2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01092

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01092

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,620,906.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Б. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 27,030,000 төгрөгийн зээлийг сарын 1,9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн төлбөрт 23,844,193.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,702,406.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51,306.63 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 26,620,906.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,620,906.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,943.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,620,906.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь 26,620,906.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,478,939 төгрөгөөр, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,943.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,620,906.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,939 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,478,939 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,478,943.18 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,055төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 145,527.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 145,527.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА