Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 307/ШШ2025/01659

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/02102/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“700,912.35 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Дархан сумын ******* тоот нийтийн зориулалттай орон сууцны байрны эзэмшигч Ч.******* нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүчний хэрэглээний төлбөрт нийт 700,912.35 төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн 9968-7473 дугаараар төлбөрийг нэхэмжилдэг. Утасны дугаараар холбогдох үед төлөлт хийхээр хугацаа тохирдог хэдий ч хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Иймд Ч.*******аас дулааны эрчим хүчний төлбөр 700,912.35  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...******* байр нь 2006 оны 03 дугаар сараас хойш 19 жил эзэнгүй байгаа бөгөөд энэ хугацаанд хуралдсан дулааны өрийг тодорхой хугацаануудад төлж байсан болно. Одоогийн хуралдсан өрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна.  Мөн огт хэрэглэхгүй байгаа хэрэгцээний халуун усны төлбөрийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бичилт хийлгэхгүй байх хүсэлтэй байна. Дулааны эрчим хүчний төлбөр болох 700,912.35 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100,912 төгрөгийг төлнө. Дээрх хугацаанд заасны дагуу төлж барагдуулах бөгөөд боломж бололцооноос шалтгаалж хугацаанаасаа өмнө төлж барагдуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******ад холбогдуулан “700,912.35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 4 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,372 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 10,686 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,686 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******аас холбогдох 700,912.35 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,372 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 10,686 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,686 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН