Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 111/ШШ2026/0060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн ,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар  тогтоолын 2 дугаар хавсралтын ******* сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, ******* аймгийн ******* сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК нь “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор баталсан “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, ******* аймгийн ******* сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“******* аймгийн ******* сумын Засаг дарга нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр манай компанид холбогдуулан дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: “танай компанид ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй 1684.89 га эдэлбэр газрыг сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 тоот захирамжаар олгосон. Тухайн үед 1 га талбайг 80000 төгрөгөөр тооцоолон зөвхөн кемпийн газарт газрын төлбөр ногдуулж авч байсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор “газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” тогтоол батлагдаж тус тогтоолын дагуу 2020 онд ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй 1684.89 га талбайг мэдээллийн санд бүртгэж, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор батлагдсан тогтоолын дагуу Газрын удирдлагын цахим системд бүртгэгдсэн газруудад газрын төлбөр ногдуулалт үүсгэсэн ба танай компани 2022-2025 оны газрын төлбөр ******* төгрөгийг нэхэмжлэл үүссэнийг төлж барагдуулна уу” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай компани газрын төлбөрт 1 жилд 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг төлдөг байсан бол жилд 40.437.352 төгрөг төлөх ёстой болсон, улмаар ******* төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл үүсгэсэн талаар мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх албан бичгээр манай компанид ******* төгрөгийн газрын төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргасан тул маргаан бүхий захиргааны акт байна гэж тодорхойлов.

Мөн тус албан бичигт ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 01-ны өдрийн ******* дугаар тогтоолоор батлагдсан “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг дурдсан байх бөгөөд тус тогтоол нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт байна.

Зөрчигдөж буй эрх, ашиг:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Манай компанийн тухайд зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, нэхэмжлэл гаргасан болно. Зөрчигдсөн эрх, хууль ёсны тухайд “сэргээлгэхээр”, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд “хамгаалуулахаар” нэхэмжлэл гаргах боломжтой гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд тодорхой тусгагдсан болно. Иймд манай компани тус маргаан бүхий захиргааны акт, хэм хэмжээний актаар манай компанийн төлөх газрын төлбөрийн хэмжээг өмнөх төлдөг байснаас 168 дахин их төлбөр төлүүлэх шийдвэр гарснаар манай компанийн өмчлөх эрх, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх, өөрийн үйл ажиллагаагаа олсон орлогоо захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, ашиг орлоготой байх зэрэг эрхийг зөрчсөн мөн үргэлжлүүлэн хүчин төгөлдөр байвал эдгээр эрхүүд цаашид үргэлжлэн зөрчигдөж болзошгүй тул энэхүү нэхэмжлэл гаргасан болно.

Маргаан бүхий захиргааны акт, хэм хэмжээний акт хууль бус болох тухай:

Маргаан бүхий захиргааны актын тухайд:

Бидний зүгээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь дараах байдлаар хууль бус гэж үзэж байна.

Манай компани нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын “Ихэр худаг” гэх нэртэй газар Ашигт малтмал ашиглах тусгай эрхийн МV:15170 тоот зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмшсэн. Тус ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай захирамжаар манай компанид ******* аймгийн ******* сумын Харганы хөндий гэх газарт 1684.89 га газрыг ашигт малтмалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар 0233611 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон.

Улмаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газартай 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг 1 жилд 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр байхаар заасан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргаас манай компанид албан шаардлага хүргүүлж, газрын төлбөрийг нэг улиралд 10,109,338 төгрөг, жилд 40,437,352 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь анх байгуулсан гэрээг зөрчиж, үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдэл болно. Өөрөөр хэлбэл, нэг жилд төлөх газрын төлбөрийн хэмжээг 168 дахин нэмэгдүүлж 40.437,352 /дөчин сая дөрвөн зуун гучин долоон мянга гурван зуун тавин хоёр мянга/ төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Үүний улмаас манай компанийн 2022-2025 оны газрын төлбөр ******* төгрөг болж их хэмжээний газрын төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Бидний хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний 2.5-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан. Гэтэл бидэнд газрын төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй. Мөн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байхад газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн шаардсан нь хууль бус юм.

Мөн хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмын дагуу манай компанид урьдчилан мэдэгдэж, түүнээс тайлбар, баримт авах шаардлагатай байсан. Гэтэл тус ажиллагааг хийлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм.

Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын тухайд:

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын зүгээс газрын төлбөр нэмэгдсэн үндэслэл шалтгаанаа Засгийн газрын 2018 оны 182 дугаартай тогтоолыг үндэслэн гарсан ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.12.01-ний өдрийн ******* дугаартай тогтоолын дагуу газрын төлбөрийг хэмжээг нэмэгдүүлсэн гэж тайлбарласан байна. Тус тогтоолыг үндэслэн газрын төлбөрийн хэмжээг 168 дахин нэмэгдсэнээс шалтгаалж нэхэмжлэгч компанийн эдийн засгийн эрх ашиг зөрчигдөж үндэслэлгүйгээр илүү газрын төлбөр төлөхөд хүрч эдийн засгийн байдалд сөрөг нөлөөлөлтэй буюу санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл дагуулж байна.

Тус тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5620 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаарт нийтлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тус тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах үйл ажиллагаанд захиргааны байгууллагаас мөрдөх журмыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид дараах байдлаар нарийвчлан тодорхойлж зохицуулжээ. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх”, 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсвэл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж тус тус заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуульд “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх” үйл ажиллагааг зохицуулсан 61 дүгээр зүйлийн 61.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.4-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ”, 61.5-д “Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн хууль дахь “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах” ажиллагааг зохицуулсан 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасны дагуу гарсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын нэгдүгээр зүйлийн 1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт ... -ын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийхэд энэхүү аргачлал ...-ыг баримтална”, 1.3-т “Нөлөөллийн шинжилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа байна”, 1.5-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн зөвийг хариуцна”, 2.4-т “Нөлөөллийн шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж тус тус заасан байна.

******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх бүхий захиргааны байгууллага нь тус үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа дээр дурдсан хууль болон аргачлалд зааснаар юуны түрүүнд төсөл бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг эхэлж хийх, үүний үндсэн дээр тухайн хэм хэмжээний актыг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар нийтэд мэдээлж санал авах, улмаар нийтийн санаа бодлыг тусгах болон уг үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах үүднээс нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг заавал хийх зэрэг үйл ажиллагааг зайлшгүй хийж, хэрэгжүүлэхээр байна. Газрын төлбөрийн хэмжээг 168 дахин нэмэгдүүлсэн захиргааны хэм хэмжээний акт нь мэдээж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Хуулийн зохицуулалт нь хамгаалагдсан аливаа эрх хөндөгдөх тохиолдолд заавал хэрэгжүүлэх агуулгатай гэтэл бидэнд огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хэлэлцүүлэг зарлахгүйгээр тус тогтоолыг батлан гаргаж газрын төлбөрийг хэмжээг нэмэгдүүлсэн байна. Энэ нь компанийн санхүүгийн байдалд нөлөөлж, санхүү, эрх зүйн чадамжийг дордуулж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжит нөхцөлийг бууруулаад байна.

Иймд Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх” асуудлыг зохицуулсан 65 дугаар зүйлд заасан агуулгаас үзэхэд ******* аймгийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд хүргүүлж, бүртгүүлэхээр байтал тухайн үед хуулийн уг шаардлагуудыг хангаагүй буюу захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах үйл ажиллагааны журмыг зөрчиж гаргасан ******* дугаар тогтоолыг бүртгүүлэхээр хүргүүлж, улмаар улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлсэн явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх зүйлд зааснаар “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлсэн" байна гэж үзэж байна.

Иймд, захиргааны байгууллага нь үндэслэлгүйгээр илүү төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус юм. Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлж газрын төлбөрийг нэмсэн, мөн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээнд заасан газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлт ороогүй байх тул ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, манай компанид үүссэн газрын төлбөр 139,979,710 төгрөгийг хүчингүй болгож, гэрээнд заасан хэмжээгээр газрын төлбөрийг оногдуулж өгнө үү.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай:

Хуульд уг харилцаатай холбоотой гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх талаар заагаагүй байна. Иймд хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогдоогүй гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргав.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд:

Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 06 сарын 18-ны өдөр Монгол шуудангаар хүлээж авч танилцсан бөгөөд. Бид актыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй болно.” гэжээ.

4. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “...“******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор батлагдсан “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын ******* сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. /2-р хх-35/

5. Хариуцагч ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 35 дугааp зүйлийн 35.1.10-т "хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолд заасан төлбөрийн хэмжээнд багтаан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "******* аймгийн сумдын Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" ******* дугаар тогтоолыг баталсан.

2.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т "Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ" гэж заасны дагуу ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. (хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хавсаргав)

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан "Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-аар "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэрийн төсөлд нөлөөллийн шинжилгээг хийсэн. (нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг хавсаргав)

Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-т заасан холбогдох танилцуулга, мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст хүргүүлсний дараа Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.1-т зааснаар захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, бүртгэсэн тухай албан бичгийг ирүүлсэн.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хүчин төгөлдөр үйлчилж байна.

Энэхүү тогтоол нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/)-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5620 дугаарт бүртгэгдэж, мөн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдэж, олон нийтэд мэдээлэгдсэн.

Дээрх нөхцөл байдлаас харахад олон нийтэд мэдээлэгдсэн захиргааны хэм хэмжээний актыг мэдэх боломжтой байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох шаардлагыг хангаж тогтоолыг баталсан тул "Шинэ сансар" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“******* аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг "Шинэ сансар" ХХК ашигт малтмалын ашиглалтын 1689.89 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Уг компанид газар олгосон шийдвэр гарч байх үед дагаж мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэн үеийн 1 га газрын 1 га талбайг 80.000 төгрөгөөр тооцоолон зөвхөн кемпийн газарт газрын төлбөр ногдуулж авч байсан.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн ИРгэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ******* аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож Хууль зүйн яаманд хүргүүлж хэм, хэмжээний 5620 дугаарт бүртгүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" тогтоол батлагдаж тус тогтоолын дагуу 2020 онд ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй (MV-015170) 1684.89 га талбайн хэмжээгээр мэдээллийн санд бүртгэж, батлагдсан тогтоолын дагуу Газрын удирдлагын цахим системд бүртгэгдсэн 1684.89 га газарт 40.437.352 төгрөгийн төлбөр ногдуулалт үүсгэсэн.

Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор батлагдсан тогтоол нь тухайн онд хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлснээр Захиргааны хэм хэмжээний акт бүртгүүлсэн болно” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

“Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актаар ******* аймгийн бүх сумдын хэмжээнд мөрдөгдөх Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож, ******* сумын Хот, тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, ******* сумаас бусад сумын Хот, тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байна. Нэхэмжлэгч "” компани нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшдэг бөгөөд уг газрын төлбөртэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн байгаа билээ.

Иймд дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоосон хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагч ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“Шинэ сансар” ХХК-ийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 35 дугаар зүйлийн 35.1.10, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бус), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолд заасан төлбөрийн хэмжээнд багтаан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "******* аймгийн сумдын Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" ******* дугаар тогтоолыг баталсан.

2.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-т заасан холбогдох танилцуулга, мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст хүргүүлсний дараа Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.1-т зааснаар захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлсэн.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хүчин төгөлдөр үйлчилж байна.

Энэхүү тогтоол нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/)-4 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5620 дугаарт бүртгэгдэж, мөн "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж, олон нийтэд мэдээлэгдсэн.

Дээрх тогтоол нь олон нийтэд мэдээлэгдсэн захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тухайн компани мэдэх боломжтой байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох шаардлагыг хангаж тогтоолыг баталсан тул “Шинэ сансар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“Танай байгууллагаас ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 111/АБ2026/0044 дугаартай албан бичгийн дагуу доорх хариу тайлбарыг нотлох зарим баримтын хамтаар хүргүүлж байна.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай "******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5620 дугаартай бүртгэж, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс дагаж мөрдөхөөр Монгол Улсын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан байхад "" ХХК нь татвартай холбоотой нэхэмжлэлийг 2025 онд Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нь татвараас зайлсхийсэн зориуд үйлдэл харагдаж байна.

“” ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.3.орон нутгийн төсөв, албан татвар, төлбөр. хураамж

21.1.4. хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

22.1.4. хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

35.1.10. хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох,

59.1.18. нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан sorcoox aprа хэмжээ авах:

59.1.19. нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

Татварын ерөнхий хуулийн 7.2.18. газрын төлбөр;

8.1. Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

9.1. Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий. байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна.

16 дугаар зүйл. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм

50.1.4. татварын хууль тогтоомжоо тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр

Газрын тухай хуулийн 7.1. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.

35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;

Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.

6.4. Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.

9.1. Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.

10.5. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээрх хуулиудыг биелүүлэхгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа нь

1. Татвараас зайлсхийх

2. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомж, дүрэм журмыг биелүүлэхгүй байх

3. Тус аж ахуйн нэгжтэй холбоотой 2015-2016 онд байгаль орчинтой хууль бус харьцаж шавартай нуур гаргаснаас айлын мал шаварт унасан дуудлага мэдээлэл иргэдээс удаа дараа ирж байсан.

4. Мөн "" ХХК-ий татвар төлөөгүйгээс үүдэн татварын орлогоор санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн зэрэг нь холбогдох аж ахуйн нэгжийг хариуцлагагүй уул уурхай гэдгийг харуулж байна.

5. Тус сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр албан бичгээр "” ХХК-д татварын өр барагдуулах, газар эзэмших гэрээг сунгахыг мэдэгдсэн боловч одоог хүртэл үүргээ биелүүлээгүй байна.

6.Захиргааны хэргийн шүүхэд сумын удирдлагуудтай сумын удирдлагатай байнгын харилцаатай байгаа мэтээр өмгөөлөгч ярьсан боловч сумын Засаг даргатай түрүүчийн нэхэмжлэл болон энэ нэхэмжлэлийн хугацаанд холбогдоогүй байгааг мөн шүүх бүрэлдэхүүнд буруу ойлголт төрүүлэхээр байгаа гэж харж байна.

"Шинэ сансар” ХХК-ий өөрсдийн хариуцлагагүйн улмаас үүргээ биелүүлэхээс зайлсхийж, үндэслэлгүй нэхэмжлэл үүсгэж орон нутгийн байгууллагад шүүх хуралд оролцох зардалд 90 л А-92 бензин буюу 251,100 төгрөгийн хохирлыг үүсгэсэн, мөн "” ХХК-ий хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд төлж барагдуулах хуримтлагдсан татварын төлбөр болон гэрээ сунгаагүйгээс үүссэн төлбөрүүдийг тооцож шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

2021 онд Корона вирус өвчний улмаас сонсголыг цахимаар хүргэсэн байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

““Шинэ сансар” ХХК, ******* аймгийн , ******* сумын Засаг дарга нарын хооронд дахь газрын татварын төлбөрийн маргаан нь албан мэдэгдэл, мэдээ мэдээллээ дутмаг, хоорондын уялдаа холбоо, харилцан ойлголцоогүй, аль аль тал нь хариуцлагагүйн улмаас уг маргаан үүсжээ.  “Шинэ сансар” ХХК нь 2021 оноос хойших газрын татварын төлбөрийг төлөх нь зөв гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “” ХХК нь “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, мөн ******* сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах”-аар маргасан./1-р хх1-5/

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал  нэхэмжлэлийн шаардлагаа “...“******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор батлагдсан “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын ******* сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан./2-р хх-35/

3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт буюу ******* сумын Засаг даргын 2025 оны ******* дугаар албан бичгийг 2025 оны 06 сарын 18-ны өдөр Монгол шуудангаас хүлээж авч танилцаад ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны ******* дугаар тогтоолоор газрын төлбөр нэмэгдсэнийг мэдсэн тухайгаа тайлбарладаг. /1-р хх-36/

Нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр Аймгийн Засаг даргад хандаж ...******* сумын Засаг даргын 2025 оны ******* дугаар албан бичгийг хүчингүй болгох, сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах...-аар гомдол гаргасанд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/1036 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгчээ./2-р хх37-40/

Нэхэмжлэгч Аймгийн Засаг даргад хандсанаас хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжтой байна.

4.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч тал “...******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газартай 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг 1 жилд 240.000 төгрөг байхаар заасан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргаас манай компанид албан шаардлага хүргүүлсэн, энэ нь  газрын төлбөрийг нэг улиралд 10.109.338 төгрөг, жилд 40.437.352 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь анх байгуулсан гэрээг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, нэг жилд төлөх газрын төлбөрийн хэмжээг 168 дахин нэмэгдүүлж 40.437.352 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Үүний улмаас манай компанийн 2022-2025 оны газрын төлбөр ******* төгрөг болсон байна.

Бидний хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний 2.5-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан. Гэтэл бидэнд газрын төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй. Мөн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байхад газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн шаардсан нь хууль бус...” гэж маргасан.

7. Хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “…Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэрийн төсөлд нөлөөллийн шинжилгээг хийж, холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснээр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/)-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5620 дугаарт бүртгэгдэж, ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоол нь “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдэж, олон нийтэд мэдээлэгдсэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй...” гэж маргасан.

8. Хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “... ******* сумд үйл ажиллагаа явуулдаг "Шинэ сансар" ХХК ашигт малтмалын ашиглалтын 1689.89 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Уг компанид газар олгосон шийдвэр гарч байх үед дагаж мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэн 1 га газрын 1 га талбайг 80.000 төгрөгөөр тооцоолон зөвхөн кемпийн газарт газрын төлбөр ногдуулж авч байсан.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ******* аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын 5620 дугаарт бүртгүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" тогтоол батлагдаж тус тогтоолын дагуу 2020 онд ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй 1684.89 га талбайн хэмжээгээр мэдээллийн санд бүртгэж, батлагдсан тогтоолын дагуу Газрын удирдлагын цахим системд бүртгэгдсэн 1684.89 га газарт 40.437.352 төгрөгийн төлбөр ногдуулалт үүсгэсэн...” гэж маргадаг.

7. Хэргийн үйл баримтын талаар

         Нэг. “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор батлагдсан “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын ******* сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

            Дээрх тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ******* аймгийн хэмжээнд мөрдөгдөх Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэгдэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож, ******* сумын Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, ******* сумаас бусад сумын Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталжээ./1-р хх83-84/

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоож, нийтээр мөрдөж эхэлжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна.”, 61.4-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ:”, 61.5-д “Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан бөгөөд Аймгийн дараах байдлаар үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

            Үүнд, Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7/1671 дугаар албан бичгээр Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн хэмжээн дэх газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тогтоолын төслийг боловсруулж, холбогдох ажиллагааг хийлгэхээр үүрэг болгосны /2-р хх-55/ дагуу тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 685 дугаар албан бичгээр Сумдын Засаг дарга нарт хандаж, Газрын төлбөрийн хувь хэмжээг аймгийн хэмжээнд шинэчлэн батлуулах шаардлагатай байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэлэлцүүлгийг шуурхай зохион байгуулж, холбогдох баримт бичгийг ирүүлэхийг мэдэгдсэн /2-р хх-54/ ба энэ хугацаанд сумдаас холбогдох материалуудыг ирүүлсэн /2-р хх56-95/, харин ******* сум энэ талаарх баримтаа заасан хугацаанд хүргүүлээгүй байх бөгөөд үүнийгээ Корона вирусын халдварт өвчний улмаас сонсголыг цахимаар хүргэсэн тухайгаа тайлбарладаг./2-р хх101-103/

            Хариуцагч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтооход Google drive системийг ашиглан хэлэлцүүлгийн санал асуулгыг авсан бөгөөд 111 иргэн оролцож санал өгч түүнийг үндэслэн хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хөтлөн нөлөөллийн шинжилгээ хийсэн. Санал асуулгыг 8 төрөл 16 хувилбараар хийхэд бүх хувилбарын 52.1-70.8 хувь нь хамгийн бага үнэлгээгээр сонгосноор хөдөөгийн сум болон аймгийн төвийн сумд тус бүр 4 төрлөөр хамгийн бага хувь хэмжээгээр төлбөрийг тогтоосон, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан./1-р хх82-101/

            Google drive систем нь тодорхой хугацааны дараа мэдээллүүд нь устдаг бөгөөд одоо системээс татах боломжгүй тухай хариуцагч тайлбарладаг./1-р хх-249/

            ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар тогтоолыг баталж, холбогдох баримтын хамт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж /1-р хх-82/, тус яам Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзээд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5620 дугаарт бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаарт нийтэлжээ./1-р хх-102/

            Ийнхүү бүртгэсэн үйл ажиллагаатай талууд маргаагүй тул дээрх захиргааны хэм хэмжээний акт буюу ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар  тогтоол хүчин төгөлдөр болжээ.

             Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.” гэж зааснаар дээрх тогтоолыг “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем”-д нийтэд нээлттэй байршуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад уг тогтоолыг хууль бус гэж үзэн тус Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хоёр: “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар захирамжаар “Шинэ сансар” ХХК-д 1684.89 га талбайд газрын хэвлийн баялгийг ашиглуулах эдэлбэр газар олгож, үүний дагуу ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 64170-00265 дугаар бүхий 1684.89 га газрыг 15 жилийн хугацаатайгаар “Харганы хөндий” нэртэй газарт ашигт малтмал үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 0233611 дугаар гэрчилгээг олгож, гэрээ байгуулжээ./1-р хх143-148/ 

            2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг ******* сумын газрын мэргэжилтэн, “Шинэ сансар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Хангэрэл нар байгуулж, гэрээний 2.1-д нийт газрын хэмжээ 1684.89 га, үүнээс ашигт малтмалын хайгуулын зориулалтаар 1684.89 га, 2.2-т газрын төлбөрийн хэмжээ бүгд үнэ 240.000 /хоёр зуун дөчин мянга/ 2.3-т газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн ******* сумын Хаан банкны төрийн сангийн дансанд шилжүүлж байхаар, 2.4-т газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно, 2.5-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч өөрөө хүлээнэ гэжээ./1-р хх143-148/

            2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг ******* сумын газрын мэргэжилтэн, “Шинэ сансар” ХХК-ийг төлөөлж, ерөнхий геологич Б.Дашням нар байгуулсан бөгөөд ******* сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэсэн, тус гэрээний 2.1-д Улаан эрэг ашиглалтын талбай 3 га, кемп 1,8 га, 2.2-т газрын төлбөрийн хэмжээ 200 /хоёр зуун мянган төгрөг/, бүгд үнэ *******0.000 /есөн зуун мянган төгрөг/, үүнээс 3 дугаар улиралд *******0.000 төгрөг, гэрээний 2.3, 2.4, 2.5 болон бусад заалтууд адил байна. /1-р хх149/

            ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/108 дугаар “Газрын хэвлийг ашиглуулах тухай” захирамжаар Монгол Улсын Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 7/01 дүгээр тогтоолыг үндэслэн “Шинэ сансар” ХХК-д уурхайн нөөцийн зориулалтаар Хөх толгой 2 дугаар баг “Ихэр худаг” гэх газарт 1684.88******* га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэр гарч,  аж ахуйн нэгжүүдийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн гэрчилгээ олгож, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж ажиллахыг газрын даамалд даалгажээ. /2-р хх138-139/

            Гэтэл үүний дагуу ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, гэрээ байгуулаагүй, холбогдох баримтыг шүүх удаа дараа шаардаад ирээгүй бөгөөд талууд шүүх хуралдаанд энэ талын баримт байхгүй тухай гарсныг дурдах нь зүйтэй.

            ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/108 дугаар “Газрын хэвлийг ашиглуулах тухай” захирамжид 5 жилийн хугацаатайгаар газрын хэвлийг ашиглуулахаар зааснаас харахад “Шинэ сансар” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дээрх газрыг ашиглахаар байх бөгөөд үүнээс хойш өөр захирамж гараагүй болох нь нэхэмжлэгчийг газар ашиглах хугацаагаа сунгуулах албан хүсэлтээ материалын хамт ирүүлэх тухай тус сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичигт дурдсанаас харагдаж байна. /1-р хх-11/

            Нэхэмжлэгч компани нь ашиглалтын зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа, үүнтэй хариуцагч тал маргаагүй.

            Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.”, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.” гэж зааснаас харахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг Газрын тухай хуулиар, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох харилцааг тусгайлсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчилжээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;”, 4.1.18-д “"уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;”, 4.1.19-д “"уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоц хэсгийг;” хэлэхээр тодорхой заасан.

Харин газар ашиглах тусгай зөвшөөрөлд үндэслэн уурхайн эдэлбэрт газар ашиглах гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах, уг гэрээний дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа Ашигт малтмалын тухай хуулийн сумын Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүсэх учиртай.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 12.1.2-д “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;”, 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;” гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны үүргийн нарийвчлан хуульчилсан байна.

Гэтэл ******* сумын Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар тухайн газрын хэвлийг 5 жилийн хугацаатайгаар “Шинэ сансар” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч эрх бүхий байгууллагаас тус компанитай гэрээ байгуулах, гэрчилгээ гаргах, үүний дараа төлбөрийн нэхэмжлэх үүсгэх ажиллагаа хийх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шууд газар ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл, ******* сумын Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн үйлчлэл буюу 5 жилийн хугацаанд газрын хэвлийг ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжлэх эрх нь эрх бүхий байгууллагад үүсээгүй гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна.”  гэж мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэсэн хуулийн зохицуулалттай.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан.

 Монгол Улсын Засгийн газрын “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 2020 оны 110 дугаар тогтоол батлагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1.4 дэх хэсэгт Уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын эрхийг баталгаажуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

            “Шинэ сансар” ХХК нь Улсын бүртгэлийн хэлтэст Баянзүрх дүүрэг, 26-р хороо Дүнжингарав 105-25 тоот хаягаар албан ёсны бүртгэлтэй байгаа ба компанийн аль нэг албан тушаалтны хаяг Татварын газарт бүртгэгдээгүй, Татварын газраас өмнө нь дээрх хаягаар нэхэмжлэх хуудас хүргүүлээгүй, компанийн бүртгэлтэй цахим хаягаар нэхэмжлэх хуудсыг хүргүүлсэн /2-р хх49-52/ гэх ба 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр [email protected] хаягаар 40.437.352 төгрөгийн нэхэмжлэхийг илгээжээ. /2-р хх137/

            Т.Хангэрэл нь 2012 оны иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг “Шинэ сансар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар байгуулж, харин 2016 оны гэрээг ерөнхий геологич Б.Дашням байгуулсан бөгөөд нэхэмжлэгч “Шинэ сансар” ХХК нь 2022-2025 оны газрын төлбөр нийт 139.979.706 төгрөгийг газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Аймгийн Татварын газрын баримтаас харагддаг./2-р хх207-215

            Татвар төлөгч аж ахуйн нэгж нь Улсын бүртгэлийн хэлтэс болон  Татварын албанд хүсэлт гаргаж, Татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээллийг шинэчлэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг байтал нэхэмжлэгч талаас …Хангэрэл нь манай компанийн өмнөх захирал, одоо манай компанид ажилладаггүй, манай компанид газрын төлбөрийн нэхэмжлэх хуудас ирээгүй… гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

            Тиймээс ******* сумын Засаг даргын 2025 оны ******* дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр газрын төлбөр нэмэгдсэн хэмжээгээр төлөхийг мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан акт мөн байх боловч Ашигт малтмалын тухай хуульд заасан газар ашиглах гэрээ байгуулах, түүнтэй холбоотой бусад зохицуулалттай нийцээгүй тул, хариуцагч ******* сумын Засаг даргын албан бичгийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

            Гурав. “******* аймгийн ******* сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” шаардлагын хувьд:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах...  ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” эсэхийг тодорхой бичихийг, мөн хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан ямар нэгэн акт байхыг шаарддаг. Нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь 2 дахь шаардлагатай давхардсан утгыг агуулж байна.

            Харин даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчээс ******* сумын Засаг даргад “газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах”-аар хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаарддаг боловч ийм нөхцөл үүсээгүй байх тул энэхүү шаардлагыг хангах боломжгүй байна.

            8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ““Шинэ сансар” ХХК нь 2021 оноос хойших газрын татварын төлбөрийг төлөх нь зөв гэж үзэж байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

            Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 4.1.19, 12 дугаар зүйлийн 12.1.1, 27 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Шинэ сансар” ХХК-ийн “******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “******* аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын ******* сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг, мөн ******* сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, ******* сумын Засаг дарга “Шинэ сансар” ХХК-д газрын төлбөр ******* төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн      47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.