| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0033/З |
| Дугаар | 111/ШШ2026/0061 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 111/ШШ2026/0061
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн *******ын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн *******,*******ид холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“1. Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" клиникт төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад тарианы ампуль, хэрэглэсэн шприз зэрэг нь аюултай, халдвартай хог хаягдал бөгөөд шар болон аюулгүйн хайрцагт ангилан хийх ёстой бөгөөд өвчтөн болон үйлчлүүлэгчид хэрэглээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл бусад эд зүйлсийн цаас, цэвэр хог хаягдлыг хаях хар өнгийн уут саванд буруу цуглуулсан, аюултай хог хаягдлыг тагийг онгорхой орхиж, эмнэлгийн багажийн тавиураар орлуулан тагласан, хэрэглэсэн хамгаалах хувцас хэрэгслийг, үйлчлүүлэгчийн эд зүйлсийн хамт хадгалсан, аюулгүйн хайрцагтай болон халдвартай хог хаягдлыг халдваргүйжүүлэлгүй тээвэрлэж устгасан гэх үндэслэлтэй буюу аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй халдваргүйжүүлэх гэрээтэй боловч өөрийн бүртгэлээр 3,9 кг халдвартай хог хаягдал мөн хурц үзүүртэй иртэй хог хаягдал цуглуулах аюулгүйн хайрцаг 5 гэж бүртгэсэн ба бүх хог хаягдлыг жинлэж хэмжээгүй бүртгэсэн, буруу маягтаар бүртгэл хөтөлсөн. Хог хаягдал халдваргүйжүүлэх гэрээт байгууллага Нэгдсэн эмнэлгийн бүртгэлээр хурц үзүүртэй ирмэгтэй халдвартай хог хаягдал 5 хайрцаг гэж бүртгэсэн бүртгэл байхгүй юу халдваргүйжүүлэхээр өгөөгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсгийн 1.2, 1.5, 1.6-т заасны дагуу 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн бүртгэлийн 2614000420 дугаартай зөрчлийн хэргийн материалыг хяналтын прокурор *******д хянуулахаар өгсөн.
2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *******ын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн *******,*******ид холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Нарангарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Эрх бүхий албан тушаалтан ******* нь манай "*******" ХХК-д холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудастай 2026 оны 06 сарын 10-ны өдөр танилцаад энэхүү тайлбарыг хүргүүлж байна.
"*******" ХХК нь дээрх зөрчлийн хэрэг, шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд *******ын газраас 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг бүрэн дэмжиж байна.
Манай компанид холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэрэг нь дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан,
2. Зөрчил үйлдсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд бид зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй,
3. Торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн болон үндэслэлгүй,
Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, зөрчлийн талаарх нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр шийтгэл оногдуулах эрхтэй. Гэтэл энэ зөрчлийн хувьд:
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Эрх бүхий албан тушаалтан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй төдийгүй шалгалтын явцад илэрсэн гэх дутагдлыг шууд зөрчил гэж дүгнэн шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь *******ын дүгнэлтэд дурдсан үндэслэлтэй нийцэж байна.
2. Зөрчилд манай компанийн зүгээс оролцох, тайлбар гаргах эрхийг хангаагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу бүрэн оролцуулж, тайлбар, нотлох баримт гаргах, нотлох баримттай танилцах, боломжийг олгоогүй. Ингэснээр манай компанийн хууль ёсны эрх зөрчигдсөн.
Дээрх байдлаар хууль зөрчсөн ноцтой зөрчлүүд нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Иймд *******гийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн *******ын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн *******,*******ид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ.
Хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн *******ын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн *******,*******ид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА