| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01507/И |
| Дугаар | 193/ШШ2025/01038 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/01038
| 2025 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 193/ШШ2025/01038 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, ******* хаягт байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* оршин суух, овогт э /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 973,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Хариуцагч ийн нь 2022.08.03-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Иймд цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 300,000 төгрөг, үндсэн хүүнд 563,671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 109,775 төгрөг нийт 973,447 төгрөгийг хариуцагч ийн өөс гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд гаргасан тайлбартаа: “... “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 973,447 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үр дагаврыг ойлгосон тул миний зөвшөөрлийг баталж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 973,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч С.т 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч С. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 973,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас хариуцагч С.т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 973,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,913 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 13,956.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 13,956.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА