| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00684/И |
| Дугаар | 304/ШШ2025/00584 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, О******* сум, Х******* *** дугаар багт оршин суух, А******* овогт Г*******гийн Б******* /ИБД:*****/,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай **** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б******* нь Б*******гийн Н*******тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь нөхөр Б******* овогтой Н*******тэй *** онд танилцаж *** оны *** дүгээр сарын ***-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд *** оны ***дүгээр сарын ***-ны өдөр охин Н.Х*******аа төрсөн. Мөн *** оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.Т******* төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл гэрлэсний лавлагаа зөрчилтэй байна. Энэ хугацаанд бид тусдаа амьдарч байгаагүй. Иймд 1998 оны *** дүгээр сарын *-**ны өдрөөс 2001 оны *** дугаар сарын ***ний өдөр хүртэл нөхөр Б******* овогтой Н*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б*******гийн Н*******, Г*******гийн Б******* нарын Гэрлэсний гэрчилгээний лавлагаа /хх-н 2-р ху/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 4-р ху/,
-Б*******гийн Н*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 5-р ху/,
-Хамт авахуулсан гэх гэрэл зураг /хх-н 6-р ху/,
-1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Н*******ийн Х*******аагийн Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 8-р ху/,
-2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н*******ийн Т*******ын Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 7-р ху/,
-Б*******гийн Н*******, Г*******гийн Б******* нарын Гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-н 9-р ху/,
-Булган аймгийн О******* сумын Засаг даргын *** оны 09 дүгээр сарын ***0-ны өдрийн**** тоот тодорхойлолт /хх-н 16-р ху/
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Х, М.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх-н 33-39-р ху/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар *** оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Болор-Эрдэнийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч нь 1998 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Б.Н*******тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Г.Болор-Эрдэнийн Б.Н*******тэй хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн О******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Г******* овогтой Б******* /РД:****/ нь тус багт 1998 оноос гэр бүлийн хамт мал маллан амьдарч байгаа бөгөөд **** малчин айл өрхийн бүртгэлтэй үнэн болно. гэсэн 196 дугаар тодорхойлолт,
-Эцгийн нэр: Б овогт Б*******гийн Н*******, эхийн нэр: А******* овогт Г*******гийн Б******* гэсэн 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Х*******аагийн ***** дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,
-Эцгийн нэр: Б овогт Б*******гийн Н*******, эхийн нэр: А******* овогт Г*******гийн Б******* гэсэн 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Т*******ын **** дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,
-Б овогт Б*******гийн Н*******, А******* овогт Г*******гийн Б******* нарын 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн *** дугаартай Гэрлэсний гэрчилгээ-ний хуулбар,
- Б.Н*******, Г.Б******* нарын гэр бүлээрээ авахуулсан гэрэл зураг,
-Үндэсний төв Архивын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Булган аймаг, О******* сум, 2 дугаар баг, хөдөө, хадгаламжийн нэгж: ***, хуудасны дугаар: 106, Б*******гийн Н*******, тэргүүлэгч өөрөө, *** оны *** сард төрсөн, *** настай, эрэгтэй, Г*******гийн Б*******, эхнэр, **** оны 05 дугаар сард төрсөн, *** настай, эмэгтэй, Н*******ийн Н, хүүхэд, *** оны 6 дугаар сард төрсөн, *** настай, эрэгтэй, Н*******ийн Х*******аа, хүүхэд, **** оны 01 дүгээр сард төрсөн, эмэгтэй гэсэн **** дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Д.Хийн: ... Б.Н******* нь манай том хүү юм. Г.Б*******тэй 1998 онд гэрлэсэн. Гэрлэлтээ батлуулахдаа 1998 онд биш 2001 онд гэрлэлтээ батлуулсан байсан. Б.Н*******, Г.Б******* нар нь дундаасаа 3 хүүхэдтэй. Б.Н*******, Г.Б******* нар нь Булган аймгийн О******* сумын Х******* 2 дугаар багт гэр бүл болж байсан. Одоо ч тэр нутагтаа хувийнхаа малыг маллаж амьдарч байна. Г.Б******* Б.Н******* нар нь 1998 онд гэр бүл болсноосоо хойш тасралтгүй хамт амьдарч байгаа. Тусдаа амьдарч байсан асуудал байхгүй. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй шалтгаан нь хөдөөнөөс машин унаа их явдаггүй, гэрлэлтээ батлуулах тал дээр тоохгүй хайхрамжгүй байсан байх. Бид нар ч хэлж яриагүй нь буруу юм. ... гэх,
-Гэрч М.Бын: ...Б.Н******* Г.Б******* нарыг яг хэдэн онд гэр бүл болсныг мэдэхгүй байна. Гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн. Том хүү Н.Н, удаах охин Н.Х*******аа, бага хүү нь Н.Т******* нарын 3 хүүхэд төрүүлсэн. Г.Б*******, Б.Н******* нар Булган аймгийн О******* сумын Х******* 2 дугаар багт хувийнхаа малыг маллан амьдарч байсан. Одоо ч тэндээ оршин сууж хувийн малаа маллаж байгаа. Б.Н******* Г.Б******* нар гэрлэлтээ батлуулсан талаар мэдэж байна. Гэрлэлтээ батлуулсан оныг нь мэдэхгүй, гэр бүл болоод гэрлэлтээ батлуулсан. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг зэрэг болно.
4. Хүсэлт гаргагч Г.Б******* нь Б.Н*******тэй 1998 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 3 хүүхэд төрүүлэн, ам бүл-5-уулаа амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан А******* овогт Г*******гийн Болор-Эрдэнийг Б овогт Б*******гийн Н*******тэй 1998 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА