2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 193/ШШ2025/01041

 

2025 10 16

193/ШШ2025/01041

 

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,******* байрлах ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух, ******* ******* /РД:*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,351,377.90 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.*******өөс 14,80107872 тоот зээлийн гэрээний үүрэгт 27,351,377.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,351,377.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ хариуцагч Т. нь нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 27,351,377.90 төгрөгийг 12 хувааж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сар бүр 2,200,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 951,377 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 294,707 төгрөгийн 50 хувь буюу 147,353.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 147,353.05 төгрөгийг улсын орлогоос, 147,353.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Г.*******, нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжилсэн 27,351,377.90 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сар бүр 2,200,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 951,377 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 294,707 төгрөгийн 50 хувь буюу 147,353.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 147,353.05 төгрөгийг улсын орлогоос, 147,353.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА