| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01998/И |
| Дугаар | 191/ШШ2025/07650 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07650
2025 09 17 191/ШШ2025/07650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* банкны төв байр хаягт байрлах ******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: *******/,
Хариуцагч: ******* дүүрэг, 6-р хороо, байр, тоот хаягт оршин суух, овгийн ын /РД: нарт холбогдох,
46,855,782.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Ж.,
Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О. нь ******* банктай тоот, тоот, тоот зээлийн гэрээнүүдийг дараах нөхцлөөр байгуулж зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг авч ашигласан.
2017 оны 11 сарын 07-ны өдөр тоот алтан карт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2018 оны 11 сарын 02-ны өдөр тоот зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2019 оны 01 сарын 29-ний өдрийн тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг машин авах зориулалтаар жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан ба 2020 оны 04 сарын 13-ны өдөр тоот гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн авч машин авах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар авч ашигласан.
Зээлдэгч О. 2020 оны 08 сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсныг харилцагчийн ар гэрийнхэн банкинд 2021 оны 09 сарын 11-ний өдөр нас барсны гэрчилгээг авчирснаар мэдэж, энэ өдрөөр зээлдэгч О.ын зээлийг хүүг зогсоосон.
Дээрх мөнгөн хөрөнгүүд өрхийн хэрэглээнд зарцуулагдсан, үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй бөгөөд тоот алтан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 4,965,759.32 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,467,567.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 190,275.64 төгрөг, нийт төлбөр 6,623,612.08 төгрөг,
тоот зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 4,904,463.09 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,4,495.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 176,313.53 төгрөг, нийт төлбөр 6,495,271.98 төгрөг,
тоот зээл болон барьцааны гэрээний үлдэгдэлд үндсэн зээлийн төлбөрт 28,498,080.62 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,133,964.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 104,853.05 төгрөг, нийт 33,736,898.01 төгрөг,
Нийт 46,855,782.07 төгрөгийг үлдэгдэлтэй ба уг мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь өрхийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд кредит картуудын хуулгаас үзэхэд О.ыг нас барснаас хойш хэд хэдэн гүйлгээ хийгдсэн байна.
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардлага болон үндэслэлээ ... хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.4, 520.5, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлсон.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нас барсан зээлдэгч О.ын хууль ёсны өвлөгч тогтоогдсон буюу Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 332 тоот албан бичигт Өвлүүлэгч овогт н /РД: ТЯ750639/-ын өвлөгдөх хөрөнгийг өвлөгч овогт д, өвлөгч Боржигон овогт ын *******д, овогт ын , овогт ын нарыг төлөөлж Т.*******д тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэсэн.
Ийнхүү нас барсан зээлдэгч О.ын өвлөгчид тодорхой болсон бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журам, эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж тус тус заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно, 27.3-т Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасны дагуу өвлөгч Б.г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ ... Түүнчлэн Б.*******, О. нар 2018 оны 02 сарын 08-ны өдөр банкнаас 150,000,000 төгрөгийн орон сууцны зээл авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093567 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд тус орон сууцандаа нас барах хүртэл амьдарч байсан тул Б.*******ийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.4, 520.5, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон боловч нас барсан зээлдэгч О.ын өвлөгчид тодорхой болсон тул ...Б.*******ийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу ...хууль ёсны өвлөгчөөр тогтоож... гэсэн шаардлага нь үндэслэлгүй болсон байна.
Хариуцагч Б.******* болон нас барсан зээлдэгч О. нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 10-аас дээш жилийн хугацаанд гэр бүлийн хамтын амьдралтай байсан.
Б.*******, О. нар хамтын амьдралын хугацаандаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-т зааснаар дундын өмч хөрөнгө бий болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч Б.*******ийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.4, 520.5, 520.6, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасныг тус тус үндэслэн О.ын өвлөгч гэж үзэж байна.
Хариуцагч Б.******* нь өөрийн болоод өвлөгч Т., өвлөгч Т. нарыг төлөөлж Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээн дээр гарын үсэг зурж өвийг хүлээн авч захиран зарцуулж байна.
Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэгт Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу Б.*******, Х. нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд хариуцагч Б.гоос 19,000,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 27,855,782.07 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.******* нь ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх заалт хууль ёсны өвлөгч гэж нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх-ийг хэлнэ гэж заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон нөхөр, эхнэрийг, мөн хуулийн 3.1.1 дэх гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж тус тус заасан.
Б.*******, О. нар гэрлэлтээ батлуулж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй.
Гэрлэлтийн бүртгэлгүй учраас хууль ёсны өвлөгч биш гэх үндэслэлээр өв нээгдэх эрх, өвлөх эрх үүсээгүй тохиолдол байсан бөгөөд хууль ёсоор Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу өв хүлээн аваагүй болохоор хууль ёсны өвлөгч болохгүй.
******* банкнаас зээлийн гэрээгээр авсан алтан болон зэс кредит картыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж, 127.1.3 дахь заалтад амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө, 127.2-т хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд хамтран амьдрагч О. нь захиалж авч өөрийн хэрэгцээнд мөнгө хөрөнгийг ашиглан зарцуулсан байна.
Энэ зээлээр авсан мөнгөн хөрөнгө нь бидний хамтын амьдралд зарцуулагдаагүй ба нас барсны дараа /ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан/ ашиглаж байсан кредит карт болон өөрт нь холбогдох баримт бичгүүдийг ирүүлсэн.
Б.******* нь кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн зээлийг төлөх, хамтран зээлдэгчийн болон хуульд заасан бусад гэрээг байгуулаагүй ба зээлийн гэрээний нөхцөлд зээлийг төлөх батлан даагч, хамтран зээлдэгч биш, зээлийн барьцааны нөхцөлд Б.*******ийн эзэмшлийн зүйл байхгүй байгаа тул үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээгээгүй болно.
Зээл болон барьцааны дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд цалингийн буюу харилцах данс барьцаалсан талаар тухайн гэрээнд тусгасан ба энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч буй цалин буюу цалингийн харилцах дансыг барьцаалсан байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйл болон бусад холбогдох зүйл заалтаар зохицуулагдсан байна.
Иймд Б.******* нь зээл төлөх үүрэгт огт хамааралгүй бөгөөд зээлээр авсан тухайн мөнгөн хөрөнгө нь тэдний амьдралд зарцуулагдаагүй нь зээлдэгчийн өөрийнхөө гаргасан хүсэлтдээ дурдсанаар нотлогдож байна.
Тухайн хүсэлтэд дурдсан авто машин Б.*******ийн нэр дээр байхгүй, мэдэхгүй болох шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнийг тогтоох боломжтой.
Зээлээр авсан үлдсэн мөнгөн хөрөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглож үүсгэсэн өрөө дарахад зориулагдсан байх гэж дүгнэсэн. Цахим мөрийтэй тоглоом тоглож ихээхэн хэмжээний өр үүсгэснээ өмнө нь хэлж байсан, өрийг өөрөө зохицуулж төлнө гэдгээ хамт амьдарч байх хугацаандаа хэлж байсан учраас.
Цалингийн зээл авсан байсныг Б.******* нас барсных нь дараа ажлын байрнаас нь О.т холбогдох баримт бичгийг хүлээн авч танилцсанаар мэдсэн. Хамт амьдарч байх хугацаандаа зээл авсан тухайгаа хэлээгүй, Б.******* мэдээгүй байсан бөгөөд энэ тухайгаа ******* банкны холбогдох ажилтанд мэдэгдэж байсан.
Төлбөр төлөх боломжгүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, хамтран зээлдэгч, батлан даагч биш, байрны өртэй, бага насны 2 хүүхэдтэй үлдсэн, төрийн албан хаагч гэдгээ удаа дараа хэлж хүсэлтээ бичгээр гаргаж байсан.
Зээл болон барьцааны ЗГ52751088858 дугаартай гэрээний нөхцөлд зээлийг төлөх хамтран зээлдэгч, батлан даагчийн үүрэг хүлээгээгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн нь эд хөрөнгө хүлээн авах, татгалзахтай холбоотой хуулийн заалтыг дурдаж хууль ёсны өв залгамжлагч биш хүний ипотекийн зээлтэй хөрөнгө рүү халдаж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Б.******* тухайн ипотекийн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5.3-т Улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж гэрчилгээ олгоно гэсэн заалтын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний өмчлөгчөөр дангаараа байдаг бөгөөд байр авахад урьдчилгаа төлбөрийг эцэг, эхээс өгсөн, бэлэглэлийн гэрээгээр мөнгөн хөрөнгөөр төлсөн, зээлийн гэрээний нөхцлийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө сар бүр өөрөө төлөөд явж байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй.
Тодруулбал уг байрыг хамтран амьдрагч О. нь өв залгамжлал, бэлэглэлийн нөхцөлтэй Б.*******ийн эзэмшилд шилжүүлээгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүдийн нөхцөлд ипотекийн зээлийн гэрээтэй байр нь барьцааны нөхцөл болоогүй тул зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй.
Гэр бүлийн гишүүн биш учир талийгаач О.ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө, эрхийг Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн харилцаа огт үүсэхгүй бөгөөд нотариатын хууль бус үйлдлийн улмаас Б.*******д өв залгамжлах эрхийн харилцаа үүссэн, талийгаачийн эд хөрөнгөөс өвлөж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд ******* банкны нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно, 240.1.2-т ... үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ... гэж заасныг зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.н хүү О. нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зээл авсныг аав нь болох Б. нь хүүгээ нас барсны дараа мэдсэн. Хүүгийнхээ нэр дээр байсан газарт Б. өөрөө байшин барьсан.
******* банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж зааснаар нэхэмжлэлийгм үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банктай О. цалингийн зээлийн гэрээ байгуулсан ба уг цалингийн зээлийг О. нь өөрийн ур чадвар, эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага, энэ бүхнийг хуримтлуулсаны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж ирээдүйд авах цалин хөлсөө барьцаалж зээл авсан.
Үүгээрээ тухайн зээл нь зээлдэгч О.ын хувийн байдалтай салшгүй хамааралтай.
Тухайн цалингийн зээлийн гэрээнд хариуцагч Б.*******, Б. нарын хувьд хамтран зээлдэгч, батлан даагчаар оролцоогүй.
Иймд ******* банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн, тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,
2017 оны 11 сарын 10, 2018 оны 11 сарын 02, 2019 оны 11 сарын 20-ны өдрүүдийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар, кредит картын тооцооллын хүснэгтүүд,
Цахим үйлчилгээний хүсэлт, кредит карт эзэмших хүсэлт, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, зээл хүсэгчийн зээлийн түүх,
2019 оны 01 сарын 29-ний өдрийн цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
2020 оны 04 сарын 13-ны өдрийн цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт,
Цалингийн зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, О.ын цалингийн зээл хүсэх тухай өргөдлийн хуулбар,
Монголын нотариатчдын танхимын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 169 тоот лавлагааны хариу,
Б.*******ийн оршин суугаа хаягийн талаарх лавлагаа,
О.ын ******* банк дахь тоот дансны 2019.01.01-2020.08.26-ны өдрийг хүртэл хугацааны хуулга,
Б.*******ийн Хаан банк дахь тоот дансны 2018.01.02-2019.12.31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга,
Б.*******ийн банк дахь 3900343801640044 тоот дансны 2018.01.01-2020.07.29-ний өдрийг дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б.******* нь хариу тайлбар, ******* дүүрэг, хороо, 13313, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, байр, тоотын орон сууц Б.*******ийн өмчлөлд 2018 оны 01 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Б.******* нь ******* банкны тусгай активын хэлтэст 2021 оны 11 сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт,
Я. нь Б.*******д орон сууц худалдан авахтай холбоотой 64,000,000 төгрөг бэлэглэсэн тухай 2018 оны 01 сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбар,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Нотариатч Н.аас 2025 оны 05 сарын 20-ны өдөр бүртгэлийн 17 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Б.*******д Оюу толгой ХХК-иас 2021 оны 09 сарын 09-ний өдрийн тайлбар хүргүүлэх, мэдээлэл өгөх тухай албан бичиг, мөн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн хариу албан бичиг,
Оюу толгой ХХК-ийн нотариатч Н.т хүргүүлсэн 2023 оны 08 сарын 23-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,
Оюу толгой ХХК-ийн нотариатч Н.т хүргүүлсэн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн хүсэлт гаргах, тодруулга хүсэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б. нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хүсэлтээр 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 10261 дугаар шүүгчийн захирамжаар Монголын нотариатчдын танхимаас О.ын хууль ёсны өвлөгч тогтоогдсон эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Монголын нотариатчдын танхим 2024 оны 04 сарын 19-ний өдөр 332 тоот лавлагааг ирүүлсэн.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хүсэлтээр 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 13554 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн тойргийн нотариатч Д.Хишигсүрэнгээс 2021 оны 09 сарын 21-ний өдөр бүртгэлийн 296, 297 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд,
Нийслэлийн тойргийн нотариатч Н.аас 2022 оны 06 сарын 09-ний өдөр бүртгэлийн 15 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд,
-2023 оны 11 сарын 06-ны өдөр бүртгэлийн 24 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд,
-2023 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэлийн 30 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтуудыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нотариатч Д.Хишигсүрэн 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 0296, 0297 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
О.ын нас барсны бүртгэлийн лавлагаа, архивын ажилтан Д.Уртнасангийн 2021 оны 09 сарын 18-ны өдрийн нотариатч Д.Хишигсүрэнд хүргүүлсэн лавлагааны хуулбар, Б.н 2021 оны 09 сарын 21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт,
Б.н хаягийн талаарх Сүхбаатар дүүргийн 2021 оны 09 сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Б.н иргэний үнэмлэхний хуулбар, О. гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Нотариатч Н. нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр бүртгэлийн 15 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд,
2023 оны 11 сарын 06-ны өдөр бүртгэлийн 24 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд,
2023 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэлийн 30 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтууд зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* банкны хүсэлтээр 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 37322 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн тусгай архиваас ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн дугаар бүхий шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 09 сарын 15-ны өдөр шийдвэрийг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан 46,855,782.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал 2025 оны 08 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.гоос 19,000,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 27,855,782.07 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарласан тул нэхэмжлэгч ******* банк ХК-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулан ирүүлэн уг шаардлагыг хариуцагч Б.*******, Б. нарт гардуулан, тэдгээр нь хариу тайлбараа гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь О.тай 2017 оны 11 сарын 07-ны өдөр тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2018 оны 11 сарын 02-ны өдөр тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2019 оны 01 сарын 29-ний өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн, 2020 оны 04 сарын 13-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн зээлэн авчээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-22 дугаар тал/
Зээлдэгч О. 2020 оны 08 сарын 17-ны өдөр нас барсныг 2021 оны 09 сарын 11-ний өдөр гэр бүлийнхэн нь түүний нас барсны гэрчилгээг ирүүлснээр мэдэн уг өдрөөр буюу 2021 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар:
тоот алтан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 4,965,759.32 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,467,567.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 190,275.64 төгрөг, нийт төлбөр 6,623,612.08 төгрөг,
тоот зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 4,904,463.09 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,4,495.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 176,313.53 төгрөг, нийт төлбөр 6,495,271.98 төгрөг,
тоот зээл болон барьцааны гэрээний үлдэгдэлд үндсэн зээлийн төлбөрт 28,498,080.62 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,133,964.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 104,853.05 төгрөг, нийт 33,736,898.01 төгрөг,
Нийт 46,855,782.07 төгрөг байгаагаас өвлөгчийн өвлөн авсан өвийн хэмжээгээр буюу хариуцагч Б.гоос 19,000,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 27,855,782.07 төгрөгийг шаардаж байна.
Зээлдэгч н 2020 оны 08 сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг нас барсныг 2020 оны 08 сарын 18-ны өдөр нас барсныг бүртгэлд бүртгүүлсэн ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 70, 72, 78 дугаар хуудасны ар тал, 80 дугаар хуудасны ар тал, 83 дугаар тал/
Монголын нотариатчдын танхимын 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 332 тоот лавлагаанд:
-н ын өвлөгдөх хөрөнгийг ын д Нийслэлийн тойргийн нотариатч Д.Хишигсүрэн 2021 оны 09 сарын 21-ний өдөр бүртгэлийн 296, 297 дугаарт бүртгэж,
Өвлөгч *******гийн *******д Нийслэлийн тойргийн нотариатч Н. 2022 оны 06 сарын 09-ний өдөр бүртгэлийн 15 дугаарт бүртгэж,
ын , ын нарыг төлөөлж Б.*******д 2023 оны 11 сарын 06-ны өдөр бүртгэлийн 24 дугаарт бүртгэж, 2023 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэлийн 30 дугаарт бүртгэж тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 55 дугаар тал/
Нотариатч Д.Хишигсүрэн 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 0296 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгч Б.д ******* дүүрэг, 32-р хороо, Энгэр 2-14 тоотын 145 м.кв талбайтай 15,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг, мөн өдрийн 0297 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр мөн хаягт байршилтай, 4,000,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг өвлүүлэхээр тус тус гэрчилгээг олгосон болох гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Нотариатч Н. нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр бүртгэлийн 15 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгч Б.*******д Оюу толгой Рио тинто ХХК-ийн 93,4 ширхэг, 1 бүрийн үнэ 209,715 төгрөгийг үнэ бүхий хөрөнгийг өвлүүлэхээр,
ын /РД: /, ын /РД: / нарыг төлөөлж Б.*******д 2023 оны 11 сарын 06-ны өдөр бүртгэлийн 24 дугаарт бүртгэж өвлүүлэгчийн эзэмшилд байсан PLC-ийн 103.78 ширхэг хувьцааны 33,33 хувь буюу нийт 5394.77 фунт стерлингийн үнэ бүхий хувьцааг,
ын /РД: /, ын /РД: / нарыг төлөөлж Б.*******д 2023 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэлийн 30 дугаарт бүртгэж өвлүүлэгчийн эзэмшилд байсан PLC-ийн 103.78 ширхэг хувьцааны 33,33 хувь буюу нийт 5394.77 фунт стерлингийн үнэ бүхий хувьцааг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтуудаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 66-73, 75-87,
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн О.тай 2017 оны 11 сарын 07-ны өдөр байгуулсан тоот болон 2018 оны 11 сарын 02-ны өдөр байгуулсан тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн 2.3.2-т Банк карт эзэмшигчийн гаргасан хүсэлт болон бүрдүүлж өгсөн материалын дагуу карт эзэмшигчийн зээлжих чадварыг судалж, хүсэлтэд заасан хэмжээнд зээлийн эрх олгох боломжтой эсэхийг шийдвэрлэнэ,
2019 оны 01 сарын 29-ний өдрийн тоот цалингийн зээлийн гэрээний 3.1.2-т Цалин түүнтэй адилтгах тогтмол орлогоо зээлийн гэрээний хугацаанд энэхүү гэрээний 2.1.3-т заасан дансанд хүлээн авч байх үүрэгтэй,
2.1.3-т Зээлдэгчийн харилцах дансны дугаар ,
3.1.4-т Ээлжийн буюу урт хугацааны амралт авсан авсан болон урт хугацааны чөлөөтэй тохиолдолд хуваарьт төлбөрийг цалингийн карт буюу дансандаа бэлнээр тушааж байх үүрэгтэй,
4.1-т Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл хангахаар өөрийн цалингийн орлого болон тоот картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж байна гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно,
240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж тус тус заажээ.
Банк кредит карт эзэмших болон цалингийн зээлийн хүсэлтийг зээлдэгч О.ын цалин, орлогын хэмжээг үндэслэн тухайн гэрээ бүрийг байгуулсан нь тогтоогдсон бөгөөд дээрх гэрээ бүрийн үүргийг гагцхүү зээлдэгч О. хариуцан төлөхөөр хүлээжээ.
Дээрхээс дүгнэж үзэхэд тухайн гэрээ бүрийн үүргийн гүйцэтгэл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл гагцхүү зээлдэгч этгээдэд хамааралтай байдлыг ойлгоно.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болох тул зээл төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч О. 2020 оны 08 сарын 17-ны өдөр нас барснаар түүний үүргийг дуусгавар болсон байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 515 дугаар зүйлийн 515.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гоос 19,000,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 27,855,782.07 төгрөгийг, нийт 46,855,782.07 төгрөгийг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болдог тул Б.******* өв хүлээн авахаас татгалзсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Мөн Б.******* нь 2015 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн хүү Т., 2009 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү Т. нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой О.тай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон, зээлдэгч О.ыг 2020 оны 08 сарын 17-ны өдөр нас барснаас хойш кредит картны данснаас зарлага гарсан гэх тайлбар нь тухайн гэрээний үүргийг Б.******* хариуцах ойлголт биш юм.
Б.*******, О. нар 2018 оны 02 сарын 08-ны өдөр банкнаас 150,000,000 төгрөгийн орон сууцны зээл авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093567 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэх боловч тухайн зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, уг орон сууц 2018 оны 01 сарын 26-ны өдөр Б.*******ийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн урьдчилгаа төлбөр 64,000,000 төгрөгийг Я. Б.*******д 2018 оны 01 сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн байгааг дурдлаа.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 46-48 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 515 дугаар зүйлийн 515.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гоос 19,000,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 27,855,782.07 төгрөгийг, нийт 46,855,782.07 төгрөгийг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН