| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01505/И |
| Дугаар | 193/ШШ2025/01063 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/01063
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 193/ШШ2025/01063 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах,******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, оршин суух, /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 382,970.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК-иас ... Хариуцагч Т.Гулнар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Иймд үндсэн зээлд 371,970.75 төгрөг, үндсэн хүүнд нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 382,970.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэлийн шаардлага 382,970.75 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч Т.Гулнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 382,970.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Гулнар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Гулнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 382,970.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,139 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 6,069.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 6,069.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА