| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00688/И |
| Дугаар | 304/ШШ2025/00583 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00583
2025 10 07 304/ШШ2025/00583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, Ш******* баг, *** тоотод оршин суух М******* овогт С*******гийн Б******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-С.Б******* миний бие *** онд Булган аймагт төрсөн. Одоо О******* аймагт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би *** оны *** дугаар сарын ***-ний өдөр З******* х у Т м сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн Б уын Т а болон мын з ажилд орсон бөгөөд *** оны *** дүгээр ***-ний өдөр хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр халагдсан. Тухайн хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт ажлаас халагдсан тухай тэмдэглэл архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу. Иймд Булган аймгийн Б уын т 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл а болон мын з ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-С*******гийн Б******* иргэний үнэмлэхийн хуулбар,
- С*******гийн Б*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-БНМАУ-ын У б хны х Булган аймгийн Б уын трестийн даргын 1990 оны *** дугаар сарын ***-ний өдрийн Ажилд авч тэтгэмж олгох тухай **** тоот тушаал, тушаалын хавсралт,
- БНМАУ-ын У б хны х Булган аймгийн б уын трестийн даргын 1990 оны *** дугаар сарын 19-ний өдрийн Нэмэгдэл цалин олгох тухай №190 тоот тушаал, тушаалын хавсралт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч С.Б******* хүсэлтээр Л.Э, Ц.Э нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.Б******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй тухай, С.Б******* **** онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б******* Булган аймгийн Б уын Т 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл а болон мын з ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч С.Б******* нь ө******* насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугаца******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-С*******гийн Б*******д 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Барилгын яамны Боловсон хүчний газраас олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,
-БНМАУ-ын У б хны х Булган аймгийн Б уын трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажилд авч тэтгэмж олгох тухай **** тоот тушаал /Тушаалын 2-т: ...***-д **** төгсөж хуваарилагдан ирсэн Пийн П-О, С*******гийн Б******* нарыг 7 дугаар сарын 1-нээс а болон мехнизмын з авч ажиллуулан хийснээр цалинжуулсугай./ гэсэн,
-БНМАУ-ын У б хны х Булган аймгийн б уын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Нэмэгдэл цалин олгох тухай №190 тоот тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад: С*******гийн Б*******, ажилласан жил-3, хийснээрхи тарифт цалин-2.26, ажилласан цаг-1197, ажилласан цалин-2705, нэмэгдэл бодох хувь-5, олгох тарифт цалин-135, 50 хувь-67/ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн /*** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.Б******* 1991-1992 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй гэсэн лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн Б уын трест, Ө ХК нь шимтгэл төлөлтийн тайлан НД-16-аар 1991-1992 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн с******* төлж байсан гэсэн лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Л.Эы: Би Б уын трестийн хүнд мын бригадад булдозерчиноор 1976-1993 он хүртэл ажиллаж байсан. С.Б******* нь Б уын трестийн хүнд мын бригадад 1990-1992 оны хооронд слесерээр ажиллаж байсан. Б уын трестийн хүнд мын бригад нь 1993 оноос хувьчлагдаад тарсан. С.Б******* нь Б уын трестийн хүнд мын бригад 1993 оноос хувьчлагдаад тарснаас хойш Эрдэнэт хот руу явж ажилладаг болсон, ямар ажилд орсныг нь мэдэхгүй байна гэх,
Гэрч Ц.Эын: Би 1982 онд Б уын т кранчнаар ажилд орсон. Намайг ажиллаж байх үед 1990-1992 оны хооронд Б уын т слесерээр анх С.Б******* ажилд орсон. 1993 онд Б уын трест нь татан буугдаад бид нар тарсан. Тэрнээс хойш би С.Баттулгыг хаана ямар ажил хийж байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралда******* гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн у тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг у орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М******* овогт С*******гийн Б******* Булган аймгийн Б Уын т 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр 09-ний өдрийг хүртэл хугаца******* авто болон мын з ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, У тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн у тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг у орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА