Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 307/ШШ2025/01652

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/02155/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /утас 88070286/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,

 

3,789,549.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3,789,549.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.******* нь ******* ББС байгууллагад өгөх ёстой мөнгийг 10 сарын 05-нд 2,000,000 төгрөгийг, 11 сарын 05-нд 1,789,549.65 төгрөгийг хугацаа хэтрүүлэхгүй төлөх болно гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... хариуцагч Б.******* нь тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2025 оны 10 сарын 05-нд 2,000,000 төгрөг, 11 сарын 05-нд 1,789,549.65 төгрөг мөн УТХ-г хуульд заасны дагуу төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжилсэн талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 3,789,549.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Б.******* нь ******* ББС байгууллагад өгөх ёстой мөнгийг 10 сарын 05-нд 2,000,000 төгрөгийг, 11 сарын 05-нд 1,789,549.65 төгрөгийг хугацаа хэтрүүлэхгүй төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,789,549.55 төгрөгийг 10 сарын 05-нд 2,000,000 төгрөг, 11 сарын 05-нд 1,789,549.65 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох 3,789,549.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,789,549.55 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-нд 1,789,549.65 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,583 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 37,791.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 37,791.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА