2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/01066

 

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/01066

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,426,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-иас ... Зээлдэгч *******тай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 12,841,000 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,648 төгрөг, хүү 1,386,785 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463 төгрөг нийт 11,426,896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...ийн нь ны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 11,426,896 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,142,685 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,426,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь 11,426,896 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,142,689 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,142,695 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,426,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,142,689 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1,142,689 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 1,142,685 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,780 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 98,890 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 98,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА