| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0348/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | C.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Э.Чингис нарын бүрэдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, улсын яллагч C.Цэрэндорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тулга овгийн Дугарын Ганзоригт холбогдох эрүүгийн 1806 00000 0002 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Үүд суманд төрсөн, эрэгтэй, дархад, шаварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчны 6-41 тоотод оршин суудаг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлж, тус хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ийн бүгд биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаатай хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг ./РД: ТЛ69120274/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр хотхоны 101 дүгээр байрны 63 тоотод 33 настай эмэгтэй Сүхбаатарын Амарзаяаг сүхээр цохиж, нүүр гавлын оройн олон тооны гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын орой суурь яс, нүүрний олон сэлтэрхийт хугарал, духны дэлбэнгийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн доод хэсэг, бэлгийн уруулын олон тооны шарх, үүдэн дээд шүд, зүүн соёоны булгарал, дууд уруулын шарх, умдаг ясны салалт, зүүг чихны дэлбэн, зүүн хөхлөг сэртэн орчмын цус хуралт гэмтлүүд учруулж хүнийг онц харгис хэрцгийгээр алах буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Би согтуу байсан болохоор юу ч санахгүй байгаа. Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би архины хамааралтай хүн. Маш их гэмшиж байна. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “…Талийгаач миний төрсөн дүү байгаа юм. Ганзориг чи ичээчээ, ганц бие эмэгтэй хүний гэрт яах гэж очсон юм бэ? Хажууд нь байсан эмэгтэйг хөөж гаргачихаад талийгаачийг сүхэдсэн байсан. Бид нар талийгаачийн нүүрийг нь хүртэл харж чадаагүй. Ингэж хүн алж болдог юм уу. Чи үнэндээ хүчиндэх зорилготой байж байгаад алсан биз дээ. Гудамжинд чи архи уугаад явдаг, мөн эхнэр хүүхдээ гэр орноо шатаах гэж байсан хүн шүү дээ. Хохирогч ганц охинтой ганцаараа байр түрээсэлж амьдарч байсан. Талийгаачийн оршуулгын зардалд 3.500.000 төгрөг гарсан. Энэ худлаа мэдэхгүй, санахгүй байна гэж хэлж байна. Хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулмаар байна.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд С.Үнэнбат хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг /1хх185-189/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Энхбаярын гэрчээр өгсөн /1хх48-51/, мөрдөн байцаалтын шатанд Д.Мөнхтулгын гэрчээр өгсөн /1хх214-215/, мөрдөн байцаалтын шатанд Ц.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн /1хх-54/, мөрдөн байцаалтын шатанд Д.Төмөрбаатарын гэрчээр өгсөн /1хх169-170/, мөрдөн байцаалтын шатанд Д.Уранчимэгийн гэрчээр өгсөн /1хх171-172/, мөрдөн байцаалтын шатанд С.Нямчимэгийн гэрчээр өгсөн /1хх 173-174/, мөрдөн байцаалтын шатанд Б.Ундармаагийн гэрчээр өгсөн /1хх249-250/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх21-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх3-7/, яллагдагч ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 78 дугаартай дүгнэлт /1хх111-114/, яллагдагч ийн барьж явсан гэх хоёр ширхэг сүхний Шүүхиййн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 332, ДНХ-иййн 637 дүгнэлт /1хх199-122/, талийгаачийн өмсөж явсан хувцасны Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх124-131/, Д. Ганзоригийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх8-11/, ял шалгах хуудас /1хх-115/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржоос шүүгдэгч ийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр хотхоны 101 дүгээр байрны 63 тоотод, 33 настай, эмэгтэй Сүхбаатарын Амарзаяаг сүхээр цохиж, нүүр гавлын оройн олон тооны гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын орой суурь яс, нүүрний олон сэлтэрхийт хугарал, духны дэлбэнгийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн доод хэсэг, бэлгийн уруулын олон тооны шарх, үүдэн дээд шүд, зүүн соёоны булгарал, дууд уруулын шарх, умдаг ясны салалт, зүүг чихны дэлбэн, зүүн хөхлөг сэртэн орчмын цус хуралт гэмтлүүд учруулж хүнийг онц харгис хэрцгийгээр алах буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр хотхоны 101 дүгээр байрны 63 тоотод, 33 настай, эмэгтэй, Сүхбаатарын Амарзаяаг сүхээр цохиж, нүүр гавлын оройн олон тооны гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын орой суурь яс, нүүрний олон сэлтэрхийт хугарал, духны дэлбэнгийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн доод хэсэг, бэлгийн уруулын олон тооны шарх, үүдэн дээд шүд, зүүн соёоны булгарал, дууд уруулын шарх, умдаг ясны салалт, зүүг чихны дэлбэн, зүүн хөхлөг сэртэн орчмын цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулж хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үнэнбатын өгсөн: “…Би эцэг эхээс 7 уулаа ба айлын том хүү байгаа юм, талийгаач С.Амарзаяа нь миний 5 дахь дүү байгаа юм. Амарзаяа нь Солонгос хоолны газарт ажиллаж байгаад Солонгос хүнтэй танилцан хамтран амьдарч байгаад 2014 онд Ихэр-Саран төрж өөрийнхөө нэрээр бүртгүүлж гэрчилгээ авсан юм. Нөхөр нь Солонгос хүн болохоор хэсэг Монголд ажиллаж байгаад нутаг руугаа буцаад явсан. Би маш их гомдолтой байна. Хуульд заасны дагуу арга хэмжээ авч хэргийг түргэн шалгаж өгнө үү гэж хэлэх байна. Оршуулгын зардал гэж 3.559.745 төгрөг болж байгаа ба үүнийг баримтаар нь гаргаж ирсэн байгаа...” /1хх185-189/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Ж.Эрхбаярын гэрчээр өгсөн: “…Тухайн дуу чимээ сонсогдож байгаа нь “...намайг аллаа” гээд орилоод байсан. Гэтэл 15 цаг 37 минутын үед хажуу айлд зодоон болоод эхлэх шиг болсон. Тэгэхээр нь би өөрийн 99094677 дугаарын утаснаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 39 минутад цагдаагийн 102 дугаарын утсанд “...манай хажуу талын айлын залуу эхнэрийгээ зодоод байна, зүгээр нэг зодох биш эхнэрийгээ алах гээд байна, хурдан ир” гэж дуудлага өгсөн. ...Гэтэл манай хажуу айлын эрэгтэй эхнэрийгээ 15 цаг 43 минут хүртэл ширүүн зодож байснаа чимээ нь багасаад эхэлсэн. ...Би тухайн үед цагдаад дуудлага өгчихөөд эхнэрийгээ зодсон залуу цагдаа ирэхээс өмнө нь зугтаад гараад явчихаж магадгүй гэж бодоод чимээ чагнаад байж байтал тухайн айлын хаалга нь дуугарсан, үүнээс хойш тухайн айлын хаалга дуугараагүй санагдаж байна. ...эмэгтэй хүний уйлаад байгаа эсвэл инээгээд байгаа нь мэдэгдэхгүй чимээ гараад эхлэхээр нь анхааралтай сонсоход эрэгтэй хүн “...гичий минь” гэх мэтээр хараагаад эхэлсэн. Тухайн үед тэр эрэгтэй “...гичий минь тэгээ биз дээ” гэх мэт зүйл яриад хараагаад байсан, яг юу гэж хэлснийг би сайн сонсоогүй. Тэгтэл тэр эмэгтэй хэсэг чанга орилж байгаад “...туслаарай, намайг аллаа, цагдаа ахаа, 2 хөрш айлын хүмүүсээ цагдаа дуудаарай, намайг аллаа” гэж орилж эхэлсэн. ...Тухайн чимээ хөрш айлын ариун цэврийн өрөөнөөс гарч байсан.” /1хх48-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Д.Мөнхтулгын гэрчээр өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 26-нд өглөө 09 цагт Улиастай-112 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр цагдаа жолооч дэд ахлагч Ц.Пүрэвдоржийн хамт ажилд гарсан. Ингээд 15 цаг 46 минутад У-10-аас таблетаар “...19 дүгээр хороо Саруул тэнгэр-2 хотхоны 101 дүгээр байрны 63 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод алах гээд байна” гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу 15 цаг 57 минутад очиж шалгахад орц кодтой байсан ба дуудлага өгсөн утас руу залгаж асуугаад кодыг нээж орох үед нэг давхар нь гэрэлгүй, бүдэг харанхуй байсан ба өөдөөс нэг залуу бүдрээд унаж таарсан. Ингээд хартал нэг гартаа сүх барьсан байгаа нь бүдэг харагдсан тул шууд дээрээс нь дараад автал гарт нь 2 ширхэг жижиг сүх байсан ба сүх болон гар нь цустай байсан юм. Тэгээд сүхийг нь холдуулан тэр залуугийн гарыг гавлаж цагдаадаа харуулаад өөрөө 63 тоот руу очтол гадна хаалга нь хагас нээлттэй дотогшоо ортол нойлын өрөөнд нүүр царай нь мэдэгдэхгүй болсон эмэгтэй хүн нас барсан байдалтай байсан тул бусад өрөөг шалгахад хүн байгаагүй. Ингээд гадагшаа гарч цагдаадаа “...хүн нас барсан байна шүү, наад хүнээ сайн харж байгаарай” гэж хэлээд өөрийнхөө утсаар жижүүр лүү ярьж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /1хх214-215/,
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Улиастай-112 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнхтулгын хамт үүрэг гүйцэтгэж байхад тус хэлтсийн жижүүрээс “...Баянзүрх дүүргийн 19 дүгээрхороо Саруул-Тэнгэр 2 хотхон 101 дүгээр байрны 1 давхрын 63 тоотод нөхөр нь эхнэрээ аймаар зодоод байна, намайг нууцалж өгөөч гээд 99094776 дугаараас эрэгтэй хүн дуудлага өгсний дагуу 15:46 цагт хүлээж аваад 15:57 цагт шуурхай очиж шалгахад уг байрны 2 дугаар орцоор дөнгөж ороход өөдөөс баруун гартаа цус болчихсон 2 жижиг сүх барьчихсан согтуу эрэгтэй хүн бид хоёрын урд бүдрээд унасан. Улмаар Мөнхтулга бид 2 шууд тэр эрэгтэйгийн дээр нь гараад 2 сүхийг нь холдуулан, гарыг нь ар талд нь гавласан. Би тэр эрэгтэйг харж байхад Мөнхтулга дүгээр давхрын уг айлд орж үзээд “...эмэгтэй хүн нас барсан байдалтай байх шиг байна, наад эрэгтэйгээ сайн харж байгаарай би жижүүүрт мэдэгдээд 103 дуудна” гэсэн. ...Миний анзаарахад гартаа барьсан 2 сүх нь цус болчихсон байсан. Тэр эрэгтэй дээгүүрээ хар хөх өнгийн подволка, хар өнгийн өмд, бараандуу өнгийн хагас түрийтэй гуталтай байсан санагдаж байна. Би тэр эрэгтэйг хир зэрэг согтуу байсныг хэлж мэдэхгүй байна.” /1хх-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Д.Төмөрбаатарын гэрчээр өгсөн: “...одоо санаад байхад Уранчимэгийн дүү нь уурлаад “...гэрлүүгээ харъя” гээд байсан болохоор Уранчимэг дүүгээ дагуулан гараад явсан ба түүний дараа Ганзориг гаднаас орж ирсэн. Ингээд би Ганзоригийг хөөж гаргаад удалгүй Амарзаяаг ганцааранг нь үлдээгээд гарсан ба 15 цагаас охины шинэ жил болж байсан болохоор тийшээ явсан юм.” /1хх 169-170/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Д.Уранчимэгийн гэрчээр өгсөн: “...Амарзаяа гэртээ ганцаараа байсан ба бид хоёр хэсэг юм ярьж байхад гаднаас Төмөрбаатар, Нямчимэг нар орж ирсэн ба Төмөрбаатар өврөөсөө “Нийслэл” нэртэй 2 литрийн хэмжээтэй пиво гаргаж ирсэн ба тэрийгээ задлаад “...уу” гэхээр нь “...уухгүй” гэсэн. Ингээд удалгүй Нямчимэг гараад явсан. Төмөрбаатар ганцаараа пивоо уугаад байсан. Тэгээд манай дүү “...гэр лүүгээ харъя” гээд байхаар нь явах гэтэл Амарзаяа “...жаахан байж байгаад яваач” гэж хэлээд би хэсэг хүлээж байгаад 14 цаг болохоор нь явсан ба Төмөрбаатар, Амарзаяа нар үлдсэн.” /1хх-171-172/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд С.Нямчимэгийн гэрчээр өгсөн: “...Намайг гэртээ байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Төмөрбаатар манайд ирээд “...эмэгтэй хүүхдийн цагаан плаж байна уу” гэж асуусан. Ингээд “...байхгүй” гэсэн чинь “...Амарзаяагийнд хамт очиж асуугаад өгөх үү” гэхээр нь зөвшөөрөөд хамт Амарзаяагийн гэр лүү явсан ба замдаа Амарзаяа руу Төмөрбаатар ах залгасан чинь Амарзаяа гэртээ байсан ба гэрт нь Уранчимэг хамт байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр замаараа дэлгүүр орж Төмөрбаатар ах “...Нийслэл” нэртэй 2 литрийн пиво авч Амарзаяагийн гэр лүү орсон. Ингээд би тэднийд удалгүй гарч хүнтэй уулзахаар явсан юм. Би Амарзаяа эгчтэй 2010 оноос хойш найзлаж байгаа ба гэрээр нь орж гараад явдаг юм.” /1хх 173-174 / гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд Б.Ундармаагийн гэрчээр өгсөн: “...Би “Цайз” зах дээр талбай түрээслэн мод зүсдэг ажлыг 2008 оноос хойш хийж байгаа. ахыг 2010 оноос хойш мэдэх болсон ба нь эхнэр хүүхдийн хамт ямар ажил байна түүнийг хийгээд явдаг байсан юм. Ихэвчлэн мод хагалах, банз хураах, мод буулгах, өрөх зэрэг ажлыг хийдэг байсан. нь хар бараан өнгийн цүнх /үүргэвч/ авч явдаг ба түүн дотроо сүх, шуудай зэргийг авч явдаг, сүхээрээ мод хагалдаг байсан ба шуудайндаа орой харих үедээ модны өөдөс, зоргол хийж авч явдаг байсан. ах эхнэр, 3 банди нарыгаа дагуулж ирдэг байсан. Банди нар нь хааяа хамт ажилладаг байсан. ахын эхнэр нь Дэлгэр гэдэг эгч байсан. Хааяа хамт ажил хийдэг. ” /1хх 249-250/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд ийн яллагдагчаар өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Цайз” зах дээр явж байгаад зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй залуутай архи уусан юм, энэ талаараа өмнөх мэдүүлэгт хэлсэн байгаа, одоо яг хэнтэй уусан гэдгээ санахгүй байна. Би хоёр шил архинаас 50 төгрөгийн цаасан аягаар 2 удаа л уусан гэдгээ санаж байна.” /2хх 8-11/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 146 дугаар:
1. Талийгаач Амарзаяагийн цогцост нүүр гавлын оройн олон тооны гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын орой суурь яс, нүүрний ясны олон сэлтэрхийт хугарал, духны дэлбэнгийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн доод хэсэг, бэлгийн уруулын олон тооны шарх, үүдэн дээд шүд, зүүн соёоны булгарал, дээд уруулын шарх, умдаг ясны салалт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг тархины ил хугарал, духны дэлбэнгийн няцралын улмаас нас баржээ,
2. Талийгаач гавал тархины ил хугарал, духны дэлбэнгийн няцралын улмаас нас баржээ,
3. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй, хүнд зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн удаагийн үйлчлэлээр ба мохоо зүйлээр үүсгэгдсэн байна,
4. Талийгаач нь А бүлгийн цустай. Бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байсан байна,
5. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй,
6. Амарзаяа нь нас барах үедээ согтолтгүй байжээ,
7. 8. Үтрээнээс эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй,
9. 10. Охин хальс хуучин урагдалтай байна.” /2хх 3-7/ гэх дүгнэлт,
Яллагдагч ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 78 дугаар:
“...А. нь хэрэг үйлдэх үедээ F 10.71 Архины шалтгаант бие хүний болон төрх үйлийн эмгэгтэй байсан байна,
нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна,
нь болсон зүйлийн талаар зөв тайлбарлаж, мэдүүлэх чадвартай байна,
Б. нь сэтгэцийн өвчний учир эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт үгүй байна,
В. нь одоо үедээ F 10.71 Архины шалтгаант бие хүний болон төрх үйлийн эмгэгтэй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна,
Г. нь хэрэг үйлдэх үедээ архины шалтгаант энгийн согтолттой байсан байх боломжтой,
Д. нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч мэдүүлсэн зүйлээ ухамсарлаж ойлгох чадвартай байна,
Е. нь хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 111-114/ гэх дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-21-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч ийг хүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул уг гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхээс шүүгдэгч т ял шийтгэл оногдуулахдаа амь хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, тохуурхан доромжилж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үнэнбат “...Талийгаачийн оршуулгын зардалд 3.500.000 төгрөг гарсан. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна.” гэж мэдүүлж байх боловч шүүх хавтаст хэргийн материалд авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж шүүгдэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч оос 3.559.745 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийт 86 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сүх, 33 см урттай, толгойн өргөн 14 см, шөр өнгийн сүх, /бариул нилдээ хүрэн өнгийн толботой/, 33 см урттай, толгойн өргөн 25 см, модон бариултай, сүх /нилдээ улаан хүрэн өнгийн толботой/, талийгаачийн хувцас болох хар цоохор өнгийн цамц, ногоон өнгийн фудболка, юүдэнтэй хөх өнгийн цамц, хар өнгийн куртик, цагаан эрээн өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн оймс, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн дотоож, цэнхэр өнгийн хос оймс зэрэг нийт 11 хувцас, арчдас, хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг хуруу шилтэй арчдас, хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 ширхэг арчдас, яллагдагч гар дээрээс мааралд бэхжүүлэн авсан 2 ширхэг арчдас, хэргийн газраас хураан авсан саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, 50 төгрөг 4 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, “үсний хэсэг” нэг ууттай зүйлүүд болон биед үзлэг хийн хураан авсан хар хөх өнгийн зузаан өмд, урдаа цагаан өнгийн бичигтэй хар өнгийн футболк, ногоон өнгийн дотоож зэрэг нийт 3 ширхэг хувцас зэрэг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч бүх насаар нь хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Ганзоригоос нийт 3.559.745 /гурван сая таван зуун тавин есөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сүх, 33 см урттай, толгойн өргөн 14 см, шөр өнгийн сүх, /бариул нилдээ хүрэн өнгийн толботой/, 33 см урттай, толгойн өргөн 25 см, модон бариултай, сүх /нилдээ улаан хүрэн өнгийн толботой/, талийгаачийн хувцас болох /хар цоохор өнгийн цамц, ногоон өнгийн фудболка, юүдэнтэй хөх өнгийн цамц, хар өнгийн куртик, цагаан эрээн өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн оймс, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн дотоож, цэнхэр өнгийн хос оймс/ зэрэг нийт 11 хувцас, арчдас хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг хуруу шилтэй арчдас, хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 ширхэг арчдас, яллагдагч гар дээрээс мааралд бэхжүүлэн авсан 2 ширхэг арчдас, хэргийн газраас хураан авсан саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, 50 төгрөг 4 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, “үсний хэсэг” нэг ууттай зүйлүүд болон биед үзлэг хийн хураан авсан хар хөх өнгийн зузаан өмд, урдаа цагаан өнгийн бичигтэй хар өнгийн футболк, ногоон өгнийн дотоож зэрэг нийт 3 ширхэг хувцас зэрэг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.