| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00819/И |
| Дугаар | 304/ШШ2025/00612 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, О******* сум, *** дүгээр баг, Х******* багт оршин суух Н******* овогт Б*******ийн Б*******гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөр Ж.Г******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Б.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.Б******* би Ж*******ын Гантулгатай **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр гэр бүлээ батлуулсан бид *** дундаасаа *** хүүхэдтэй. Би нөхрийн хамт мал маллаж амьдарч ирсэн. Манай нөхөр 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд би Нийгмийн даатгалын газраас оршуулгын тэтгэмж авах гэж материалаа бүрдүүлж өгсөн боловч талийгаач Ж.Г******* малчнаар ажилласан жил нь хуульд заасан болзол журмыг хангахгүй оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй байна. Тиймээс би талийгаач нөхрийнхөө малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж байна. Манай нөхөр Ж.Гантулга нь Ховд аймгийн М******* сумын Т******* н *** дугаар бригад буюу Х б *** онд болон * оны х***ооронд малчнаар ажиллаж байсан. Иймд миний талийгаач нөхөр Ж.Гантулгыг Ховд аймгийн М******* сумын Т******* н 2 дугаар бригад буюу Х б **** онд болон **** оны хооронд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б*******ийн Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн О******* сумын Х******* багийн Засаг даргын тодорхойлолт,
-Ж*******ын Г******* нас барсны гэрчилгээний хуулбар,
-Ховд аймгийн Архивын хэлтсээс ирүүлсэн Ж.Гантулгад ***, **** онд олгож байсан цалингийн цэс,
-Ж*******ын Гантулга Б*******ийн Б******* нарын ”Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******гийн нөхөр Ж.Г******* Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдэлд 1988 он, 1990-1992 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.Б******* нь нөхөр Ж.Гантулгыг нас барсан үндэслэлээр Нийгмийн даатгалын газраас оршуулгын тэтгэмж авах зорилгоор түүний дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Ховд аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1071 дугаар “Ховд аймгийн М******* сумын “Т*******” н 2 б 1988, 1990-1992 онд ажиллаж байсан хугацаа”-нд Ж.Гантулгад олгож байсан “Цалингийн лавлагаа”,
-Булган аймгийн О******* сумын Х******* багийн Засаг даргын **** оны ***дугаар сарын 10-ны өдрийн “Тус багийн иргэн Ж******* овогтой Гантулга /РД:****/ нь Нарийн гэх газар эхнэр Б*******ийн Б*******гийн хамт мал маллаж амьдардаг байсан нь үнэн болно.” гэсэн 2012 тоот тодорхойлолт,
-М******* овогт Ж*******ын Г******* 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан гэсэн “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар,
-Ж*******ын Гантулга Б*******ийн Б******* нарын ”Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Ж*******ын Г******* Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдэлд 1988 он, 1990-1992 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА