| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01530/И |
| Дугаар | 193/ШШ2025/01039 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/01039
| 2025 10 16 | 193/ШШ2025/01039 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******од оршин суух, *******ын ******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,412,232.48 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...А.******* нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн дижитал цалингийн зээл авсан. Нийт 5,540,253.62 төгрөгийг буцаан төлсөн. Одоо зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6,412,232.48 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК, хариуцагч А.*******д холбогдуулан 6,412,232.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 6,412,232.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117,546 төгрөгийн 50 хувь буюу 58,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,773 төгрөгийг улсын орлогоос, 58,773 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжилсэн 6,412,232.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117,546 төгрөгийн 50 хувь буюу 58,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,773 төгрөгийг улсын орлогоос, 58,773 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА