| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00668/И |
| Дугаар | 304/ШШ2025/00585 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00585
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, Е******* С******* А******* гудамж, Х******* б*******ны төв байранд байрлах Х******* б******* ХХК-ийн /хувийн хэргийн дугаар: *****, регистрийн дугаар:**** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, Х******* **** дугаар гудамж, *** тоотод оршин суух Ч овогт О Д /ИБД:****/ холбогдох,
Нийт ****төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Э.Н /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т за*******наар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч О.Д нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х*******Б******* нь харилцагч Онолбаатар Д нь цахимаар гарг*******ан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд за*******ныг үндэслэн *** оны *** дугаар сарын ****ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан **** төгрөгийг ***** тоот дансанд жилийн ***хувийн хүүтэй, * ***сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн б*******лаар ***** төгрөгийг төлсөн. Х*******Б*******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн б*******лаар 44 хоног хугацаа хэтрүүлэн **** төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан * дугаартай з***ээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б*******лаар б******* нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл **** төгрөг, зээлийн хүү **** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,207.29 төгрөг, төлбөрийн нийт дүн 2,008,526.17 **** төгрөгийг хариуцагч О.Дөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х******* б*******ны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Д.Ц нар шүүх хуралдаанд гарг*******ан тайлбартаа: Нэгэнт хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч О.Дд холбогдуулан нийт 2,008,526.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч О.Д нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,008,526.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч О.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс * төгрөг**ийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Дөөс **** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,008,526.17 /хоёр сая найман мянга таван зуун хорин зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,086 төгрөгөөс 23,543 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Дөөс 23,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА