М******* ХХК, О.О******* нар нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Э.АЗБАЯР