Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд

Улсын яллагч Ч.Бямбажаргал

Гэрч Э.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, Б.Батдорж

Шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 201622000365 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Ц-,

Шүүгдэгч Ц.Ц- нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу, 2012 оны 12 дугаар сард, тухайн тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэх ёстой 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21.200.400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Ц.А- 10.000.000 төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж 10000000 төгрөгийн хахууль авсан, Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын төлбөрт 43 нэр төрлийн хөдлөх хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 21.200.400 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Ц.А- гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Мөн 2013 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7.300.800 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Д.У- эгч Д.Ундармаагаар дамжуулан Д.У- хадам ээж Г.Б- 5 сая төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж хийх ёсгүй үйлдэл хийн 4.800.000 төгрөгийн хахууль авсан, торгуулийн төлбөрт 27 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 7.300.800 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Д.У- гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Ц.Ц- нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2012 оны 12 дугаар сард, тухайн тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэх ёстой 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21.200.400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Ц.А- 10.000.000 төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж 10000000 төгрөгийн хахууль, авч Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын төлбөрт 43 нэр төрлийн хөдлөх хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 21.200.400 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Ц.А- гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Мөн 2013 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7.300.800 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Д.У- эгч Д.У-р дамжуулан Д.У- хадам ээж Г.Б- 5 сая төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж хийх ёсгүй үйлдэл хийн 4.800.000 төгрөгийн хахууль авч, торгуулийн төлбөрт 27 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 7.300.800 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Д.У- гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэрч Д.С- 2016.06.14-нд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...107 дугаар тойрог нь Мөрөн сумын 8 хороо, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Ханх сумд багтдаг юм. Шүүхийн гүйцэтгэх хуудас тус албанд ирэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваад төлбөр төлөгч нь дээрх тойрогт хамаарах бол надад Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэн надад өгдөг юм. Ингээд би хүлээн аваад хуульд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулан төлбөр төлөгдсөн тохиолдолд гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах тухай тогтоол үйлдэн ахлахаараа батлуулаад аймгийн прокурорын газарт өгч хянуулан авдаг. Ингээд архивт хүлээлгэн өгдөг байсан. ... 2013.05.14-ний өдөр нь Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авсан байна. үүнээс өөрөөр гүйцэтгэлийн ажиллагааг хаах хүртэл ямар нэгэн ажиллагаа би хийгээгүй байна. Эд хөрөнгийг хураасан акт, төлбөр авагчид шилжүүлсэн акт зэргийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц- үйлдсэн байна. Ийм болохоор ямар эд хөрөнгө хэзээ хураан авсан хураасан хөрөнгөө хаана байлгаж байгаад хэрхэн төлбөр авагчид хүлээлгэн өгсөн талаар мэдэх зүйл алга. 2013.06.06- нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг би үйлдэн гарын үсгээ зуржээ. Тэгэхээр энэ тогтоол гархаас өмнө ахлах дээр л энэ материал байж байсан байхаа. Би үнэхээр санахгүй байна, торгуулийн ялаа төлөхгүй бол хорих ял болгоно шүү гээд У- шаардлага тавьж байсан зүйл байгаа байх. Түүнээс энэ хүний гэрээр нь очиж байгаагүй.... Д.У- торгуулийн ялаа бэлнээр төлсөн талаар надад мэдэх зүйл алга. Хэрэв бэлнээр төлсөн бол төлбөрийн дансанд хийх ёстой. 2013 онд манай алба Төрийн банкинд данстай байсан. Бэлнээр авчирч өгч болно. Энэ тохиолдолд бэлэн мөнгө хураасан акт үйлддэг юм. Надад лав бэлнээр өгсөн зүйл байхгүй.... ...Шаардан авсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна материалыг харахад ямар ч л байсан намайг гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байхад л надаас авсан байх тэгээд л өөрөө эд хөрөнгийг хураасан акт, хүлээлгэн өгсөн акт зэргийг ахлах үйлдсэн байна...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас, 60-61-р хуудас/

Гэрч Д.Ч-ын 2016.06.14-нд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд ирэхэд шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц- хүлээн авч танилцаад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээд төлбөр төлөгчийн хаягаар харъяалагдах тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид нь хуваарилан өгдөг юм. Ингээд шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх ажилллагааг дуусах хүртэл нь ажиллагааг явуулаад ахлах гүйцэтгэгчид танилцуулан батлуулаад аймгийн прокурорын газарт хянуулдаг... ...Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр 21,200,400 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн Ч.А- холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг би явуулаагүй. Энэ миний хариуцсан тойргийнх боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц- энэ хүнд холбогдох гүйцэтгэлийн ажиллагааг явуулж хаасан. Яагаад миний хариуцсан тойргийн гүйцэтгэх хуудсыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц- авч шийдвэрлэсэнг би мэдэхгүй байна. ахлах Ц- надаар уг материалыг хаахдаа хэд хэдэн баримтанд гарын үсэг зуруулж байсан. эд хөрөнгийг хураах, шилжүүлэх акт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах зэрэг баримтанд би гарын үсгээ зурж байсан. Миний ажлыг хийгээд нэг ч гэсэн материалаа шийдвэрлүүлсэн болхоор би баярлаад л өнгөрсөн. Ажлын үзүүлэлт л нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Миний хувьд миний хариуцсан тойргын материал ахлах дээр ирсэнг мэдээгүй. Ц- хаахдаа л надад хэлээд гарын үсэг зуруулсан. Тийм болхоор хэрхэн хянаж шийдвэрлээд хаасанг би тодорхой хэлж мэдэхгүй байна.... ...Архивын баримттай танилцлаа.2012.12.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2012.12.26-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан актууд, мөн өдрийн төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, 2012.12.28 ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан тухай тогтоол зэрэгт зурагдсан Ч- гэх гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. би гарын үсгээ зурсан байна. харин бичилтүүдийг нь би бичээгүй. Ахлах Ц-ынх байна. Би энэ гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй учир хэнээс ямар ямар эд хөрөнгө хурааж хэнд өгсөн талаар хэлж мэдэхгүй байна. төлбөр төлөгч Алтангадас, төлбөр авагч Мягмаржав гэх хүмүүстэй уулзалдаж байгаагүй болхоор танихгүй юм байна.... ...Шүүхийн шийдвэрээр торгуулийн ял эсхүл улсын орлогод оруул гэж шийвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг гүйцэтгэхдээ тухайн эд хөрөнгийг торгуулийн ялыг улсын орлогод оруулдаг. Торгуулийн ялыг хангах зорилгоор бэлнээр төлөх боломжгүй бол эд хөрөнгийг хураадаг юм. Ингэж хураан авсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах, борлогдохгүй бол орон нутгийн байгууллагатай харилцан ойлголцож байж шаардлагатай эд хөрөнгө байвал шилжүүлэн өгдөг...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас 59-59-р хуудас/

Гэрч Д.У- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2012 оны 12 сард Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээс 7 сая 300 мянга 800 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн юм. Улсын дээд шүүх хүртэл давж заалдсан боловч энэхүү ялыг хэвээр үлдээсэн.... Ингээд би хадам ээж Баасанжав Хөвсгөлд байсан болхоор очоод уулзаад төлбөрийг нь төлөөд байгаач гэж гуйсан. Тухайн үед эхнэр Лхагвасүрэн надтай хамт Улаанбаатар хотод байсан юм. Хэд хоногийн дараа хадам ээж маань утасдаад торгуулийн төлбөрийг чинь ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц-д хүргээд өгчихлөө. Одоо санаа зоволтгүй сургуулиа төгс гэж хэлсэн. Түүнээс би өөрөө ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц-тай нь нүүр тулж уузлалдаагүй. Сонинбаяртай л уулзаж байсан юм. Нийт 7 сая 300 мянга 800 төгрөгийг бэлнээр бүрэн төлсөн учир гүйцэтгэх хуудсыг хаасан гэсэн бичиг өгсөн байсан... Асуулт. Та торгуулийн ялын төлбөртөө хивс, гутал, хутганы иж бүрдэл, комиссын бараа,мөлхөө ор, тавилга зэрэг эд зүйлс, эд бараа өгсөн юм биш үү. Хариулт. Тийм зүйл байхгүй. Асуулт. Та 2013.06.06-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан актыг танилцана уу. / архивын баримтаас У- холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг эх хувиар нь танилцуулав/ Хариулт. Энэ миний гарын үсэг биш. Ийм би нэр төрлийн бараа эд зүйлс өгч байгаагүй.... ...Нэмэлтээр өөрөө бичсэн: тухайн үед ээж өөрт байсан 4,800,000 төгрөгөө хүргэн өгсөн гэсэн.Тэгээд зун гэртээ ирээд ээжтэй уулзахад нөгөө мөнгөөр хаагдсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг. Дахин байцаалтанд: “...Тэгээд ахиад удалгүй Ц- гэдэг хүн яаралтай ирж уулз чи ял шийтгэлтэй байж яагаад тэнээд алга болчихдог юм гээд байхаар нь би урдаас нь тайлбарлаж хэлэх гэж оролдсон боловч сонсохгүй төлбөрөө хурдан төл, төлөхгүй бол чамайг хотруу шижүүлээд Улаанбаатар хотоос баривчлуулна шүү эсвэл торгуулын ялыг чинь биеэр хорих ял болгоно шүү гээд байсан.Тэгэхээр нь би боломжгүй байнаа гэж хэлсэн чинь Ц- нь тэгвэл чи өөрийнхөө бие төлөөлөгчийг уулзуул эсвэл батлан даах хүнээ хурдан уулзуул тэгэхгүй бол чамайг хорих гээд байна гэж хэлхээр нь би өөрийн төрсөн эгч Ундармааг очоод уулзаадхаачээ намайг хорино гээд байна гэж хэлсэн юм.Энэ үе бол 2013 оны 05 дугаарын сарын үед санагдаж байна.Тэгээд манай эгч Ундармаа Ц-тай очиж уулзсан гэсэн. Тэгээд надад хэлэхдээ бол 5.000.000 төгрөг өгөхөөр тохирсон байсан ба Ц- нь тэрийгээ хурдан авчирч өг гэж хэлүүлсэн байсан.Тэгэхээр нь би би өөрийн хадам ээж Баасанжавд энэ талаар хэлхэд манай ээж би өөрөө очоод уулзаад өгье гэж хэлээд Ц-тай уулзаад цуглуулсан 4.800.000 төгрөгийг өгсөн байсан.Тэгээд л ахиж шүүхийн шийдвэрээс залгаагүй таг чиг болсон.... Асуулт:Та болон таны хадам ээж 4.800.000 төгрөгнөөс гадна шкаф 1 ширхэг, мөлхөө тавилга 1 ширхэг, ор тумбочка 2 ширхэг, сэнс 1 ширхэг, дрож 1 ширхэг, печь 1 ширхэг эд зүйлийг хураалгаж байсан уу? Хариулт:Бэлэн мөнгө л өгсөн.Ямар ч эд зүйл хураалгаагүй.Намайг сургууль төгсөх гээд Улаанбаатар хотод байж байхад Ц- залгахаар нь надад өгөх мөнгө байхгүй байсан.Тэгээд манай гэрээс ороод авч болох юм байвал аваачээ гэж хэлсэн чинь манайх тийм юм авдаггүй чи юу яриад байгаа юм гэж л хэлж байсан.Ер нь бол урдаас загнаад байдаг байсан.Мөнгөө төлөхгүй 1 л хоновол чамайг хорилоо л гээд байсан юм.Тэгээд л аргагүйн эрхэнд Ц-д 4.800.000 төгрөгийг манай хадам ээж аваачиж өгч энэ асуудлыг хаалгасан.Тэгээд надаа шүүхийн шийдвэр дууссан гэсэн бичиг өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас 74-75-р хуудас/

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүргэн Давааням овогтой У- нь шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн юм байна лээ. Тэгээд л аймгийн шийдвэр гүйцэтгэх албанаас торгуулийн төлбөрөө төл гээд байнга нэхэж шаардаад байсан ба энэ үед охин Л, хүргэн У нар нь Улаанбаатар хотод сургуулиа төгсөх гээд байсан учир надад шийдвэр гүйцэтгэгч дээр очиод уулзаад торгуулийн төлбөр төлөөд үүнээс салгаад байхаас үнэхээр дарамттай байна, өдөр шөнөгүй утасдаж торгуулиа төлөхгүй бол хорино гээд байна гэсэн юм. Энэ асуудал 2013 оны зун болсон юм.би тодорхой сар өдрөөр нь хэлж санахгүй байна. Ингээд шийдвэр гүйцэтгэгч Ц- гэх хүн дээр явж очиод уулзсан. Энэ хүнийг би танихгүй. Ингээд би хүүхдийнхээ өмнөөс явж байна гээд л Ц-тай уулзалдсан. Ингэж уулзахдаа би бидэнд байгаа мөнгө маань энэ л байна гээд байсан 4 сая 800 мянган төгрөгийг өгсөн. Ц- надаас үлдэгдэл төлбөрийг дараа нь өгөөрэй гэж хэлээгүй. Хэдэн баримт дээр гарын үсэг зуруулаад тэрээр за одоо боллоо та явж бай, ингээд материал нь хаагдлаа гээд л явуулсан.Би ч болж байгаа юм байна гээд л явсан. Түүнээс хойш энэ талаар чимээгүй байж байгаад л өнөөдөр л дахин энэ талаар ярьж байна.... Дахин байцаалтанд: “... би ямар нэгэн эд зүйл бараа материал өгөөгүй. 4,8 сая төгрөгөө л бариад очсон. одоогоор ийм л мөнгө оллоо гээд тэгсэн за аваад ир гээд авсан... ...Архивын баримтыг танилцлаа. 2013.06.03-ны өдөр Ц- надтай уулзсан тухайгаа тэмдэглээд надаар гарын үсэг зуруулсан байна. энэ баримтанд зурагдсан гарын үсэг минийх мөн байна. гэхдээ би энэ тэмдэглэлд ярьсан шиг зүйл хэлээгүй. Тодруулж хэлбэл найз нөхдийн зарж байгаа бараагаас улсын орлогод оруулж болох уу гээд би асуугаагүй. Надад бараа зардаг найз нөхөд ч байхгүй. Ц- ч тэрийгээ ямар ч гэсэн аваад ир үзэж байгаад улсын орлогод авах эсэхээ шийдье гэж хэлж байгаагүй. 2013.06.06-ны өдрийн эд хөрөнгийг хураасан актанд зурагдсан эд хөрөнгийн эзэн Г.Б гэх гарын үсэг минийх мөн байна. гэхдээ би ийм нэр төрлийн бараа материал эд зүйл хураалгаагүй ш дээ. 4,8 сая төгрөг л торгуульд хүргэн өгсөн. Тухайн үед гарын үсэг зурахдаа би ийм зүйл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Уншаагүй. Надад уншуулаагүй юм уу эсхүл би ойрын харааны шилээ зүгээгүй байсан юм уу, санахгүй байна. ямар ч байсан Ц- энд гарын үсгээ зур гээд зааж өгөөд л гарын үсэг зуруулаад байсан. одоо бол ийм баримт дээр зуруулсныг тодорхой харж мэдэж авлаа. / нүдний шилтэй учир/ Нүдний шилгүй бол бичиг харж уншиж чадахгүй...”...Би урд өгсөн байцаалтан дээрээ дутуу өгсөн байсан.Одоо нэмж байцаалтаа өгнө.У-ыг торгуулийн ял аваад тэрний дараа Улаанбаатар хотод сургуулиа төгсөх гээд явсан хойгуур араас нь шүүхийн шийдвэрээс залгаад торгуулиа төлөхгүй бол хорино, цагдна гээд дарамтлаад байсан гэсэн.Тэгээд манай хүргэн аргаа бараад өгөх төлбөр байхгүй сүүлдээ өөрийн төрсөн эгч Ундармаатай ярьсан чинь Ундармаа нь шүүхийн шийдвэр дээр очоод Цэрэнбамтай уулзсан гэсэн.Тэгсэн Ц- 5.000.000 төгрөг өгчих тэгвэл шүүхийн гүйцэтгэх хуудсыг хаая гэж хэлсэн байсан. Ингэж хэлснийг нь Ундармаа У- хэлээд У- надад хэлэхдээ 5.000.000 төгрөг өгвөл энэ асуудлыг хаагаад өгнө гэнээ гэж хэлэхээр нь би өөрт байсан бүх мөнгөө аваад шүүхийн шийдвэр дээр Ц- гэдэг хүнтэй 2013 оны 08 дугаар сарын үед өрөөнд нь ороод Ц-тай уулзсан чинь урдаас та нөгөө юмаа аваад ирсэн үү гэхээр нь би тиймээ би аваад ирлээ гэж хэлсэн чинь за гээд би шууд бэлнээр 4.800.000 төгрөг авсан.Надад олдсон нь 4.800.000 төгрөг байсан.Ингэж өгсөн чинь Ц- нэг баахан цаас авчираад та гарын үсгээ зур гэхээр нь би болдог л юм байх гэж бодоод л гарын үсэг зурсан.Тэгээд л ахиж залгаагүй дахин шүүхийн шийдвэр гэж асуудал болоогүй юм...” /хх-н 2-р хавтас, 76-79-р хуудас/

 Гэрч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би урд өгсөн байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байна. Би Ц-тай биеэр 1 удаа очиж уулзахад хууль дүрэм яриад заавал мөнгөн торгуулийг төлөх ёстой гэж байсан.Тэгээд надтай уулзсан тэмдэглэл үйлдээл надаар гарын үсэг зуруулж байсан. Тэр үед дүү У- Улаанбаатар хотод сургуулиа төгсөх гээд завгүй байсан болохоор би Ц-луу гар утасаараа 2-3 удаа У-ын шүүхийн шийдвэрийн талаар ярьсан юм.Юу гэж ярьсан бэ гэвэл заавал өөрийг нь авчирч уулзахгүйгээр зохицуулж болохгүй юм уу гэдэг талаар ярьсан. Эхний 2 удаагийн залгаж ярихад урдаас хууль дүрэм яриад байсан.Дараагийн буюу 3 дахь удаагийн яриан дээр Ц- за яахав танай дүү 7.300.800 төгрөгний торгуулийн ялтай юм чинь бас ирж уулзагүй байгаа асуудлуудыг нь багтаагаад надад 5.000.000 төгрөг өгвөл би зохицуульяа гэж хэлсэн. Тэр үед нь би за тэгье гээд У- хэлсэн чинь У- хадам ээжрүүгээ яриад хадам ээж нь мөнгө төгрөг өгч авалцсан юм байна лээ.Тэгээд л надаа болчихлоо гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас 80-81-р хуудас/ Гэрч П.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би торгуулийн ялаар шийтгүүлснийг бол мэднэ. Миний мэдэж байгаагаар бол Алтангадас бид 2 малаа зараад Шүүхийн шийдвэрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц- гэдэг хүнд 10.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Тэгээд л хаасан. Би өөр зүйл мэдэхгүй.Ямар ч байсан 10.000.000 төгрөг өгөөд болсон гэж л байсан.... Ямар ч бараа материал хураалгаж байгаагүй. Харин 21.200.400 төгрөг өгөх ёстой байснаас Ц-д 10.000.000 төгрөг өгөөд л хаалгасан юм. Миний мэдэж байгаа зүйл л энэ, би Ц- Алтангадас 2-н хооронд ямар яриа болсон талаар мэдэхгүй...” /хх-н 2-р хавтас, 57-р хуудас/

Гэрч Ё.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 онд бол ямар ч шийтгэх тогтоолын дагуу эд зүйл ирээгүй.Миний бүртгэл дээр ч байхгүй байгаа... 2013 онд ямар ч эд зүйл ирээгүй. Харин энэ хэлээд байгаа шкаф 1 ширхэг, мөлхөө тавилга 1 ширхэг, ор тумбочка 2 ширхэг, сэнс 1 ширхэг, дрож 1 ширхэг, печь 1 ширхэг эд зүйлийг 2012 онд хүлээж авсан.Тэгэхдээ ингэж авахдаа ямар ч шийтгэх тогтоолоор ирээгүй. ..” /хх-н 2-р хавтас 87-р хуудас/

Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ямар ч ийм эзүйл аваагүй. Миний харсан эд хөрөнгө хураалгасан зүйл дээр баахан хувцас бичсэн байна. Тэгэхдээ хувцас ирдэг байсан ч эдгээр хүнийх гэж мэдэхгүй.... ... Орлогод авахын тулд сумын өмч хамгаалах зөвлөлөөр ороод дүгнэлт гарсны дараа засаг даргын захирамж гараад тэрний дагуу орлогод авдаг. Ямар ч ийм өмч хамгаалах хурал болон засаг даргын захирамж гарч байгаагүй...” гэх мэдүүлэг: /хх-н 2-р хавтас 83-р хуудас/

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”... Ямар ч байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц- миний хажууд нэг ч эд зүйл хурааж байгаагүй.Би сая харсан ийм их эд зүйлийг хурааж байхад нь хөндлөнгийн гэрчээр оролцож байгаагүй.Миний гарын үсэг зурагдсан 2013.06.06-ны өдрийн шкаф мөлхөө ор, сэнс, печь гэсэн зүйлүүдийг хурааж аваагүй. Харин дараа нь намайг дуудаад гарын үсэг зурчих гээд зуруулсан юм.Түүнээс биш нэг ширхэг ч эд зүйл хурааж аваагүй.Би хурааж авсаныг ч мэдэхгүй....” хх-н 89-р хуудас/

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тойргийшийдвэр гүйцэтгэгч нь шалтгаантай, эзгүй байхад нь өөр нэг шийдвэр гүйцэтгэгчээр хариуцуулан ажиллуулдаг юм. Түүнээс биш тойргийн харьяалал зөрчиж шууд аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Ц-ын хувьд бол зөвхөн мэргэжлийн удирдлагаар хангаж өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавьдаг юм. Мөн шийдвэр гүйцэтгэх хуудасыг үүсгэх тогтоол үйлдэж ажиллагаа явуулахаар харьяа шийдвэр гүйцэтгэгч нарт хариуцуулж өгдөг, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусахад өөрийнхөө тогтоолоор хааж дуусгавар болдог. Ц- өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй боловч тойрог зөрчиж болохгүй. Ингэж тойргоор ажиллуулахыг ШШГЕГ-н даргын тушаалаар явдаг юм.... ...Өндөр үний дүнтэй гэж 100.000.000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй гэсэн байдаг юм. Тэгэхдээ өндөр үнэтэйг заавал ахлах шийдвэр гүйцэтгэгч авна гэсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нар нь байдаг юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай бол албаны даргын тушаалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог. Миний хувьд Ц-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх өгч тушаал гаргаж өгөөгүй..” /хх-н 84-р хуудас/

Гэрч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу торгуулийн ялаар шийтгэгдсэн этгээд шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 7 хоногийн дотор уг торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй тохиолдолд шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж харьяа шийдвэр гүйцэтгэх албадад хүргүүлдэг. Ингэсний дагуу шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх хуудас шийтгэх тогтоолыг хүлээн аваад ялтантай уулзаж 14 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх мэдэгдлийг гардуулдаг. Ингээд сайн дураараа биелүүлээгүй бол албадан биелүүлдэг. Ингэж албан биелүүлэхдээ тухайн этгээд дээр улсын бүртгэлийн газраас болон бүх холбогдох байгууллагаас лавлагааг авч тухай ялтны нэр дээр байгаа эд хөрөнгийг тогтоож эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийж битүүмжилж хураах ажиллагааг явуулдаг. Тэгэхдээ торгох ялыг яг ингэж хийнэ гэж ялгамжтай заасан зүйл байхгүй, яагаад гэвэл иргэний төлбөр гаргуулах ажиллагаатай албадах ажиллагаа нэгэн адил явагдаж байгаа. Тэгээд битүүмжилж хураасан эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар үнэлүүлдэг, харин хөдлөх эд хөрөнгийг үнэ хаяалцуулах албадан дуудлага худалдаа, харин үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар зардаг. Ингэхдээ Иргэний хуулийн дагуу зохицуулагдаж явдаг юм.... ...Хураан авсан хөдлөх эд хөрөнгийг заавал үнэлүүлж худалдан борлуулах ажиллагаа явуулах ёстой. Хэрэв үнэ хаяалцуулах худалдаагаар худалдан борлуулаагүй бол улсын орлогод авахуулахаар тухайн сум баг хороо засаг захиргааны нэгжид санал болгодог юм. Тэгээд тухайн санал авсан байгууллага нэгж нь хүлээн зөвшөөрвөл тухайн эд хөрөнгийг шилжүүлж өгдөг юм. Хөдлөх эд хөрөнгийг хураан аваад шууд орон нутагт хүлээлгэн өгч болохгүй. Заавал үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байгаа...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас, 54-55/

Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: “... Ц- надад ийм шүүхийн шийдвэрээр ийм хүнээс хураагдсан төчнөөн төгрөгийн барааг орон нутгийн орлогод авлаа гээд бичиг хийгээд ирээрэй гэж хэлдэг байсан юм. тэр болгоныг би нэг бүрчлэн тодорхой хэлж санахгүй байна. Би зөвхөн Ц-тай л харьцдаг байсан. түүнээс ямар шүүхийн шийдвэрээр хэн гэдэг хүнээс ямар учраас эд бараа хураасан болохыг би мэдэхгүй.... ...Тэгээд би орлогод авсан тухай албан бичиг хийж өгсөн ч орлогод авдаггүй байсан.... Тухайн он сар өдрөөр үйлдэгдсэн албан бичгүүдийн хуулбарыг харлаа. Миний гарын үсэг мөн байна. Энэ албан бичгүүдийн талаар нэг бүрчлэн би хэлж ярьж санахгүй байна. Ц- л ярихаар энэ бичгүүдийг хийж өгдөг байсан.... .... Ц- шийдвэр гүйцэтгэлийн материал хаах гээд байна нэг бичиг хийгээд явуул гэхлээр нь хийгээд өгчихдөг байсан. Зарим үед албан бланк дээрээ гарын үсэгээ зураад тамгаа дараад хоосноор нь ямар нэг юм бичихгүйгээр хоосон явуулчихдаг байсан. Сумын Засаг даргын тамгын газрын ирсэн, явсан албан бичгийн бүртгэлд бүртгэдэггүй, албан бичгийнхээ нэг хувийг архивладаггүй нь миний буруу...” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас, 103-104/ Ч.А-ын сэжигтнээр өгсөн: “...Би 2011 оны 09 дүгээр сарын үед Хөвсгөл аймгийн нутагт машин барьж яваад зам хөндлөн гарцгүй газраар гараад авто аваарын хэрэг үйлдэж 2012.11.22-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын анхан шатны шүүхээс 21.200.400 төгрөгний торгуулийн ялаар шийтгүүлсэн юм.Тэгээд намайг шүүхээс бичиг очоод Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга гэх Ц.Ц- гэдэг хүн дээр очсон юм. Тэгээд Ц- энэ хохиролоо төлж барагдуулна шүү гээд байсан.Тэгээд сүүлд нэг очихдоо Ц-тай уулзсан чинь Ц- надаас чамд боломж байна уу гэхээр нь би ямар ч байсан төлж барагдуулна гэсэн тэгээд би надад боломж нь мал ахуйгаа зараад 10.000.000 төгрөг л өгөх боломжтой байна гэж хэлтэл Ц- за яахав наад мөнгө чинь болно гэж хэлээд авсан. Би энэ мөнгийг 2 хувааж өгсөн ба эхний удаа 5.000.000 төгрөг дараа нь үлдсэн 5.000.000 төгрөгийг өгсөн.Тэгээд миний шүүхийн гүйцэтгэх хуудас хаагдсан юм.... ...Ц- надаас мөнгө авахдаа чи 10.000.000 төгрөг өгчихөө тэгвэл би чиний 21.200.400 төгрөгний торгуулийн ялыг чинь шууд хаана гэж хэлсэн.Тэгээд л би өгсөн юм.... ...Би торгуулийн төлбөрт ямар ч бараа өгч байгаагүй.... ... Энэ эд хөрөнгө хураасан бланкан дээр юм бичээгүй байхдаа надаар гарын үсэг зуруулсан.Түүнээс биш намайг гарын үсэг зурж байхад надаас юм хураасан гэж олон тооны хувцас хунар эд зүйлийн нэр, мөнгө бичигдээгүй байсан.... ... Би эдгээр мөнгийг дандаа бэлнээр өгсөн юм. Би ингэж өгөхдөө Хөвсгөл аймгийн 4 замын ойролцоо гадаа өгсөн.Би яг хэзээ хэзээ өгсөнийг санахгүй байна.Ямар ч байсан шүүхийн шийдвэрийн дараа л өгсөн.Эхний 5.000.000 төгрөгийг өгөөд дараагийн 5.000.000 төгрөгийг өгөхдөө хоорондох зай нь 15 хоногийн хугацаанд л өгсөн.Би энэ мөнгийг өгөхдөө өөрийн хариулдаг малаа зараад мөнгө болгоод өгсөн....” гэх мэдүүлэг. /хх-н 2-р хавтас, 111-113/ Д.У-ийн сэжигтнээр өгсөн: “...Тэр үед манай дүү У- Улаанбаатар хотод сургуулиа төгсөх гээд шалгалт нь эхэлсэн байхад Ц- нь байнга утастаад ирж уулз, торгуулиа төл, төлөхгүй бол хорино, цагдана гээд байсан. Тэгээд манай дүү У- надруу яриад та очоод уулзаадхаачээ би энд шалгалт эхэлсэн очих боломжгүй байна гэж хэлхээр нь би Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц- гэдэг хүнтэй очиж уулзсан юм. Эхлээд очиж уулзахад шүүхийн шийдвэр танилцуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа хэтрээд байна энэ хугацаандаа хийхгүй бол хорих ялаар өөрчлөгдөнө гээд байсан. Тэгээд надтай уулзсан тэмдэглэл хөтөлсөн ба би гарын үсэг зурсан.Ингэж анх биеэр уулзсан юм. Ингэж уулзахад 2015 оны 04 билүү 05 дугаар сарын үед уулзаж байсан.Биеэр уулзсаны дараа Ц-тай утсаар 2-3 удаа залгаж ярьсан.Ингэж ярихдаа миний дүүг хорихгүй цагдахгүй байлгаад өгөөч бас сургууль соёлоо төгсөх гээд байгаа учираас мөн торгуулийн ялыг одоо өгөх боломжгүй байна яаж зохицуулах бэ гэж ярьсан юм. Тэгтэл урдаас Ц- нь угаасаа төлөх ёстой ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа байдаг ба хэтрэх л юм бол хоригдоно гээд байсан.Тэгээд би дахин залгаад яаж шийдвэрлэхүү гэж ярьсан чинь за яахав тана дүү 7.300.800 төгрөгний торгуулийн ялтай бас ирж уулахгүй байгааг чинь харж үзээд 5.000.000 төгрөг өгчих тэгвэл хэргийг шийдвэрлье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за тэгье би дүүтэйгээ ярья гээд салгаад У-ай энэ болсон зүйлийн талаар ярьсан юм.Тэгтэл хадам ээжтэгээ ярья гээд салгасан юм.Миний мэдэж байгаагаар бол миний ярьсан яриагаар хадам ээж нь гэх Б эгч Ц-тай очиж уулзаад мөнгө төгрөг өгсөн байх.Ямар ч байсан шийдвэрлэгдсэн болсон гэж хадам ээж нь хэлсэн...” Дахин байцаалтанд: “...Би урд өгсөн байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байна. Би Ц-тай биеэр 1 удаа очиж уулзахад хууль дүрэм яриад заавал мөнгөн торгуулийг төлөх ёстой гэж байсан. Тэгээд надтай уулзсан тэмдэглэл үйлдээд надаар гарын үсэг зуруулж байсан. Тэр үед дүү У Улаанбаатар хотод сургуулиа төгсөх гээд завгүй байсан болохоор би Ц-луу гар утсаараа 2-3 удаа У-ын шүүхийн шийдвэрийн талаар ярьсан юм. Юу гэж ярьсан бэ гэвэл заавал өөрийг нь авчирч уулзахгүйгээр зохицуулж болохгүй юм уу гэдэг талаар ярьсан. Эхний 2 удаагийн залгаж ярихад урдаас хууль дүрэм яриад байсан. Дараагийн буюу 3 дахь удаагийн яриан дээр Ц- за яахав танай дүү 7.300.800 төгрөгний торгуулийн ялтай юм чинь бас ирж уулзагүй байгаа асуудлуудыг нь багтаагаад надад 5.000.000 төгрөг өгвөл би зохицуулъяа гэж хэлсэн. Тэр үед нь би за тэгье гээд У- хэлсэн чинь У- хадам ээжрүүгээ яриад хадам ээж нь мөнгө төгрөг өгч авалцсан юм байна лээ.Тэгээд л надаа болчихлоо гэж ярьсан....” гэх мэдүүлэг. /хх-н 110-р хуудас/ Г. Б-ын сэжигтнээр өгсөн: “... яах гэж уулсан бэ гэвэл манай хүргэн У- нь 2012 онд шүүхээс торгуулийн ял авсан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц- нь удаа дараа залгаад ирж торгуулийн ялаа өг өгөхгүй бол хорин цагдана гээд утасдаад байсан гэсэн. Тэгээд аргаа бараад манай хүргэн өөрийнхөө төрсөн эгч Ундармааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очоод уулзуулсан юм байна лээ. Тэгсэн Хөвсгөл аймгимйн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ц- нь 5.000.000 төгрөг өгчих тэгвэл энэ 7.300.800 төгрөгни торгуулийн ялыг нь хаагаад өгье гэж хэлсэн байсан. Тэгээд У- надруу залгаад ээжээ шүүхийн шийдвэрээс 5.000.000 төгрөг өгвөл хаагаад өгье гэнээ гэж хэлхээр нь би хүүхдүүдээ бодоод өөрт байсан 4.800.000 төгрөгөө бариад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очоод Ц-тай уулзсан чинь урдаас шууд та нөгөө юмаа аваад ирсэн үү гэхээр нь би тимйээ аваад ирлээ гээд бэлнээр өрөөнд нь 4.800.000 төгрөг өгсөн.Тэгсэн мөнгөө аваад баахан цаас гаргаж ирээд гарын үсэг зуруулж байсан. Тэгээд л би ахиж энэ хүнтэй уулзаагүй....” /хх-н 2-р хавтас 107-108-р хуудас/ гэх мэдүүлгүүд болон 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Ч.А-, Д.У- нарын гүйцэтгэх хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газрын 2013 оны тус газарт ирсэн явсан бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн эд хөрөнгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2012-2014 онуудын явсан бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/822 дугаартай Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичиг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Ц.Ц- болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Н.Тэрбиш нараас шүүгдэгчид сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт мөрдөн шалгах бүхий л ажиллагаа явуулсан боловч нотолж чадаагүй гэх үндэслэлээр цагаатгах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гаргасан торгуулийн ялд удаа дараа эд зүйл хүргүүлсэн байхад торгуулийн ял биелэгдээгүй гэж үзсэн харин бидний үйлчлүүлэгч бэлэн мөнгийг авч оронд нь өөрт байсан барааг үнэлж барагдуулсан тухай хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн боловч Ё.М, Г.Б, Х.М-нарт хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад 2012 онд Ц.Ц-ын хэлээд байгаа эд зүйлийг авсан нь үнэн заримыг нь аваагүй байж хоосон бичигт гарын үсэг зуруулж хүргүүлж байсан, яг хэний ямар эд зүйл шүүхийн ямар тогтоолоор хүргүүлж байгааг мэдэх боломжгүй байна гэж мэдүүлэг өгдөг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй, бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамтад нь хольж бичсэн эсэх нь эргэлзээтэй үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ч.А-, Д.У- нарын торгуулийн ял биелэгдээгүй гэсэн албан бичгийг ирүүлснийг үндэслэн ял шийтгэлээс чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь албан үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг зөрчиж Ч.А-, Б.У- нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн өөртөө шилжүүлэн ялтны хувийн хэргийг торгох ялыг төлж барагдуулсан мэтээр албан тушаалын байдлаа урвуулан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашигийн эсрэг үйлдсэн. Тухайлбал: Өөрийн тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамаарахгүй боловч хувийн ашиг сонирхлооо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийвэл зохих ажил үүргээ биелүүлээгүй, хийх ёсгүй ажил үүргийг гүйцэтгэж бусдад давуу байдал үүсгэсэн нь гэрч Ж.Б, ШШГЕГ-ын мэргэжилсэн Ц.Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэдгийг “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж ерөнхий заасныг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамрах этгээд гэдэгт зааж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан болох нь Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дараг ТТ-12-т зааснаар цалинжиж хамрагдах талаар өөрчлөлт орж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр байна. Ийм шүүгдэгч Ц.Ц-ыг 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.5-д зааснаар 5 дугаар хавсралтын 8-д зааснаар мэдүүлэг өгдөг байхаар нарийвчлан тусгасан зохицуулалт бий болсноор 2017 оны 5 дугаар 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх тул түүнд Аймгийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах нь зөв байна. Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр хууль бус аргаар өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн өөртөө ашиг олох, хахууль өгөгч талд асуудлыг шийдвэрлүүлсэн давуу байдал үүсгэж хээл хахууль авсан гэм буруутай байна. Энэ үйлдэл нь Ц.А- 10.000.000 төгрөг авч 21.200.400 төгрөгийн, Г.Б- 4.800.000 төгрөг авч 7.300.800 төгрөгийн торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсанд хуурамч бичиг баримт бүрдүүлэн торгуулийг улсын орлогод төвлөрүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь сэжигтэн Д.У-, Ч.А-, Д.Ундармаа нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тайлбар, гэрчээр өгсөн мэдүүлэг, өөрсдийн гараар бичсэн хүсэлт, прокурорын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол болон Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-ийн ялтан Д.У-, Ч.А- нарыг ялаас чөлөөлөх тухай шүүгчийн 2017 оны 88, 89 дугаартай захирамж зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ц- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан гэмт хэрэг нь 2013 оны 5 дугаар сард болсон болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүрэлдэхүүнийг хангасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1-8 жил хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна. Шүүгдэгч Ц.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 106-р тал/-аар, Эрүүгийн 201622000365 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ц-ын нотлох баримтаар гаргаж өгсөн 1 ширхэг СД-г хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээхийг дурьдлаа. Гэмт хэргийн улмаас улсад Ц.А- 21.200.400 төгрөг, О.У-аас 7.300.800 төгрөгийн торгуулийн ял төвлөрүүлж улсын орлогод оруулсан байх ёстой байсан боловч Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 88, 89 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар чөлөөлсөн байх тул бусдад учирсан хохирол төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч Ц.Ц-ын хээл хахуульд авсан гэх 14.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Ц-ын эзэмшлийн 26-98 ХӨВ тоёота клугер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, түүний албан тушаалыг түр түдгэлзүүлэх тухай аймгийн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болголоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Ц-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахуул авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр хахуул авсан үйлдэлд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201622000365 дугаартай хэрэгт яллагдагч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт авагдсан 1 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Ц-ын эзэмшлийн 26-98 ХӨВ тоёота клугер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, аймгийн прокурор Н.Ганболдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ц.Ц-ын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Ц.Ц-аас 14.800.000 /арван дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ