Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0564

 

 

 

2026 06 03 128/ШШ2026/0564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч О.Батсүх, шүүгч С.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогду Байгаль орчин, а жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, М.М, иргэдийн төлөөлөгч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар Б Уулын д цаазат газрын хамгаалалтын бүсэд З 0.44 га талбайг а жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн.

2.2.Гэвч Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар И ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан.

2.3.Нэхэмжлэгчээс уг захиргааны актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Байгаль орчин, а жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг сэргээж, шүүхийн маргаантай б 2 жил 4 сарын хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, И ХХК-д гэрчилгээг олгожээ.

 

2.4.Улмаар Байгаль орчин, а жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.5.Тус шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч И ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогду Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гарган, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Уг хэргийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0367 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлгээр буцаасан.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... И ХХК нь 2009 оноос хойш Монгол улсад а жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ салбарын үйл ажиллагааг хөгжүүлж, хувь нэмэр оруулах, а жуулчлалын салбарыг нэг стандарт тэй болгох зорилгоор 2016 оноос Байгаль орчин, а жуулчлалын сайдтай хамтран ажилласан. Ийнхүү А жуулчлалын хөгжлийн барих төслөө тус я танилцуулж, Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тушаалаар Улаанбаатар хот, Хан Уул дүүрэгт орших Б уулын д цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З 0,44 га газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, а жуулчлалын яамнаас авч, газар ашиглах дугаар гэрчилгээний дагуу тухайн газрыг ашиглах эрхтэй болсон. Энэхүү төсөлд бид нийт 1,319,751,000 төгрөг зарцуулсан ба энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоот хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Гэвч харамсалтай нь газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, а жуулчлалын яамнаас удаа дараа бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2018 оноос хойш шүүхийн маргаан тасралтгүй үргэлжилж 3 шатны шүүхээр хэд хэдэн маргаан шийдвэрлэгдэн газар ашиглах эрхээ сэргээлгэсэн. Хамгийн сүүлд сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалтай маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар газар ашиглах эрхийг маань сэргээсэн. Уг шийдвэрт үндэслэн шүүхийн маргаантай б хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл болгож, энэ тухай газар ашиглах гэрчилгээний ард цохон тэмдэглэсэн байдаг. Гэтэл дахиад Байгаль орчин, а жуулчлалын сайд нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа 3 сарын дараа, Б уулын д цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг бидэнд ирүүлсэн болно. Дээрх сайдын тоот тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, шүүхэд ийнхүү хандаж байгаа бөгөөд Байгаль орчин, а жуулчлалын сайд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалд И ХХК-д 0.44 га газрыг олгохдоо хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг зөрчсөн гэж үзэж зөвшөөрлийн хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчид анх энэ газрыг Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тушаалаар олгохдоо тушаалын 1 дэх заалтаар, Х дүүргийн 11 дүгээр хороо, Б Уулын д цаазат газрын З байрлах Байгаль орчин, а жуулчлалын яам өөрийн газраасаа 0.14 га газрын эрхээ хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтаар манай компанид 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй, давхцаагүй тул 2017 онд газар ашиглах эрх олгосон бөгөөд хүсэлтээ гаргаад, эрх олгогдоод, холбогдох зөвшөөрөл зурагаа батлуулаад бүтэн 7 жил өнгөрч байхад хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн тушаалын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дурджээ. Гэвч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан нөхцөл байдал нэхэмжлэгчид огт хамааралгүй үндэслэл байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Байгаль орчин, а жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2018 оноос хойш удаа дараа, янз бүрийн үндэслэлээр хүчингүй болгож шүүхээр явуулж байгаа нь нэхэмжлэгчийг маш их залхааж байна. Бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг төрийн байгууллага огт олгосонгүй, олгохыг ч хүсэхгүй байгаа гэдэг нь өнгөрсөн 7 жилийн дүр зургаас илт харагдаж байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг утгаар нь алдагдуулж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд И ХХК үүсгэн байгуулагдаж, 2016 оноос хариуцагчтай хамтран ажилласан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Байгаль орчин, а жуулчлалын сайдын дугаар тушаалаар маргаан бүхий газарт 0.44 га газар ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, гурван талт гэрээг байгуулж бүхий л баримт бичгийг бүрдүүлсэн. Бидний анхны зорилго нь а жуулчлалын байгуулах ажлын хүрээнд газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсны дараа эскиз зураг, гурван талт гэрээ, архитек төлөвлөлтийн даалгавар, байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, техникийн нөхцөлүүд, дулааны зөвшөөрөл, геологийн дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажлын зөвшөөрөл гэх мэт бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлж холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Байгаль орчин, а жуулчлалын яам болон Б уулын д цаазат хамгаалалтын захиргаанаас тавьсан шаардлагын дагуу хамгаалалтын хашаа хүртэл хатгаж, тухайн үеийн ханшаар 1,3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн. Гэтэл хариуцагч 2018 оноос эхэлж, манай газар ашиглах эрхийг нийт 4 удаа хүчингүй болгосон. 2018 оноос хойш газрыг бодитоор ашиглах боломжийг хариуцагчаас олгож байгаагүй. Маргаан бүхий тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, энэ талаар 3 сарын дараа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр мэдэгдсэн. Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаал нь бодит байдалд нийцээгүй. Маргаан бүхий тушаалын үндэслэл нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 0.44 га газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байх гэдгийг зөрчсөн гэж үзэж зөвшөөрлийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид анх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо тушаалын 1 дэх заалтаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын Д цаазат газрын З байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, тушаалын хоёр дах заалтаар нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй. Давхцаагүй учраас анх 2017 онд газар ашиглах эрх олгосон. Бид холбогдох бүхий л зөвшөөрлүүдээ авч, 7 жил өнгөрсний дараа бусдын газартай давхцаж байна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлүүдийг дурдсан байдаг. Гэвч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр гэж заасан. Тухайн үндэслэлд нэхэмжлэгч хамаардаггүй. Ийм учраас маргаан бүхий актыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хариуцагч 2018 оноос хойш удаа дараа нэхэмжлэгчийн газрыг үндэслэлгүй цуцалж, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулж, уг зарчим хэрэгжих боломжгүй байна. Маш удаан маргаж, шүүхээр явж байгаа. Шат шатны шүүхээр хариуцагч бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь тогтоогдоогүй байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа гэж тайлбарладаг. Хууль зүйн техник талаасаа бичиглэлийн хэлбэрээс харахад Газрын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлүүдэд эрх хэмжээг тусгаж, тус хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд тусгагдсан байдаг. Дарааллын дагуу бол хүсэлт гаргаж, тухайн иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь кадастрын зургийн хувьд, системийн хувьд бусад этгээдийн газартай давхцалтай байгаа эсэх, хэрвээ тодруулах зүйл байвал газар дээр очиж хээрийн судалгаа хийх, хэрвээ хээрийн судалгаагаар ямарваа нэгэн зөрчил илрүүлээгүй бол бусад этгээдүүдэд олгох боломжтой гэж үзэж шийдвэр гаргадаг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2017 онд нэхэмжлэгчид газар олгохдоо энэ процессын дагуу шалгаж, газар олгосон байдаг. Энэ газар нь анхнаасаа бусдын эзэмшиж, ашиглаж б газар гэдэг нь үндэслэлгүй. 0.14 га болон 0.44 га гэх хэмжээний хооронд 0.30 га талбай л давхацсан эсэх асуудал яригдах болохоос яамны газартай бүхэлдээ давхацсан эсэх асуудал бол яригдахгүй. Үнэхээр газрууд давхардсан эсэхийг шалгах хэрэгтэй. Сүүлд ирсэн баримтаас харахад 0.14 буюу 1 гэх тоо нь техникийн алдаа б гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг. Архитек төлөвлөлтийн даалгавар бол нийслэлийн харьяа байгууллагуудын системээс татаж авч бичигддэг болохоос тушаал хараад шийдвэр гаргадаггүй. Бусад бүхий л байгууллагуудын өөр өөрийн эх сурвалжаас харахад анхнаасаа 0.44 га газар б гэдэг нь харагддаг. Байгаль орчин, а жуулчлалын я б газрын нэг хэсэгхэн газрыг нь хүчингүй болгоод яг тэр хэмжээгээрээ нэхэмжлэгч И ХХК-д олгосон гэж ойлгогддог. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан. Үүний дагуу 5 жил нэгэнт өнгөрсөн учир газар ашиглах эрхийг хүчингүй болгож болохгүй. Хариуцагчийн зүгээс өмнө тухайн хуулийн этгээдийн газрыг гурван ч удаа хүчингүй болгосон юм байна. Тэгэхээр маргаантай, давхцалтай л б юм байна гэж ойлгож, шийдвэр гаргаж болохгүй. Тухайн гурван тушаал өөр өөр үндэслэлээр гарсан байдаг. Нэг ч удаа нэхэмжлэгчийн газрыг бусдын газартай давхцалтай гэх ойлголт байгаагүй. Газрын давхардал гэж ойлгогддог нэг л ойлголт байгаа. Хойд нарийссан хэсгээрээ урдах газартай шугамаа давсан хэсгээрээ давхацсан б. Тэрнээс биш 0.14 га, 0.44 га бүхэлдээ давхардалтай б гэж яригддаггүй. Энэ нь анхнаасаа давхардал байгаагүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлийг маргаан бүхий актад тусгасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зөвхөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан агуулгаар маргаж байгаа бусад үндэслэл байхгүй гэж тайлбарласан учраас бусад хэлээд байгаа газрын төлбөр төлөөгүй, хоёр жил газраа ашиглаагүй гэх үндэслэлд тайлбар өгөхгүй. Тодруулж хэлэхэд газрын төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнийг Байгаль орчин, а жуулчлалын яамнаас хүлээн зөвшөөрөөд газар ашиглах эрхийг нэмж хоёр удаа 2020, 2023 онд хугацаатайгаар шинээр олгосон. Ийм учраас маргаан бүхий акт өөрөө бодит байдалд тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

3.3.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Анх Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар, Х дүүрэг, 11 дүгээр хороо, Б уулын Д цаазат газрын З байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, Х дүүрэг, 11 дүгээр хороо, Б уулын Д цаазат газрын З И ХХК-д 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон. Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалаар И ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч И ХХК-ийн эзэмшлийн газар нь Газрын тухай хуульд заасны дагуу тус компанийн 0.44 га газрыг олгохдоо хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг зөрчсөн болох нь Б уулын Д цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна. Мөн Б уулын Д цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, а жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Б уулын Д цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. И ХХК нь яамтай 2016 оноос хойш хамтарч ажилласан гэж ярьж байгаа боловч ямар байдлаар хэрхэн хамтран ажилласан талаар ямар ч үйл баримт байдаггүй. Нэхэмжлэгчээс А жуулчлалын хөгжлийн байгуулах талаар хүсэлт гаргах үед яам Г ХХК-тай хамтарч ажиллаж б. Одоо А жуулчлалын хөгжлийн нь байхгүй. Мөн тухайн тэй холбоотой 4 давхар барилга байгууламж нь Х дүүргийн А баригдсан. Өөрөөр хэлбэл, хамгийн анхны Г ХХК нь төрийн а жуулчлалтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Мөн А жуулчлалын хөгжлийн нь Бүгд Найрамдах Солонгос Улсын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Г ХХК-ийн газар ашиглах эрх үүсэхэд, И ХХК-ийн асуудал гарч ирсэн. Ингээд тус компаниуд ойлголцоод дараа нь газар ашиглах эрх нэхэмжлэгчид олгогдсон байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан яамтай а жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах санал нь одоо бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Тухайн газрыг 2016 онд Байгаль орчин, а жуулчлалын яамнаас тус яамны нэр дээр олгосон. Газар дээр хамгаалалтын менежментийг хэрхэн хийх талаар төрийн байгууллагууд ярьж б. Уг газар дээр бурхан багшийн хөшөө байгаа. Дээр нь З толгой байдаг. Энэ газар нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газар. Энэ газрын хэсэг дээр И ХХК-ийн 0.44 га газар давхцалтай харагдаж байгаа. Захиргааны аливаа шийдвэр бодит нөхцөлд тохирсон, хэрэгжих боломжтой байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Байгаль орчин, а жуулчлалын яамны энэ газар нь төрийн өмчийн газар. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тухайн газар дээр байгаа аж ахуй нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцлах үүрэг даалгавар өгсний улмаас энэ ажиллагааг явуулж байгаа. 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийн хандив тусламжаар бурхан багшийн хөшөөг босгож, музей байгуулсан. И ХХК нь нэг ч удаа газрын төлбөр төлж байгаагүй. Газар дээр бодит үйл ажиллагаа явуулсан. Маш олон удаа шүүхийн маргаан болсон. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны дугаар албан бичигт төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн газар дээрх хуулийн этгээдийн газар ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулах чиг үүрэг өгдөг. Сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл газар ашиглах эрхийн хугацааг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ одоогоор энэ хугацаа дууссан учир газар нөхөж олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх гэж буй төслийг харахаар өндөр байшин барилга байдаг. Тухайн барилгынх нь 3 давхрыг А жуулчлалын хөгжлийн д олгож, Б уулын Д цаазат газрын хамгаалалтын захиргааг оруулна гэх амлалтуудыг өгч б. Гэхдээ өнөөдөр тэр амлалт биелэх боломжгүй. Яагаад гэвэл Б уулын Д цаазат газрын хамгаалалтын захиргаа болон А жуулчлалын хөгжлийн үүд өөрийн барилгатай болсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

3.5.Иргэдийн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгэнт тухайн газар дээр өөр барилга байгууламж баригдсан байгаа. Тухайн барилга байгууламжийг нураах боломжгүй. Тухайн бүсэд нийтийн тээврийн 5 чиглэлийн автобус явж байгаа. Маш ачаалалтай газар дахиад 12 давхар өндөр барилга барих нь түгжрэлд нөлөөлнө. Мөн оюутан сурагчид төгсөлтийн баяр, хурим найр хийх үедээ З толгойд очдог. Ийм бүхий газар оффисын барилга барихгүйгээр ногоон байгууламж байлгуулбал сайн байна. Нэгэнт төр тухайн газар дээр өөр зүйл хийчихсэн байгаа учир өөр чиглэлээр нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулж болохгүй юм уу. Тийм учраас би Байгаль орчин, а жуулчлалын сайдын гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Байгаль орчин, а жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1.А жуулчлалын ТӨҮГ болон Г ХХК-ийн хооронд Монгол Улсын а жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн д а жуулчлалын Будда хилл центр ийг байгуулахтай холбоотой хамтран ажиллах санамж бичгийг[1] 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан.

2.2.Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар[2] Х дүүрэг, Б уулын д цаазат газрын З а жуулчлал, сургалт, сурталчилгааны зориулалтаар 1.87 га газар ашиглах эрхийг тус я олгож, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай газар ашиглах гэрчилгээ[3] олгожээ.

2.3.Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар Х дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын д цаазат газрын З байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, Х дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын д цаазат газрын З И ХХК-нд 0.44 га газар ашиглах зөвшөөрлийг олгож, А жуулчлалын хөгжлийн байгуулахтай холбогду хамтран ажиллах гэрээний төслийг боловсру хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг А жуулчлалын бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б уулын д цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай дугаартай гэрээг талууд байгуулсан байна.

2.4.Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дугаартай цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцтэй 8-16 давхар зоорьтой а жуулчлалын цогцолбор барилга барих архитек төлөвлөлтийн даалгавар,

Ус сувгийн удирдах газраас дугаартай Техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дугаартай Техникийн нөхцөл, Эрчим хүчний яамнаас дугаартай Техникийн нөхцөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авч,

Барилгын хөгжлийн өөр а жуулчлалын хөгжлийн ийн барилгын ажлын зураг төсөлд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэжээ.[4]

2.5.Г ХХК-иас Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр И ХХК оролцжээ.

2.6.Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тушаалыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

2.7.Энэхүү шийдвэрийг И ХХК-ийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Г ХХК-ийн Байгаль орчин, а жуулчлалын сайдад холбогду гаргасан Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.8.Үүний дараа Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалын[5] 1 дэх заалтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дүгээр тогтоолоор баталсан А жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Х дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичиг, Б уулын д цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот санал зэргийг үндэслэн И ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан,

2 дахь заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны нэр дээрх Х дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын д цаазат газрын З ам, Бурхан багшийн хөшөөний 1.2 га газрын эрхийг баталгаажу нэмж Байгаль орчин, а жуулчлалын я 0.8 га, нийт 2 га газрыг олгожээ.

2.9.Улмаар Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар[6] Х дүүрэг, Б уулын д цаазат газрын З амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, а жуулчлалын сайд 2018 оны дугаар тушаалаар нийт 2 га газрыг ашиглах эрхтэй болсон Байгаль орчин, а жуулчлалын яамны тус газрыг хамгаалалтын захиргааны саналын дагуу 18255 м.кв болгон өөрчилж, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээнд талбайн хэмжээг өөрчилсөн бүртгэлийг[7] бүртгэж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаартай Б уулын д цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ[8] байгуулж, Т ХХК-иар а жуулчлалын сургалт сурталчилгааны зориулалттай талбайн төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлжээ.[9]

2.10.Нэхэмжлэгч И ХХК-иас Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2018 оны дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрээр[10] И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин а, жуулчлалын сайдад И ХХК-аас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин а, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.11.Мөн шийдвэрт ...И ХХК нь Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ба энэ газар дээр А жуулчлалын ийг барихаар эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж б, энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

2.12.Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/168 дугаар тушаалаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн 0.44 га газар ашиглах эрхийг сэргээж, дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтад[11] тэмдэглэл үйлдсэн байна.

2.13.Үүний дараа Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар И ХХК-д 2017 оны  дугаар тушаалаар олгосон 0.44 га газар ашиглах эрхийг Б уулын д цаазат газрын хязгаарлалтын бүсэд а жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэх үндэслэлээр хүчингүй болгосон, энэ шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр[12] бүхэлд нь хангаж, Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2021 оны дугаар тушаалыг хүчингүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар[13] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаар тогтоолоор[14] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.14.Улмаар Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дугаар тушаалаар дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн И ХХК-ийн 0.44 га газар ашиглах эрхийг сэргээж, шүүхийн маргаантай б 2 жил 4 сарын хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 12-ний өдөр хүртэл тогтоосныг дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтад[15] тэмдэглэсэн байна.

2.15.Б уулын д цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тоот[16] ...сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар И ХХК ХХК-д 0.44 га газрыг а жуулчлалын зориулалтаар ... ашиглах эрх олгосон байна. Төрийн өмчийн эзэмшилд байгаа Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.87 га газартай давхцуулж дээрх ... компанид газар олгосон асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэх... талаар санал авах тухай албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсний хариуд тус газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний тоот[17] албан бичгээр ...Засгийн газрын Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дахь заалтад Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй гэж заасан. Иймд дээрх газар эзэмших эрхээс И ХХК ...-д давхцуулж олгосон шийдвэрийг цуцлах арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг... Байгаль орчин, а жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.

2.16.Улмаар Маргаан бүхий Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн 0.44 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мгаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон голлох үндэслэлээ бусдын ашиглах эрхтэй газартай давхцалтай бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл хамаарахгүй гэж тайлбарласан тул шүүхээс нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон 0.44 га талбай бүхий газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

3.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлаагүй гэж тайлбарласан тул хуулийн дээрх үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй болно.

4.Нэхэмжлэгч И ХХК-ийн Х дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын д цаазат газрын З байрлах 0.44 га газар нь тус дүүрэгт байрлах Бурхан багшийн хөшөөний дэргэд, Байгаль орчин, а жуулчлалын яамны нэгж талбарын ******* дугаар бүхий 18254 м.кв талбай бүхий газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичиг[18], шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогддог.

5.Уг захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалд ...нэхэмжлэгчид анх газар ашиглуулах эрх 2017 онд олгохдоо бусдын газартай буюу Байгаль, орчин а жуулчлалын яамны газартай давхцу олгосон, эсхүл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн олгохдоо газрын давхцал бий болсон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох, ...Ийнхүү тогтоохдоо нэхэмжлэгчид анх олгосон газрын байршил хаана б гэдэгтэй холбоотой баримтуудыг цуглуулах, нэхэмжлэгч болон Байгаль, орчин а жуулчлалын яамны ашиглалтын газруудын 2017 оноос хойших жил бүрийн сансрын зургийг давхцу авч, тэдгээр газрууд нь аль хэсгээрээ давхцалтай, давхцал нь бүхэлдээ эсхүл, зарим хэсгээрээ давхцалтай эсэх нөхцөл байдлыг мөн анхан шатны шүүхээс тогтоох, ... Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны дугаар тушаалын 1 дэх заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны ашиглаж б газраас 0.14 га газрыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар 0.44 га газар ашиглах эрхийг И ХХК-д олгосон. Уг тушаалаар хүчингүй болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны 0.14 га газрын байршил, солбицлыг нэхэмжлэгчийн ашиглалтын 0.44 га газрын байршил, солбилцолтой давхцу үзэж, нэхэмжлэгчид олгосон газар нь Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны хүчингүй болгосон 0.14 га газартай давхцаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох гэж дүгнэсэн.

6.Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд дээрх магадлалд заасан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийхэд,

6.1.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээр[19] ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-наас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх мэдээллээс албан бичигт дурдсан нэгж талбарын ******* дугаараар хайлт хийж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн архивын мэдээлэлд 18254 м.кв талбайгаар Байгаль орчин, а жуулчлалын яамны нэр дээр ашиглах эрхийн төрлөөр бүртгэгдсэн байна, ...Харин Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар И ХХК-д олгосон газрын мэдээлэл нь Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд албан бичигт дурдсан 0.44 га газрын давхцал хэзээ үүссэн баримтыг гаргах боломжгүй... гэх хариуг,

6.2.2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******[20], *******[21] тоот албан бичгүүдээр ...Газрын мэдээллийн сангийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээллээс албан бичигт дурдсан нэгж талбарын ******* дугаараар хайлт хийж үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.М******* тусгай хамгаалалттай газар нутагт шинээр газар ашиглуулах тухай хүсэлтийг бүртгэсэн... гэх хариуг,

6.3.Б уулын д цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр[22] Тус албан тоотод дурдсан газрын давхцал бий болсонтой холбоотой мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна, ...Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны дугаар тушаалыг холбосон, бүртгэсэн талаар судалж үзэхэд тус Хамгаалалтын захиргаа 2017 онд газрын нэгдсэн сангийн удирдлагын нэгдсэн цахим системд холбогдоогүй б бөгөөд тухайн үеийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг гаргах боломжгүй... гэх хариу ирүүлж, Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай 1.87 га газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралт, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, А жуулчлалын хөгжлийн ийн хуулийн этгээдийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлснээс өөр баримт ирүүлээгүй,

6.4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот албан бичгээр ...И ХХК-д анх газар олгохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын я олгосон 1.87 га-аас 0.14 га цуцалж, 0.44 га-д давхцуулж олгосон, ... Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем буюу газрын кадастрын мэдээллийн систем нэвтэрч эхэлсэн бөгөөд мэдээллийн санд давхцалтай б тул бүртгэл хийх боломжгүй б... гэх хариуг тус тус ирүүлсэн.

6.5.Дээрх баримтуудаас үзвэл хариуцагчаас газрын давхцалыг И ХХК-д анх газар олгоход үүссэн гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар И ХХК-д олгосон газрын мэдээлэл нь Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

7.Хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн ...Уг хүсэлтэд дурдсан Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалын 1 дэх заалтад ...Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгосугай гэж заасан нь техникийн алдаа гэж үзэж байна. И ХХК-аас тухайн алдааг засварлуулах талаарх хүсэлт гаргаж байгаагүй болно гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалын 1 дэх заалтад Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны газраас хүчингүй болгосон газрын хэмжээг 0.14 гэж тэмдэглэсэн нь техникийн алдаа болох нь тогтоогдож байна.

8.Тодруулбал, маргаан бүхий нэхэмжлэгчийн 0.44 га газар нь байршлын хувьд яамны 1.87 га газрын голд байрлалтай, 2017 оны дугаар тушаалын нэг дэх заалтаар яамны газрын хэмжээг багасгаж, хоёр дахь заалтаар И ХХК-д газар ашиглах эрх олгосон, уг тушаалаар өөр этгээдийн газрын асуудлыг шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо яамны газраас 0.44 га газрыг багасгах байдлаар хасаж, нэхэмжлэгчид газар олгосон буюу дугаар тушаалын нэг дэх заалтад 0.14 га гэсэн нь техникийн буюу бичиглэлийн алдаа гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.Түүнчлэн хариуцагчаас Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын яамны ашиглах эрхтэй 1.87 га газрын аль хэсэгт байрлах 0.14 га газрын ашиглах эрхийг цуцалсан болохыг, давхацсан гэх 0.30 газрыг яамны ашиглах эрхтэй газрын аль хэсгээр давхцуулж нэхэмжлэгчид олгосон болохоо баримтаар шүүхэд нотлоогүй, шүүхээс энэ талаарх баримтыг шаардахад гаргаж өгөөгүй болно.

10.Мөн хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн И ХХК-ийн 4404.5 м.кв газрын кадастрын зураг[23], 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Г ХХК-ийн 4408 м.кв газрын кадастрын зураг[24], А жуулчлалын ТӨҮГ болон Г ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг[25], Төрийн өмчийн хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, а жуулчлалын я хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 1б/3421 тоот албан бичиг[26], Г ХХК болон И ХХК нарын хооронд үүссэн гэх газрын давхцалын маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр зэргээс үзвэл Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчид 0.44 га газар ашиглах эрхийг олгохдоо яамны ашиглах эрхтэй 1.87 га газраас 0.44 га газрыг хассан, уг тушаалын нэг дэх заалтад 0.14 гэж хассан газрын хэмжээг буруу бичиж техникийн алдаа гаргасан, хассан 0.44 га газрын хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон бөгөөд анхнаасаа газрын давхцал үүсээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

11.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан, дээр дүгнэсэнчлэн газрын давхцал анхнаасаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр байна.

12.Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалын 3 дахь заалтад А жуулчлалын хөгжлийн байгуулахтай холбогду хамтран ажиллах гэрээний төслийг боловсру хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг А жуулчлалын бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан А жуулчлалын хөгжлийн байгуулах боломжтой гэх тайлбар зэргээс үзвэл захиргааны байгууллагаас маргаан бүхий 0.44 га газрыг И ХХК-д олгохдоо А жуулчлалын хөгжлийн байгуулах, хамтран ажиллах зорилготой б боловч энэ нь хэрэгжих боломжгүй болсон нь тогтоогдож байна.

13.Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд А жуулчлалын хөгжлийн төрийн өмчит газар, төрийн бус байгууллага, холбоо бүгд байгуулагдаад ажиллах нөхцөл боломжоор нь хангаад гадаадын хөрөнгө оруулалтаар 4 давхар байшин яармагт байгуулсан, уг газарт бүх зүйлээ хийх бүрэн боломжтой болсон, анхны тушаалаар олгогдож б зорилго тэнд хэрэгжчихсэн, бодит байдал дээр анхны төсөл хэрэгжих боломжгүй гэж тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгч И ХХК-д 0.44 га газар ашиглах эрх олгосон захиргааны байгууллагын зорилго хэрэгжсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

14.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэж захиргааны акт гаргах зохицуулалтыг хуульчилсан.

15.Хэдийгээр хариуцагчийн а жуулчлалын хөгжлийн байгуулах зорилго хэрэгжсэн боловч 2017 оны дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг хэрэгжүүлэхтэй холбогду энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

16.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.

17.Иймд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хуулийн дээрх заалтын хүрээнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хүрээнд тухайн газар дээр А жуулчлалын хөгжлийн ийг барихтай холбогду гаргасан 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг харгалзан үзэж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зорилгодоо нийцүүлэн дахин шинэ акт гаргах шаардлагатай бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Байгаль орчин, а жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18.Хэрэв хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий тушаал хүчингүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

19.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн гаргасан Байгаль орчин, а жуулчлалын сайдын гаргасан шийдвэр үндэслэлтэй гэх агуулга бүхий дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, а жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, а жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаал хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ О.БАТСҮХ

 

ШҮҮГЧ С.ОДМАА