| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10453/И |
| Дугаар | 191/ШШ2025/08978 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08978
2025 10 21 191/ШШ2025/08978
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,
нэхэмжлэгч- *******, *******, ******* байрлах, К ХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******, *******, *******, *******, ******* оршин суух, В овогт М Ж-д холбогдох,
гэрээний үүрэгт 19,642,402 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч М.Жоос цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,030,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,323,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К дахь , тоот дансруу тус тус шилжүүлсэн.
Гэтэл дугаартай зээлийн гэрээ болон дугаартай зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч М.Жоос шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул дээрх хоёр зээлийн гэрээг тус тус цуцалж, дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 11,928,974 төгрөг, хүүгийн төлбөрт 387,006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,669 төгрөг, нийт 12,329,649 төгрөг.
дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 6,627,575 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 666,841 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,338 төгрөг, нийт 7,312,753 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн М.Жоос нийт 19,642,402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх 1-2/.
Хариуцагч М. Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: К ХК-ийн гаргасан 19,642,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 11 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.83 төгрөг 2026 оны 10 сарын 25-ны өдрийн дотор 1,636,866.9 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-38/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХК нь М.Ж-д холбогдуулан дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 11,928,974 төгрөг, хүүгийн төлбөрт 387,006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,669 төгрөг, нийт 12,329,649 төгрөг,
дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 6,627,575 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 666,841 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,338 төгрөг, нийт 7,312,753 төгрөг буюу дээрх хоёр зээлийн гэрээний нийт үүрэгт 19,642,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1-2/.
Хариуцагч М.Ж нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр гардан авч /хх-31/, нэхэмжлэлийн шаардлага болох дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 12,329,649 төгрөг, дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шаардсан 7,312,753 төгрөг, нийт 19,642,402 төгрөгийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-нд тус бүр 1,636,866.83 төгрөгөөр, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,636,866.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-38/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,162 төгрөгийн тал хувь болох 128,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 128,081 төгрөгийг, хариуцагчаас 128,081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК /РД-/-ний , дугаартай зээлийн гэрээний үүрэгт шаардсан 19,642,402 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Мөнхбарын Ж /РД:/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 12-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөгөөр,
2026 оны 01-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 02-р сарын 28-ны дотор 1,636,866.83 төгрөг, 03-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 04-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 05-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 06-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 07-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 08-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 09-р сарын 25-ны дотор 1,636,866.83 төгрөг, 10-р сарын 25-ны дотор 1,636,866.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,162 төгрөгийн тал хувь болох 128,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 128,081 төгрөгийг, хариуцагч М.Ж-с 128,081 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч М.Ж нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ