2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01093

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01093

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч:*******, *******, *******, *******, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , оршин суух, овогтийн /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,261,853.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас ... хариуцагчтай 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Цахим зээлийн гэрээ-г тус тус байгуулж зээл олгосон. Иймд хариуцагчаас үндсэн зээл 924,457.6 төгрөг, үндсэн хүү 282,712.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,672.9 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,261,853.03 тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Т. бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 1,261,853.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 630,926 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 620,927.03 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,261,853.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Т. нь 1,261,853.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 630,926 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 620,927.03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,261,853.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 630,926 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 620,927.03 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,834 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 17,417 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 17,417 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА